sonin.mn

АЛЖИР. /DPA, Ёнхап/. Нислэгийн үед холбоо тасран сураггүй болсон Алжирын зорчигч тээврийн онгоц Нигерт осолдсон гэж Алжирын “El Nahar” телевиз орон нутгийн цагаар энэ сарын 24-ны өдөр мэдээлэв.

Тус телевизийн мэдээлж буйгаар, онгоц Нигерийн нийслэл Ниамей хотын дээгүүр нисэж өнгөрсний дараа цаг агаар муудсаны улмаас осолдож, зорчигчдын дийлэнх нь амь үрэгдсэн бололтой. “Air Algйrie ” компанийн AH5017 нислэгийн чиглэлийн тус онгоцонд 110 зорчигч, онгоцны багийн зургаан гишүүн сууж явжээ.

Зорчигчдын дунд Франц улсын иргэд олон байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Онгоц Буркина-Фасо улсын нийслэл Угадугу хотоос Алжирын нийслэл Алжир хотын зүгт ниссэн бөгөөд нисэх буудлаас хөөрөөд 50 минутын дараа холбоо тасарсан аж.

Харин Мали улсад үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагч хүчний нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар онгоц Мали улсад осолдсон байж болзошгүй гэж “DPA” агентлаг мэдээлсэн байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг