sonin.mn

МОНТРЕАЛ. /ANADOLU/.  Зөрчил мөргөлдөөнтэй байгаа бүсүүдийн дээгүүр нисэж буй нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг хариуцсан тусгай комиссыг олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагуудын албаны хүмүүс байгуулж байна.

 

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн 298 хүн бүхий зорчигч тээврийн нисэх онгоцыг Украины зүүн нутаг буудан унагаасантай холбогдуулан тэд ийм арга хэмжээ авч байгаа юм. Канадын Монтреал хотноо иргэний агаарын тээврийн дөрвөн байгууллага, тэдгээрийн дотор Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага / ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо яаралтай хурал хийсэн юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр оролцогчид “Malaysia Airlines” компанийн “МН17” дугаарын нислэг үйлдэж явсан нисэх онгоцны хохирогчдыг дурсан дуугүй зогссон байна.

Агаарын орон зайн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Рэймон Бенжамин уриалжээ.

Түүний мэдэгдсэнээр, тусгай комиссын бүрэлдэхүүнд шинжээчид, иргэний агаарын тээврийн компаниудын албаны хүмүүс, хохирогчдын ар гэрийнхэн байх бөгөөд ирэх долоо хоногийн эхээр уулзаж эхэлнэ.

Одоогоор Этиоп, Ирак, Ливи, Умард Солонгос, Сомали болон Украины руу нислэг үйлдэхийг АНУ-ын Холбооны иргэний нисэхийн удирдах газар хориглоод байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг