sonin.mn

Ухаа худаг–Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын барилгын газар шорооны ажил одоогийн байдлаар 72 хувьтай байна.

УИХ-аас 2010 оны 6 сарын 24-ний өдрийн 32 тоот тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогын эхний үе шатад газар шорооны болон гүүр хоолойн ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар тус чиглэлд дотоодын 12 туслан гүйцэтгэгч компани ажиллаж, 1700 гаруй хүн, 700 гаруй техник оролцож байгаа юм. Харин Зүүн чиглэлд буюу Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам барьж байгуулах техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын явц 91 хувьтай яваа аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг