sonin.mn

Монголбанк өнөөдөр арилжааны банкуудад 1854.02 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 299.10 төгрөгийн хаалтын ханшаар 86.0 сая юань тус тус худалдав.

Ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 13.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг