sonin.mn
ПАРИС. /NHK/. Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж байгаа Израилийг эсэргүүцэн Европт хэдэн мянган хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд жагслаа.
Францын нийслэл Парис хотын нэг талбайд 3000 орчим хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлж, тэдний зарим нь Израилийн төрийн далбааг шатаасан байна.
 
Аюулгүй байдлыг хангахаар байрласан цагдаа , цэргийн албан хаагчид руу эсэргүүцэгчдийн зарим нь чулуу нүүлгэсний дараа Францын цагдаа нар нулимс асгаруулагч хий цацжээ.
 
Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 50 орчим эсэргүүцэгч баривчлагдсан аж.
 
Британийн нийслэл Лондон хот дахь Израилийн ЭСЯ-ны гадаа хэдэн арван мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж, Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.
 
Мөн Швейцарийн Женевт хэдэн зуун хүн жагссан байна. Израилийн цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн хохирогчдын зургийг тэд барьсан байжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: "Монцамэ" агентлаг