sonin.mn

Малайзын иргэний агаарын тээврийн "Боинг" /МН17/ онгоц нь Амстердамаас Куала Лимпур хот руу нисч байсан бөгөөд 2014 оны 07-р сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 14 цагийн үед Украины баруун хэсэгт байрлах Грабово тосгонд осолдсон байна.

Тус онгоцонд нийтдээ 296 зорчигч байсан байна. Онгоцны осолдсон шалтгааныг пуужинд оногдсон хэмээн анхан шатны дүгнэлтээр үзэж байгаа ч баттай тогтоогдоогүй байгаа юм.

Харин ОХУ-аас уг пуужинг нисгэсэн хэмээн Украины тал үзэж байгаа бол ОХУ эрс үгүйсгэж байгаагаа мэдэгдсэн. Онгоцонд Голландын 154, Австралийн 27, , Малайзын 23, Индонейзын 11, Их Британийн 6, Филипины 3, Германы 4, Белгийн 4, Канадын 1 иргэн зорчиж явжээ.

Одоогоор осол болсон газраас талийгаачдын цогцсыг шилжүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд харамсалтай нь нэг ч хүн амьд үлдэж чадаагүй байна.

Он гарсаар Малайзын хоёр дахь иргэний агаарын тээврийн онгоц осолдлоо. Ийнхүү осолдсон шалтгаан магадгүй хэзээ ч хүмүүст үнэн мөнөөр нь очиж чадахгүй болов уу. Эхний онгоцны хэлтэрхий ч олдоогүй байхад хоёр дахь онгоц бсолдож буй нь учир битүүлэг. Улс орнуудын хуйвалдаан дунд энгийн ард иргэд хохирсоор л байх ёстой юм гэж үү.

Э. Үүрцолмон

Эх сурвалж: "Хөх толбо" сонин