sonin.mn

НҮБ. /ANADOLU/. Ирак, Сирийн нефтийн ордууд болон дамжуулах хоолойнуудыг террорист бүлэглэлүүд булаан эзэлж байгаад “маш их түгшиж” буйгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл илэрхийллээ.

Босогчдын хяналтад байгаа эрчим хүчний нөөц орлогын эх үүсвэр болж, тэдний “халдлага үйлдэх чадавхи”-ийг нэмэгдүүлж байж болзошгүй гэж тус зөвлөл мэдэгдсэн юм.

АЗ-ийн мэдэгдэлд,” “Лалын улс ба Левант”, “Аль-Нусра Фронт” зэрэг бүлэглэлүүдтэй ямар нэг байдлаар худалдаа хийх нь АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг болно. НҮБ-ын гишүүн бүх улс ард түмэн, улсдаа байгаа  хэний ч аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр бүлэглэлтэй нефтиэр худалдаа хийхгүй байх хэрэгтэй” гэжээ.

Мөн тус мэдэгдэлд. “Террорист бүлэглэлүүдийн оролцоотойгоор Сири, Иракаас нефть худалдан авахад шууд болон шууд бусаар холбогдохыг АЗ эрс буруушаах болно” гэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг