sonin.mn

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлалаа.

Уралдаан нь Халхын голын байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй эгэл хүмүүсийг тодруулах,  баатруудын гавьяаг мөнхжүүлэх, ахмад дайчдыг алдаршуулах, хүүхэд, залуучуудыг түүхээрээ бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.

Уралдааны тэргүүн байр 500 мянга, хоёрдугаар байр 300 мянга, гуравдугаар байр 200 мянган төгрөгийн шагнал, тус бүр өргөмжлөл хүртэх юм. Бүтээлийг энэ сарын 28-наас ирэх сарын 20-ныг тус дүүргийн ЗДТГ-ын байранд хүртэл хүлээж авна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг