sonin.mn
МОСКВА. /РИА Новодти/. Украины хямралын улмаас АНУ, ОХУ-ын хооронд үүссэн асуудал нь шинэ “Хүйтэн дайн” биш гэж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгджээ.
 
АНУ, ОХУ-ын өнөөгийн харилцааг хүйтэн дайн гэж хэлж болох уу гэж сэтгүүлч асуухад Б.Обама хариулахдаа, “Одоогийн нөхцөл байдал бол хүйтэн дайн биш. Харин Украины тусгаар эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Оросын үйлдлээс улбаатай онцгой асуудал юм” гэж хэлсэн байна. 
 
Мөн тэрбээр хэлэхдээ, үүссэн нөхцөл байдлыг гадаад харилцааны арга замаар шийдвэрлэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко, Европын холбооны удирдагчидтай үргэлжлүүлэн уулзаж ярилцах болно гэв.
 
"ОХУ болон Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө олон улсад ганцаардуулах сонголтыг хийж байна. Гэхдээ өөр сонголт бас байгаа. Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ АНУ үргэлжлүүлэх бөгөөд ОХУ үүнийг ойлгох нь чухал" гэж Б.Обама онцлонг тэмдэглэжээ.
 
А.Цацралт
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг