sonin.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар 12 хүн амиа алдсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2620 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлээс 68 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Энэ сарын 26-27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэв.

Нийслэлд  золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 8, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 6, зам тээврийн хэрэг 9, осол 16 гарч 17 хүн гэмтсэн байна.

Долдугаар сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1399 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Нийслэлд  золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 7, осол 14 гарч 7 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг