sonin.mn

Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.  Дээрх 30 бүтээлээс шилдэг 3-ыг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг