sonin.mn

ХАНОЙ. /Ёнхап/. Украины агаарын хилд Малайзын зорчигч тээврийн онгоц пуужинд оногдон сүйрсэн нь бусад террорист бүлэглэлд уг төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж болзошгүй.

Малайзын онгоц пуужинд харвуулж сүйрсэн хэрэг бусад бүлэглэлд ижил төрлийн хэрэг үйлдэх боломжийг харуулж байж болзошгүй хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Боб Бейр хэлснийг “CNN” телевиз уламжлав.

Малайзын онгоцны хэргийн дараа террорист бүлэглэлүүдэд газар-агаар ангиллын сөнөөгч пуужинг олж эзэмшин халдлага үйлдэх бүрэн боломжтой гэж Бейр хэлсэн байна. Мөн түүний хэлсэнчлэн, Малайзын онгоцны ослын дараа Украин дэлхий нийтийн анхаарлын төвд орж байгааг террористууд харж байна.

Магадгүй тэд дээрхийн адил зорчигч тээврийн онгоц сөнөөгөөд дэлхийн анхаарлыг татна гэж тооцох боломжтой юм. Террористуудын гол зорилго бол нийтийн анхаарлыг татах. Ливи, Египет, Иракт мөргөлдөөнд өргөнөөр ашиглаж буй бага оврын зөөврийн пуужингаар зорчигч тээврийн онгоцыг харваж сөнөөх бүрэн боломжтой.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг