Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.
Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт нэгэн сайхан уламжлалыг сэргээв.
Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй бөгөөд Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг юм. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нь нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулдаг байжээ.
Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн их соёлыг дараа дараагийн үр хойчдоо залгамжлуулж буй нэгэн сайхан үйл явдал ийнхүү өнөө жилийн наадмаар тохиолоо.
Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараа тэрээр наадамчиддаа сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлээд шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж шагайн харвааг наадмын нэгэн төрөл болгон өдий хүртэл авч ирсэнд нь талархал илэрхийлж онч улам мэргэн байж, хийморь нь өөдрөг сайхан наадахын ерөөлийг дэвшүүлэв. Шагайн харваачид Ерөнхийлөгчийн ерөөлийг уухайлан хүлээж авлаа.
Эх сурвалж : "Монцаме агентлаг"
Сэтгэгдэл0
Монгол наадам.Сайхаан сайхан бүгд сайхан наадаарай.Баярын мэнд.
Төрийн наадамд харвааг илт тоомсорлохгүй байдгын харин энэ жил маш сайхан боллоо.Одоо ерөнхийлөгч Ч.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгал оруул
ENE CI HUA HUJAA MONGOL NAADAM BUZARLAAD BAIH YUM. DALD OROOCH CHI!
Mongol ulsiin eronhiilogch Mongoliin niit ard tumendee naadamiin mend devshuulie ! . Mongoliin ard tumnii diilenhi olonhiin sanaliig avch odooch gesen itgel naidvariig min
Mongoliin ard tumnii diilenhi olonhiin sanalaar songogdoj odooch gesen itgel naidvariig aldaj uzeegui Mongol ulsiin eronhiilogch tanidaa naadmiin mendchilgee devshuulie ! Mongoliin ard tumnii unemlehui olonhi taniig chin setgeleesee demjij itgej yvdagiig ene mochid zaavak helmeer sanagdlaa ! Tor zasagiig min uls undesteniig min ochuuhen negen namiin erh ashigaas dooguur tavisan tiim buzar MAN hemeeh nam tednii turhiraltaar ulsaa sonoohodch belen tiim demjigchid tsoohonch gesen bgaa n uneheer haramsaltaich ed bol uhehiinhee omno ori duu tavin orilj bgaa ochuuhen ot yum shuu ! Moritoi Mongoliin hiimorlog Mongolchuuddaa naadamiin mend dahin devshuulie ! Argaguin erhend har muu ug bichseniig min uuchilaarai
Наадмын нээлт дээр элбэгдорж хамраараа газар шааж унасан нь Тэнгэр гэсгээж байгаа явдал уу, эсвэл газар шилгээв үү.
Мөнх хөх Тэнгэр рүү сум харвасан юм биз дээ.
Huurhun num sumaar harvaj bsan zurgiig ni yagaad solchihvoo
CI HUA OVOGT HUJAA ELBEGDORJ