sonin.mn

Канадын ерөнхий сайд Стивен Харпер ОХУ –ын эсрэг шинэ хоригууд гаргасан тухайгаа мэдэгджээ.

Харперын мэдэгдэлд, Канад улс нь оросын есөн  өндөр албан тушаалтан болон хоёр банкны эсрэг эдийн засгийн нэмэлт  хориг арга хэмжээ аваад байгаа тухай дурдсаныг тус улсын засгийн газрын сайтад өгүүлжээ.  Энэхүү хориг Украйны нутаг дээр унасан Малайзын “Боинг-777” онгоцны осолтой холбоотой ажээ.

Түүнчлэн  ЕХ мөн  ОХУ –ын эсрэг шинэ   хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  өгүүлжээ. Ингэхдээ  энэ удаа Еврокомисс ОХУ–ын эсрэг өмнө авч байснаас илүүтэй  хатуу хоригууд авах саналыг зэхэж байгаа аж.

“Коммерсант” сонинд өгүүлснээр, ЕХ-ны дипломат эх сурвалжийн уламжилж буйгаар, ЕХ нь Москватай холбогдуулан  өмнө АНУ-ын гаргасан хоригуудаас илүү чанга хориг гаргах гэнэ.

Тухайлбал, оросын банкуудын  ЕХ-ны  хөрөнгийн зах дээр гарах гарцыг хязгаарлах төдийгүй, цэргийн эмбарго болон эрчим хүчний салбарт хоёр төрлийн зориулалтын бүтээгдэхүүн болон технологиудыг Оросоос нийлүүлэхийг  хориглох тухай яригдана.

Түүнчлэн өчигдөр ЕХ оросын хувь болон албаны  хүмүүсийн нэрсийн “хар” жагсаалтыг дахин  өргөжүүлсэн бөгөөд долоо хоногийн эцсээр нийтэд зарлах ажээ.

Москва хот А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг