sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Shutterstock/. Монгол эсвэл Казахстанд аялахыг хүсэж байна уу? Визийн журамд өөрчлөлт оруулснаар тус хоёр улсад  аялах илүү боломжтой боллоо. 2014 оны долдугаар сарын 25-наас 2015 оны 12 дугаар 31-ний хооронд Монголд аялах гэж байгаа жуулчдад жуулчны виз шаардлагагүй.

Тус улсын Гадаадын иргэн харьяатын газар 42 улсын иргэд, тэдгээрийн дотор Андорра, Аргентин, Австри, Багам, Бельги, Бразил, Болгар, Чили, Коста-Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гибралтар, Грек, Гренад, Унгар, Исланд, Ирланд, Итали, Лихтенштейн, Латви, Люксембург, Литва, Мальт, Монако, Нидерланд, Норвеги, Панам, Польш, Португали, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон Уругвайн иргэдийг визийн журмын хөнгөлөлтөд хамрууллаа.

АНУ, Герман болон Канадын иргэд урьд нь Монголд жуулчны визгүйгээр зорчдог байсан билээ. Шинэ хуулийн ачаар бусад улсаас ч илүү олон жуулчин татна гэж найдаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг