sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө Оруулалт Бүтээн Байгуулалтын Төв, Боловсролын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдаан зарласан билээ.

Уралдаанд ирсэн зургаан сургуулийн 289 бүтээлээс шалгарсан шилдэг бүтэлүүдээс бүрдсэн хуанлийг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс эмхэтгэн гаргажээ.

Тодруулбал, “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналыг 84 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч н.Балжинням, хоёрдыгаар байрт шалгарсан Гэгээрэл хөгжлийн төвийн сурагч н.Амартайван, гутгаар байрт шалгарсан 33 дугаар сургуулийн 8г ангийн сурагч н.Солонго болон тусгай байруудад шалгарсан шилдэг бүтээлүүд уг хуанлид багтсан байна.

Дашрамд сонирхуулахад, уг гар зургийн уралдааны гол зорилго нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харахад оршжээ.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаархи ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчинг бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм.