sonin.mn

МИЛАН. /АР/. Өнөөдөр дэлхийн даяар цаазын ялыг устгахаар ажиллаж байгаа боловч 2013 онд гүйцэтгэсэн цаазын ялын тоо өмнөх оноос нэмэгдсэн байна.

“Hands off Cain” байгууллагын гаргасан тайлангаас харвал 2012 оны дэлхий даяар нийт 3967 цаазын ял гүйцэтгэгдэж байсан бол 2013 онд 4106 болж нэмэгдсэн бөгөөд энэ нь Иран, Ирак улсад цаазын ял гүйцэтгэх явдал нэмэгдсэнтэй холбоотой аж. Тодруулбал өнгөрсөн жил Иран улс сүүлийн 15 жилийн түүхэн дэх хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн бол Ирак улс Саддам Хусейнээс хойш хамгийн олон хэрэгтнийг цаазалсан байна. Харин хамгийн олон цаазын гүйцэтгэдэг Хятад улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3000 гаруй хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноожээ. Тус улс 2012 онд ч мөн ижил хэмжээний цаазын ял гүйцэтгэж байжээ. Хятад улс 2007 оноос цаазын ялыг Ардын дээд шүүхээр дахин хэлэлцдэг болсноос хойш цаазын ял 50 хувиар буурсан гэж “Hands off Cain”-ын тайланд бичжээ.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг