sonin.mn
Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдрөөр буюу энэ сарын 31-нд “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын өдөрлөг нийслэлд болно.
 
Өдөрлөгийн хүрээнд Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын үзэсгэлэнг Үндэсний номын санд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
 
Мөн Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Үндэсний номын санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10-14 цагт  хүндэтгэлтэйгээр залах юм. “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” эрдэм соёлын өдөрлөг нь Гандантэгчиндэн хийд, Тусгаар тогтнолын талбай, Үндэсний номын санд төвлөрч явагдах аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг