sonin.mn
Иргэд голчлон ТҮЦ машинаас гарч буй цахим үнэмлэхийн лавлагаагаар арилжааны банкууд  үйлчлэхгүй байна, шинээр төрсөн хүүхдийг болон шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, гадаад паспорт захиалахад хамгийн богино хугацаанд хэд хоногийн дотор гарах зэрэг асуудлаар хандсан байна.
 
Мөн ТҮЦ машинаар цахим үнэмлэхээ захиалсан боловч хариу мессеж ирэхгүй, тус газрын зарим нэгж, хэлтсүүд утасны дуудлага авахгүй байна гэхээс гадна албан хаагчтай холбоотой санал гомдлууд ирснийг тухай бүрд нь холбогдох газар, хэлтсийн дарга нарт уламжлан шийдвэрлүүлж, иргэнд буцаан хариу өгч ажилласан байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг