Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооноос 2014 оны 07 сарын 24-нд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт нэг өдрийн сургалтыг Аймгийн нэгдсэн эмнэлгийн Амаржих газрын 30 эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгууллаа.
Уг сургалтаар ЭМС-ын 2013 оны 446 дугаар тушаал (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ)“-ын танилцуулга, Хууль, эрх зүй, Эвлрүүлэн зуучлах ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүй, Багаар ажиллах чадвар, Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйг ажлын хариуцлагатай уялдуулах нь , Эрүүл мэндийн байгууллагын соёл, стресс менежмент, Зөрчилдөөний удирдлага зэрэг хичээлүүд орлоо.
Мөн сургалтын дараа Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн хэсгийн хорооноос АХА тэмцээн зохион байгуулж, нэгдүгээр байранд Халдвартын тасгийн сувилагч Д.Дайриймаа, 2-р байранд Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн сувилагч О.Амарзаяа, 3-р байранд А.Ариунтуяа нар шалгарлаа.
Сэтгэгдэл0
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038