sonin.mn

УИХ-аар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байх үед иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч зарим иргэн "УИХ-ын гишүүнийг ална хэмээн заналхийлсэн мессеж илгээсэн-ийг хууль хяналтын байгууллага шалгаж, эзэнийг нь тогтоосон юм.

Гомдол гаргасан Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлсэн гэх иргэн албан бичгээр уучлалт гуйсан байна. Мөн мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гомдлоо буцаан татаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ТЕГ-аас гишүүний гомдлыг дагуу тухайн иргэнийг шалгаж, Б.Гарамгайбаатар гишүүний утас руу санаатайгаар бус харин санамсаргүй байдлаар мессеж илгээсэн болохыг тогтоожээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг