sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Монголын өндөр орлоготой дунд давхаргын зах зээлд хөл тавиулахын тулд улсынхаа компаниудыг Малайзын гадаад худалдааны хөгжлийн корпораци хөхүүлэн дэмжиж байна.

Тус корпорацийн орлогч захирал Датук Джуликифлийн мэдэгдсэнээр, Монголын дунд болон дээд давхаргынхан худалдан авах чадвар нэмэгдэж буйтай холбоотойгоор өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байна.

“Улаанбаатар хотод брэнд хувцасны  олон дэлгүүр нээгдэж байгаа нь хэрэглээний шинэ хандлагыг харуулж байна. Энэ нь Малайзын компаниудад бизнес, хөрөнгө оруулалтын томоохон боломж байгааг илтгэж байгаа юм” гэж тэрбээр хэлэв.

2014 оны эхний таван сарын байдлаар  Монголтой хийсэн Малайзын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 68,8 хувиар өсч, 59,8 сая ренгит болжээ.

Өнгөрсөн онд  экспорт /нефть, нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан бараа, дал модны тос, боловсруулсан хүнс, модон бүтээгдэхүүн/ 46,2 хувиар өсөн 128,27 сая ренгит болсноор Монголтой хийсэн Малайзын худалдаа 42,3 хувиар өсч 130,22 сая ренгит болсон юм.

Монголд үйл ажиллагаа явуулж болох бусад боломжит салбарт дэд бүтэц, аялал жуулчлал, зочид буудал, эрүүл мэнд, бэлэн хоол хүнс, эрчим хүч болон уул уурхай багтаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг