sonin.mn

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Хүчит бөхчүүдийн Зүүн талын тэргүүн магнайг Монгол Улсын дархан аварга А.Сүхбат тэргүүлж, Баруун талын тэргүүн магнайд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр манлайлан бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирлээ. Наадмын барилдаанд таван аварга болон арслан, гарьд цолтой 512 бөх барилдаж байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг