sonin.mn

БНСУ-ын Гангнинг хотын Аялал жуулчлалын хөгжлийн корпорацийн захирал Шин Ин Лию тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хамтын ажиллагааны хэлэлцээр хийхээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын үеэр БНСУ-ын Гангинг хотоос манай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах туслах нийгэмлэг болон Архангай аймгийн Багшийн коллежид тус тус нийт 40 компютер гардуулан өглөө.

Айлчлалын хүрээнд манай аймаг болон Гангнинг хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Энэ хэлэлцээрийн үеэр бид аялал жуулчлал болон манай орны үржил шимтэй хөрсөнд ургаж байгаа цэцэгс, ургамлаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах, тэдгээрийг судлах судалгааны баг ажиллуулах харилцан туслалцах, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч, сувилагчдыг Гангнинг хотын Асан эмнэлэгтэй шифийн харилцаатай болгож ажиллах хүчнийг харилцан туршлага судлуулах, богино хугацааны сургалтанд хамруулж байх зэрэг ажлуудыг нэг мөр үр дүн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Зочдын ажлын айлчлалаа хийх явцад аймгийн музейтэй танилцуулж өөрийн аймгийн байгалийн онцлогийг тайлбарлаж, дараагийн айлчлалын үеэр манай аймгийн үзэсгэлэнт газруудаар аялаж үзэхийг урьсан.

Гангнинг хотын аялал жуулчлалын корпорацитай хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн нь бидний хамтын ажиллагааны эхлэл болж байгаа цаашид илүү олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ төлөөглөгчдийн багийн ахлагч Аялал жуулчлалын хөгжлийн корпорацийн захирал Шин Ин Лию тэргүүн тэмдэглэн хэлж байсан.