sonin.mn
МОСКВА. /Voice of Russia/. Өчигдөр өглөө Москвагийн метроны гурван вагон замаасаа гарсны улмаас 22 хүн амь эрсдэж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэнтэй холбогдуулан долдугаар сарын 16-ны энэ өдөр ОХУ даяар гашуудаж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 139 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. “Энэ ослоор амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн, найз нөхдөд Владимир Путин гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүслээ” тус улсын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын сөрөг үр дагаврыг даван гарах арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
 
“Москвагийн метронд эмгэнэлт осол боллоо. Олон хүн амь эрсдэж, гэмтэж бэртсэн 100 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. ОХУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс хохирогчдын ар гэрийнхэнд би гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэхээс эхлүүлээд шаардлагатай арга хэмжээг авахыг үүрэг болгосон” гэж Ерөнхий сайд Медведев мэдэгдэв.
 
Мөн хохирогчдын ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Гүн тэргүүтэй олон улсын байгууллагууд болон гадаад улсуудын удирдагч нар эмгэнэл илэрхийлж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг