sonin.mn

Наадмын үеэр Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр явуулын лаборатори ажиллаж байна. Мөн МХЕГ-ын байцаагчид ил задгай болон зөвшөөрөлгүй худалдаа хийж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтынхан хяналт тавих юм байна.

Одоогийн байдлаар явуулын лабораториуд ноцтой зөрчил илрүүлээгүй байна. МХЕГ-ын ХХААХХ-ийн дарга Ч.Энх-Амгалан, “Өнгөрсөн жил батлагдсан Хүнсний тухай хуулиар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцах үүрэгтэй.

Нөгөө талаас хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнээ авахдаа хадгалах хугацаа, сав баглаа боодол, хадгалалтын горим зөрчсөн эсэх, бэлэн бүтээгдэхүүн бол шошгон дээрх мэдээллийг шалгах хэрэгтэй. Иргэд сүү, цагаан идээ, айраг авахдаа гарал үүслийг бичгийг нь шалгах хэрэгтэй” хэмээн анхааруулж байна.

Доорх зурган дээр наадмын үйлчилгээнд гарч буй зөрчил, асуудлын талаар яаралтай мэдээлэл өгөх утаснуудын жагсаалтыг нийтэллээ.

shaardlagatai utasnii jagsaalt