sonin.mn

Монгол Улсад энэ оны эхний хагас жилд 95 орны 22.4 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8 орноор, ажиллагчдын тоо 891 хүн буюу 3.8 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагсдын 73.0 хувь нь БНХАУ-ын, 10.0  хувь нь БНАСАУ-ын, 2.9 хувь нь ОХУ-ын, 2.9  хувь нь БНСУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.4 хувь нь АНУ-ын, 1.1 хувь нь Австрали Улсын, 6.5 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Манай улсад хөдөлмөр эрхэлж буй БНСУ-ын  иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18.9 хувиар, БНАСАУ-ынх 6.1 хувиар, БНСВУ-ынх  0.8 хувиар өсч, Австрали Улсынх 30.7 хувиар,  АНУ-ынх 13.8 хувиар, БНХАУ-ынх 3.4 хувиар, ОХУ-ынх 0.2 хувиар буурчээ.

Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн:

    10508 буюу 46.9 хувь нь барилгын,
    3835 буюу 17.1 хувь нь уул  уурхай, олборлолтын,
    2617 буюу 11.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин,  мотоциклийн засвар үйлчилгээний,
    2312 буюу 10.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн,
    1110 буюу 5.0 хувь нь тээвэр, агуулахын  үйл ажиллагааны,
    809 буюу 3.6 хувь нь боловсролын,
    355 буюу 1.6 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны,
    211 буюу 0.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн,
    659 буюу 2.9 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг