sonin.mn
Монголбанк өнөөдөр арилжааны банкуудад 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 302.15 төгрөгийн хаалтын ханшаар 78.33 сая юань тус тус худалдав.
 
Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 6 сая ам.доллар нийлүүлжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг