sonin.mn

Орос улсын хилийн  ойролцоо Украины  нутаг дэвсгэр дээр  Малайзын  онгоц  осолдсон  тухай  Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Гэтэл Оросын  болон  бусад  улс  орнуудын  мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай  ямар нэгэн мэдээлэл гараагүй байна. Харин энэ тухай мэдээллийг “Украины-  Интерфакс”   мэдээллээ хэмээн Оросын "Life news"  телевизийн суваг уламжлав.

280 зорчигчтой Малайзын нисэх компанийн “Боинг” онгоц Амстердам-Куала-Лумпур чиглэлд нисч яваад Орос улсын  агаарын орон зайд  орохоос  50  км-ын  наана  доошилж улмаар  Украины  нутаг  дэвсгэр   дээр  шатаж байсныг илрүүлжээ хэмээн тус агентлаг  эх сурвалжийн ярьсныг иш  татан мэдээлэв.

Энэ сарын 8-ны өдрөөс Украины Засгийн газрын шийдвэрээр тус улсын  зүүн хэсгийн агаарын орон зайд Иргэний  агаарын  нисэх  компаниуд зорчихыг  хаасан  юм. Ингэхдээ  зөвхөн  260  дахь  эшелоноос  дээш  нислэг үйлдэх бололцоотой  транзит нислэгт боломж  олгожээ.



Москва .А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг