sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Өмнөд Австрали улс, Флиндерсийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Зохион байгуулах ур чадвар: Худалдаа, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт богино хугацааны мэргэших хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Австралийн Засгийн газрын 2015 оны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-наас зарласан энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2015 оны 9 дүгээр сараас 11 сарын хооронд зохион байгуулагдах бөгөөд тэтгэлэгт оролцогчийн хоёр талын нислэг, байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон дотоод дахь унааны зардал зэрэг багтана.

Эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр төр болон төрийн бус байгууллагад ажилладаг шинжлэх ухаан, технологи, уул уурхай, инженер гэх мэт хувийн компаниудын хүний нөөцийн менежерүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож болох гэнэ. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай ба 2014 оны 7 сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд өргөдлийн маягтыг бөглөсөн байх аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг