sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2015 оны эцэс гэхэд 2,5 тэрбум хүрнэ. Ирэх оны эцэс гэхэд дэлхийн 7,2 тэрбум хүний 34,7 хувь ухаалаг гар утас хэрэглэнэ “Strategy Analytics” судалгааны байгууллагын тайланд дурджээ. 2012 онд ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан байжээ.
 
Хэрэглэгчдийн тоо ингэж өсөж байгаа нь ухаалаг гар утасны зах зээл тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй дэлхийн тоглогчид, ялангуяа, Азийн тоглогчдын энгийн ухаалаг гар утасны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна гэж шинжээчид хэллээ.
 
“Strategy Analytics” нарийвчилсан мэдээлэл гаргаагүй ч Ази-Номхон далайн бүс нутагт ухаалаг гар утас хэрэглэгчдийн олонх нь байгаа бол, Европ болон Умард Америкт  бүх гар утас хэрэглэгчдийн дундаас өндөр технологийн гар утас барьж байгаа хүмүүс хамгийн олон байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг