sonin.mn

Голомт банк Американ Экспресс байгууллагатай хамтран 2014.06.26-ны өдөр Монгол улсад анх удаа “American Express®GoldCard”-ыг нэвтрүүлж, анхны гүйлгээг хийсэн билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан бид Американ Экспресс байгууллагын Бизнес хөгжил хариуцсан захирал Марио Клапсистэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа эхлэхээс өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахүй юу?

-Баярлалаа. Намайг Марио Клапсис гэдэг. Би Американ Экспресс байгууллагын Европ, Ойрхи Дорнод, Африк бүсийн бизнес хөгжил хариуцсан захирлаар Грек, Канад зэрэг дэлхийн олон улсуудад 10 гаруй жил,бизнесийн стратеги, бизнес хөгжлийн борлуулалт, зах зээл тэлэлт, хамтын ажиллагаа зэрэг  өргөн хүрээнд ажиллаж ирлээ.

Бид Голомт банктай  хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьснаас хойш нийтдээ 6 жил, Американ Экспресс картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд картын бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд амжилттай гаргаж чадлаа. Энэ бол манай 2 байгууллагын гайхалтай хамтын ажиллагааны илрэл гэж дүгнэж байна.

-Дэлхийн шилдэг брэнд Монгол улсад ирж байгаад бид маш их баяртай байна. Та манай уншигчдад Американ Экспресс картыг танилцуулахгүй юу?

-Өнөөдөр харилцагч бүхэн хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсдэг шүү дээ. Энэ шаардлага нь өөрөө Американ Экспрес брэндийг улам тодотгож өгдөг. Учир нь Американ Экспресс нь тухайн бүс нутгийн хэрэглэгчдийн таалалд хамгийн их нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө шаргуу ажиллаж ирсэн, 160 гаруй жилийн баялаг түүхтэй байгууллага юм.

Американ Экспрес брэнд нь нэр хүнд, дэлхийн хэмжээний үйлчилгээ, нууцлал хамгааллын давуу талуудаараа өрсөлдөгчдөөсөө ялгарч ирсэннь бидний бахархал билээ.

Бид 1997 оны “шинэчлэлтээс” хойш, банк болон бусад байгууллагуудтай илүү өргөн хүрээнд нээлттэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд, үүний үр дүнд Американ Экспресс брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ өсч, хамтран ажиллагч байгууллагуудын сүлжээг илүү хурдацтайгаар нэмэгдүүлж чадсан.

Банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилласнаар бид тухайн зах зээл дээрх Американ экспресс брэндийн картуудын тоог нэмэгдүүлж, худалдаа үйлчилгээний байгууллагуудад өндөр дүнтэй худалдан авалт хийх, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдийг татах боломжийг олгож,  мөн картаар үйлчлэгч байгууллагуудын тоог нэмэгдүүлж байгаа зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байна.

Бид Голомт банктай хамтарч ажилласнаар, Монголын харилцагчдад Американ Экспресс брэндийн үнэ цэнэ болон давуу талуудыг авчрах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна.

-Монголчуудын хувьд Американ Экспресс бренд нь цоо шинэ зүйл биш юм. Одоогоос 6 жилийн өмнө Монголын арилжааны банкуудаас Голомт банкийг “Американ Экспресс” картыг хүлээн авах цор ганц банкаар сонгон хамтын ажиллагааг эхлүүлж  байсныг манай уншигчид андахгүй. Тэгэхээр танай 2 байгууллага нилээн эртнээс хамтын ажиллагаагаа эхлүүлжээ?

-Тийм ээ. Голомт банк Монгол дахь Американ Экспресс картаар үйлчлүүлэгч байгууллагуудын тоог маш амжилттайгаар өсөн нэмэгдүүлж чадсан шилдэг банк бас шилдэг түнш юм. Тийм ч учраас харилцагчиддаа хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлчилгээг зориулах бидний зорилготой хамтдаа байдаг, Голомт банк шиг хамгийн шилдгүүдийг бид сонгон хамтарч ажилладаг.

Бидний хамтын ажиллагааны үр дүнд Голомт банк, Монгол Улсад Американ Экспрес брэндийн картыг гаргагч цор ганц банк болсноор харилцагчиддаа дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ болон олон төрлийн боломж, давуу талыг олгон, мөн Монгол Улсын зах зээл дээр бидний баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой.

Бид шилдэг түнш болсон Голомт банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно.

-Монголд Американ Экспресс картыг төлбөр тооцоонд хүлээн авдаг болоод багагүй хугацаа өнгөрсний дараа Американ Экспресс карт Монголын зах зээлд нэвтэрч байна. Энэ хугацаанд  ямар нэг шалгуур тавьж байв уу? Эсвэл зах зээлийн тохиромжтой цаг үеийг хүлээж байв уу?

-Өмнө дурьдсанчлан, Голомт банктай Американ Экспресс картыг төлбөр тооцоонд хүлээн авах хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш бид Монгол улс дахь Американ Экспрес картаар үйлчлэгч байгууллагуудын тоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилласан.

Картаар үйлчлэгч байгууллагуудынхаа тоог нэмэгдүүлэх нь бидний Голомт банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, картын бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг гаргахад чухал нөлөө үзүүлсэн.

Мөн бид Монголын харилцагчдын санхүүгийн амьдрал, аяллын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гаргаж, зах зээлээ ойлгохын тулд Голомт банктай өргөн хүрээнд хамтарч ажилласан.

