sonin.mn

НАНЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Зянсу мужийн Куньшань хотын үйлдвэрт өнөө өглөө хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 65 хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн шархадсан тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдэгдлээ.

“Kunshan Zhongrong Metal Products” ХХК-ийн дугуй өнгөлгөөний үйлдвэрт өнөө өглөө 07:37 цагт дэлбэрэлт болжээ.

Аврах болон дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох ажиллагаа өрнөж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг