sonin.mn

МОСКВА. /epochtimes/. Монгол Улс “Азийн бар” болж байна гэж шинжээчид үзэж байна. Богино хугацаанд эдийн засаг нь өндөр үзүүлэлтэд хүрсэн улсыг ингэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг тогтвортой өсч байна.

Дийлэнх улсын эдийн засаг суларсан 2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж, энэ байр сууриа өнөөг хүртэл хадгалж байгаа юм. Тус улсад тийм эрс өөрчлөлт гарсныг шинжээчид олон жил эрх барьсан МАХН-ын халааг Ардчилсан нам авсантай холбон үзэж байна. Тус улсын эдийн засаг бус авилга хөгжин цэцэглэж байсан билээ.

Одоо тус улсад ажилгүйдлийн түвшин тэг болж, үгээгүй ядуу хүн амын эзлэх хувь  39-22 болж буурч, экспорт бодитойгоор өсч, 2004 онд 853 сая доллар байсан бол 2012 онд дөрвөн тэрбум доллар болжээ. Эдийн засгийн чухал салбарууд болох эрчим хүч, барилга, хөдөө аж ахуйд ахиц дэвшил гарсан байна. Хотын дүр төрх өөрчлөгдөж, зам, нисэх буудлууд зэрэг баригдаж буй.

“Азийн бар”-ын тоонд хэдхэн жилийн дотор хөгжингүй болсон Тайвань, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур багтдаг. /2014.06.21/

З.Амгалан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг