sonin.mn

ТОКИО. /NHK/. Манай улсын ядуу зүдүү амьдарч буй хүүхдүүдийн тоо урьд өмнө байгаагүйгээр өссөн байна гэж Японы Нийгмийн халамжийн яам мэдэгдлээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын  /OECD/ шалгуурын дагуу, ядуу амьдарч буй хүүхдүүдийн хувийг тогтоохоор тус яам гурван жил тутамд судалгаа явуулдаг аж.

2012 онд явуулсан судалгааныхаа тайланг тус яам өчигдөр танилцуулсан юм. Японы 17-гоос доош насны хүүхдүүдийн 16,3 хувь нь ядуу амьдарч байна. Энэ нь өмнөх судалгаагаар тогтноосноос 0,6 хувиар нэмэгдсэн,  1985 онд энэ судалгааг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Төлөөллийн ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 34  гишүүн улстай OECD-ын тавдугаар сард гаргасан мэдээлэлд  дурдсанаар, Ядуу амьдарч буй хүүхдүүдийн хувь Данид хамгийн бага буюу 3,7 хувь байна. Тус улсын араас Финланд 3,9 хувьтайгаар орж байгаа юм.

Харин ядуу зүдүү амьдарч буй хүүхдийн хувь Израильд 28,5 хувь буюу хамгийн өндөр байгаа бол, тус улсын араас Турк /27,5 хувь/ болон Япон /9 хувь/ орж байна.

Тус яамны үзэж буйгаар, 2012 онд Японд мөнгөний эргэлт буурч, өрх толгойлсон эхчүүд болон үндсэн ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн нь өрхийн орлого буурахад нөлөөлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг