sonin.mn

МОСКВА. /NHK/. Сибирийн баруун нутагт саяхан гарч ирсэн учир битүүлэг аварга том нүхийг Оросын эрдэмтэн судлаачид судалж эхэлжээ.

ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргийн мөнх цэвдэгт 60 метр өргөн талбайг хамарсан тогоо үүссэн байна. Оросын судлаачдын үзэж буйгаар, энэ тогоо нь агаарын хэм нэмэгдэн газар доорх мөс хайлсны улмаас үүссэн байж магадгүй. Мөн хийн нүх дэлбэрсний улмаас энэ тогоо үүсэн байх магадлалтай аж.

Үүнээс гадна солир унасны улмаас үүссэн байж болох ч ингэсэн байх магадлал дээрх хоёроос арай бага гэнэ. Уг тогооны зургийг авч, дүрс билэгт буулган интернэтэд энэ сарын эхээр тавьсан байсныг дэлхийн найман сая гаруй хүн одоогийн байдлаар үзсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг