sonin.mn

БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ардын засгийн газар, Монгол  улсын Архангай айгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 3 дугаар сарын  24-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхдээ уг хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

  Энэхүү хоёр хотын хамын ажиллагаа гадаад харилцаа, ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааны харилцан айлчлалын хүрээнд манай аймагт ӨМӨЗО-ын Улаанхад хотын төлөөлөгчид хариу айлчлал хийлээ.

  ӨМӨЗО-ны Улаанхад хотын төлөөлөгчид энэхүү айлчлалын хүрээнд манай аймагтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан холбогдох байгууллагуудыг тодруулах айлчлал боллоо.

  Айлчлалын хүрээнд холбогдох байгууллагуудтай танилцаж, удирдлагын зүгээс тавьсан санал хүсэлт, хамтран ажиллах чиглэл болон туршлага судлах зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байх талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ирсэн зочид төлөөлөгчид манай аймгийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт илүү ач холбогдол өгч байсан.

  Үүнээс гадна бидний цаашдын хамтын харилцааг өрөгжүүлэхийн тулд боловсон хүчин, боловсорлын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаа ч мөн илэрхийлж байлаа.

  Төлөөлөгчид манай аймагт айлчлахдаа урьдчилан гаргасан хөтөлбөрийн дагуу зочлон танилцахыг хүссэн байгууллагуудтай бүрэн танилцаж, аймагт байгуулагдах Улаанхад хотын нэрэмжит гудамж байгуулах гэж байгаатай танилцаж цаашид энэ гудамжийн тохижилтонд анхаарч байхаа онцлон хэлсэн.