sonin.mn

МОСКВА. /obeschania/. Тун саяхан Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдсан. ОХУ-ын хувьд Монголтой ойр дотно болох нь маш чухал. Хятадтай хил залгаа оршдог тус улс Оросын хувьд одоо тэргүүлэх түншүүдийн нэг. Энэ улстай, тухайлбал, шатахуун нийлүүлэх салбарт гээд эдийн засгийн том багц хэлэлцээр байгуулсан.

Харин Хятад улстай холбогдох тээврийн коридорууд Монголыг дамнан оршино. Монгол нь маш их боломж болоод нөөцтэй асар том улс. Тус улстай Зөвлөлтийн үеэс бид хамтран ажиллаж байсан учраас визийг цуцлах алхам хийх нь гарцаагүй. Ямар ч асуудал үүсэхгүй, энэ онд шийдэгдэнэ гэж бодож байна.

Нөгөө талаар, Орос улс хуучин ЗХУ-ын харьяанд байсан Дундад Азийн зарим бүгд найрамдах улсад визийн дэглэмээ чангатгаж эхэлсэн. Жишээ нь, Тажикстаны иргэд удахгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт зөвхөн гадаад паспортоор зорчдог болж магадгүй гэж ОХУ-ын улс төр судлаач, олон улсын шинжээч, Олон улсын шинэ улсуудын институтын захирал А.А.Мартынов бичжээ. /2014.06.24/

З.Амгалан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг