sonin.mn

Багануур дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах дэд комисс энэ сарын 28-нд хуралдаж, нийт 28 аж ахуйн нэгж, иргэний төслийг дэмжиж 529 000 000 төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан  байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдох хөнгөлөлттэй зээл олгох журмын дагуу энэ сарын 1-21-ны өдрийг дуустал нийт  60 төсөл хүлээн авсан ба үүний 6 нь  хүнсний үйлдвэр, 16 нь хөнгөн үйлдвэр, 4 нь газар тариалан, 13 нь мал аж ахуй, 6 нь барилга, 13 нь ахуйн үйлчилгээ, 2 нь оёдлын чиглэлийн төсөл ирүүлжээ. Төсөл сонгон шалгаруулах дэд комиссын гишүүд  энэ сарын 24-27-ны өдрүүдэд төсөл хэрэгжих боломж нөхцлийг газар дээр нь шалгаж урьдчилсан үнэлгээ хийсэн аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг