sonin.mn
Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон Түүхийн ухааны хүрээлэнгийн удирдлагууд Их Британи Улсын Гласво их сургуулийн байлдааны талбарын археологийн төвийн захирал Тонерыг хүлээн авч уулзлаа.
 
Тус төв нь дэлхийн улс орнуудын дайн тулаан, овог аймаг, хүмүүс хоорондын зөрчилдөөний талаар археологийн судалгаа явуулдаг томоохон байгууллага аж.
 
Тэрбээр бүс нутгийн төдийгүй дэлхийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдаан болсон газар нутгаар саяхан очиж, судалгаа хийгээд иржээ.
 
Халхын голын дайн байлдааны үр дагавар, түүний түүхэн ач холбогдлыг дэлхий дахины сонорт хүргэхэд чиглэсэн төслийн ажил эхлүүлэх зорилготой ажээ.
 
Энэхүү төсөлд Монгол, Их Британий зорилго яиглэл нэгтэй хоёр байгууллага хамтран идэвхтэй оролцох судалгааны ажлын цар хүрээ, үр дүнг улам нэмэгдүүлнэ гэж ноён Тонер үзэж байгаагаа илэрхийллээ.