Хэдэн сарын турш үргэлжилсэн бидний ажлын үр дүнд Монголын зах зээлд нэвтэрч буй хөнгөлөлт урамшууллаар дүүрэн бүтээгдэхүүн маань нэр хүнд, амжилтаараа ялгарч чадсан хүмүүсийн амьдрал,  аяллын хэв маягт зохицож санхүүгийн хэрэгцээнд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ бүтээгдэхүүн маань амьдралын онцлог, ажлын шаардлагатайгаа уялдан дэлхийг тойрон аялж амьдардаг хүмүүст зориулсан аяллын болоод олон төрлийн хөнгөлөлт урамшуулалтаар дүүрэн гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.



-Американ Экспресс картыг тухайн улс оронд нэвтрүүлэх банкийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ? Ер нь яагаад Американ Экспресс картыг банкуудтай хамтран гаргадаг вэ?

-Бидний картаа шинээр нэвтрүүлж байгаа улс бүхэн, салбар сүлжээгээ өргөтгөн тэлэх, өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдыг татах стратегийн түвшний өндөр ач холбогдолтой юм. Монгол улс цаашид илүү хурдацтайгаар хөгжинө гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ бүс нутагт өөрсдийн бизнесээ, тэр тусмаа өсөн нэмэгдэж буй бэлэн бус гүйлгээг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид Голомт банктай хамтран зөвхөн төлбөр тооцоо гүйлгээ хийх бус үнэ цэнэ, чанарыг харилцагчиддаа хүргэхийн төлөө хичээх болно. Үүний тулд хамтран ажиллаж буй байгууллагуудынхаа хамт харилцагчиддаа зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлт, урамшуулал, харилцааны өндөр соёл, ур чадвар, нэгдсэн зарлагын тайлан зэрэг олон хөтөлбөрүүдээр дамжуулан хүргэдэг.

Цаашид зөвхөн Монгол улсын карт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын төлөө ажиллах болно. Мөн Алтан картыг Монголын зах зээлд нэвтрүүлснээр Американ экспрес картаар үйлчлэгч байгууллагууд,  өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдынхаа тоог өсөн нэмэгдүүлэх  сайхан боломж нээгдэж байна.

-Американ Экпресс картыг дэлхийн 130 гаруй оронд хүлээн авдаг нийт 107 сая карттай гэж танай вебсайтаас уншлаа. Танай байгууллага ийм олон хүний итгэлийг яаж тэгтлээ татав аа? Олон сая хэрэглэгчдийг хэрхэн нэгтгэж, нэгэн гэр бүл болгож чадав?

-Бид дэлхий даяар Американ Экспресс брэндийн гол ялгарал болсон шилдэг үйлчилгээ, нууцлал хамгаалалт, нэр хүндийн баталгаа болсон эрхэм зорилгод  нэгдэж чадсан банкуудыг сонгон хамтарч ажилладаг. Энэхүү шалгуур маань ч Американ экспрес брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өвөрмөц байлгаж, дэлхий даяар тогтсон нэгэн хэвшмэл ойлголтоос ялгаж өгдөг.

Өнөөдөр өдөр ирэх тусам карт эзэмшигчдийн маань хэрэгцээ шаардлага шинэчлэгдэж,  өсөн нэмэгдэж байна. Харин бид карт эзэмшигчдийнхээ энэ хэрэгцээ шаардлагаас давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээгхамтран ажиллагч байгууллагуудтайгаа хамтрангаргахыг эрмэлзэж ажилладаг.

Үүний дүнд бид харилцагчдынхаа итгэлийг илүү нэмэгдүүлж үнэнч харилцагчидтай болж чадсанаараа өрсөлдөгчдөөсөө ялгарч чаддаг. Американ Экспрес Алтан карт бол бидний энэ амжилтын хамгийн шилдэг жишээнүүдийн нэг. Энэ карт нь санхүүгийн илүү эрх чөлөөтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг Монгол харилцагчдад маань бүрэн тохирохоос гадна хөнгөлөлт урамшууллуудаар дүүрэн карт.

Тодруулбал Алтан карт эзэмшигч нь American Express Membership Rewards® хөтөлбөрийн хүрээнд хийсэн гүйлгээ бүхэндээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллуудыг аваад зогсохгүй нислэг, зочид буудал, худалдааны ваучер болон тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Мөн Американ Экспрес нь өөрсдийн карт эзэмшигчиддээ зориулж хамгийн шилдэг даатгалын үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд үүнд аяллын, замын тусламж, аюулгүй худалдан авалтын даатгал зэрэг орохоос гадна 24/7 харилцагчийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд таны картыг 24 цагийн дотор сольж өгөх боломжтой.

-Цаашид Голомт банк, Американ Экспрессийн хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?

-Энэ хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк харилцагчиддаа дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ болон боломжуудыг илүү ойртуулах, мөн бидний Монгол улсын зах зээлд баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.

Мөн бид олон улс болон дотоодын зах зээл дээр илүү олон өндөр дүнтэй гүйлгээ хийдэг үнэнч харилцагчидтай болох боломжтой болж байна. Цаашид та бүхэндээ үргэлж сайхан мэдээллүүдийг хүргэж байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

Баярлалаа. Танай 2 байгууллагын хамтын ажиллагаанд уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.