sonin.mn

Баянгол дүүрэг 3, 4-р хорооллын замын эхлэл, Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам барилгын ажлыг хийхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар болсон байна. Энэ сарын 23-24-нд уулзварын зүүн урд хэсгийг, 25-27-нд уулзварын зүүн хойд хэсгийг, 28-30-нд уулзварын баруун хойд хэсгийг тус тус хэсэгчлэн хаах юм.

Иймд зорчигчид дээрх хуваарийн дагуу замын нээлттэй хэсгүүд болон бусад замаар зорчихыг "Гудамж" төслөөс анхаарууллаа.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг