sonin.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морьны уралдааны хамгийн сонирхолтой уралдаануудын нэг Азарганы уралдаан Жирмийн цагаан нуурын зүүн дэнжээс гарнаас гарлаа. Энэ жил 227 азарга бүртгүүлснээс 223 нь гарааны зурхай дээр иржээ.

Энэ жилийн наадамд түрүүлэх магадлалтай азаргаар, үндэсний их баяр наадамд 3 жил тасралтгүй түрүүлээд Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн "Улс халзан"-г наадамчин олон нэрлэж байна. Үүнээс гадна Улсын наадамд түрүүлж байсан хоёр азрга, бүсийн уралдааны бүх түрүү гээд монголын шигшмэл хурдан азарганууд Хүй долоон худгийг цэлгэр хөндийд цугларчээ.

Адуун сүргийн манлай эцэг мал болох хурдан азарганууд 22 километр замыг туулан уралдаж, 11.20 цагийн орчим барианд орно. Харин 14 цагаас хурдан морины уралдааны хамгийн хол зай буюу 24 километрийг туудах их насны морьд гарааны зурхайгаас хөдөлж, 16.20 цагийн орчим барианд орсноор өнөөдрийн уралдаан өндөрлөнө.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг