sonin.mn

Шавар намаг ихтэйн дээр хогны, галын машин явах боломжгүй байсан Дарь-Эхийн зарим гудамжийг шинэчлэн тохижуулах ажил оршин суугчдынх нь дэмжлэгтэйгээр амжилттай үргэлжилж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын нөхцлийг сайжруулах” төсөлд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хамрагдсаныг оршин суугчид нь дэмжиж, “Бид хашаагаа өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулж, гар бие оролцох ёстой” хэмээн үзсэнээр Дарь-Эхийн гудамжууд өнгө засаад байна.

Нийт 140 айлын хашаа шинэчлэгдэх ёстой аж. Гэхдээ нэг хашаанд 2-3 айл амьдардаг тул хашаагаа, гудамжаа шинэчлэх ажилд 300 гаруй өрх сайн дураараа оролцож буй юм байна.Дээрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг дарга л.Батдэлгэрийн хэлснээр бол тохижуулалтын ажил ирэх наймдугаар сарын 16-нд дуусч, бүрэн ашиглалтад орох ажээ.