sonin.mn

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн гишүүд, шинжээчид, гидрогеологичдын 20 хүний бүрэлдхүүнтэй баг ОХУ-д мэргэжил дээшлүүлээд иржээ.

Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд “Газрын доорх усны хайгуул судалгааны арга зүй, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх” хөтөлбөрийн дагуу уг сургалтанд хамрагдсан аж.

Энэхүү сургалтаар өнөөгийн тулгамдсан үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний ажлыг олон улсын түвшинд буюу  газрын доорх усны хайгуул судалгаа, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх үнэлгээний талаар шинэлэг арга аргачлал, арга зүйн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Цаашдаа сав газрын захиргаадын газрын доорх усны мэргэжилтнүүдийг суралцуулах талд Эрхүүгийн Улсын Техникийн Их сургууль хамтран ажиллахад бэлэн байгааг захирал А.Д.Афанасьев мэдэгдсэн байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг