sonin.mn

ГАЗА. /Reuters/. Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа явуулсаар байна.

Израиль болон Палестины лалын “ХАМАС” бүлэглэл лалын баяр болж байгаатай холбогдуулан даваа гарагт байлдааны ажиллагаа явуулахаа зогсоосон юм. Харин зөвхөн өчигдрийн дотор Газын зурваст 100 гаруй хүн амь үрэгджээ.

Халдлагуудад Газын зурвасын зүүн болон өмнөд хэсгийн байшин барилгууд сүйтгэгдсэн байна. НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 200 мянга гаруй палестин хүн орон гэрээсээ дүрвэсэн аж. Израилийн цэргүүд цорын ганц дулааны цахилгаан станцыг нь  бөмбөгдсөний улмаас Газын зурвасын газар нутгийн дийлэнх хэсэг цахилгаангүй болжээ.

Хоёр талын хооронд гал зогсоох гэж дэлхийн удирдагч нар чармайсаар байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байна. Энэ сарын эхээр Израиль цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1175 болж, бараг 7000 орчим хүн шархаджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг