sonin.mn

Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгох хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжинэ. Энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болжээ.

Тодруулбал, ХАХНХЯ-наас энэ онд өрхийн амьжиргааг тогтоох судалгааг хийсэн бөгөөд судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 мянга 778 иргэнд талон олгох шаардлагатай гэдгийг тогтоосон байна. Уг талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс худалдаж авах боломжтой.

Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчлэх эрх авчээ. Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ худалдаж авах эрхтэй юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агетлаг