sonin.mn

Төрийн өмчийн хорооны даргын энэ сарын 23-ны өдрийн тушаалаар “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарыг Төрийн өмчийн зарим компаниудын санхүүгийн эрсдлийн удирдлагыг сайжруулах, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилжээ.
 
Тус ажлын хэсэг нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх үүрэг хүлээж байгаа ба уг бүрэлдэхүүнд Төрийн өмчийн хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “ҮЦТТТХТ” ТӨХК, МҮЦАЭХолбооны төлөөлөл багтжээ.
 
Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг