Ар Монгол өнөөдөр яг 100 хүрэхгүй жилийн өмнө ямар байдалд байсан тийм л байдалд буцаж ирлээ. Эмх замбараагүй байдал түүний хажуугаар барууны хулгайч дээрэмчид хэрэн хэсэцгээсэн л орон боллоо. Социализмын 70 жилд маш их үнээр олж авсан иргэнлэг, хүмүүнлэг амьдралыг 20 гаруйхан жилийн дотор нураасан.
Нэг нэгийгээ хүндэтгэх, хайрлах, дэг журамтай, сахилга баттай, ичдэг, гэмшдэг болгож чадсан нийгэмт амьдралыг ардчилал нэрийн дор барууны орнуудын зөвлөгч, менэжэр нэртэй ганган нэрийн хуудастай хүмүүс ирж балласан. Тэдний ноцоосон галыг Ар Монгол өөрөө өрдсөн. Хоёр хөршүүд хараад мэл гайхаж цэл хөхөрсөн.
Барууны нэртэй орнууд Ар Монголыг анх яг Ази Африк Латин Америкийн ядуу колончлогдсон орнуудтай адил гэж доод хэмжээнд хандаж зөвлөлгөө нэртэй үймээн хийж тэднийг дагасан залуус бас тэдэнтэй сүлбэлдсэн хуучин социализмын кадерууд Ар Монголыг энэ дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд оруулсан.
90 он хувьсгал нэртэйгээр барууны мөнгө хүүлэгчидийг угтан авч тэдэнд үйлчлэх үйлдэл цаанаа явагдсан. Залуучууд нийлэн дарвиж ээж аавынхаа эсрэг хашгирч бүтээн босголтыг доромжлож удахгүй Америкийг дагаж дэлхийн биш гэхэд Азимйн бар болно бас Сингапур болно гэж ёстой л хүн биш болцгоосондоо. Соёл устаж лам олшров.
Ар Монголыг ардчилалтай болгоно гэж хийсэн бүтээсэнээ муулахын дээдээр муулж залуучууд хаанаас ирж хэн байж байгаад хэн болсоныгоо умартаж тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр идсэн тогоо руугаа нулимцгаасан. Ердөө л энэ Улаанбаатарт өссөн залуус хөдөөнөөс дөнгөж орж байсан залуучууд нийлээд ийм зүйл хийсэн шүү дээ.
Залуу хүн нэг буруу эргэвэл ёстой одоо юу ч тус болохгүй. Зүгээр цаг хугацаа харуулна даа гээд л хүлээхээс өөр аргагүй. Ерөөсөө улстөрд гаргасан амжилтаараа хийсэн муу муухайгаа дарах гэж оролдох бүтэхгүй.
90 онд Ар Монгол гэнэт л социализмд хэрхэн зовж зүдэрч дарангуйлуулж байсан тухайгаа уйлагнан тоочиж боорцог нэртэй дуу хүртэл зохиосон. Очирбат гэж нэртэй ерөнхийлөгч хамгийн анхны барууны хулгайчийг онгоцны буудал дээр хүртэл тэврэн авч муу муухай эхэлсэн.
Тэдний хойноос улстөрийн тархи угаагчид болох Милтон Фридман, Сорос гээд бузар хүмүүсийн гар хөлүүд ирж улстөрийг устгасны дараа бизнэсийн мөнгө хүүлэгч Фридландын гар хөлүүд ирж энэ дэлхийн улс орнуудын сайн сайханыг устгаж нураадаг неолиберализмын нүгэл Ар Монголд нүүрлэсэн.
Энэ үед Орос, Хятад хоёр гайхаад л хараад байсан. Тэдний тусыг хэн ч хэлсэнгүй. Социализмын үеийн коммунист гэдэг хөгшчүүд хүртэл барууны залуусыг дагачихсан үсээ будуулаад гүйж байсан.
Барууны орнууд Ар Монголыг ганцхан социализм л босгож ирж сайн сайхан амьдрал авчирч өгсөн шүү дээ гэдгийг үл тоомсорлон өөрсдөө социализмаас илүүгээр Ар Монголыг хөгжүүлэх шийдэл байхгүй байж дөнгөж цэцэглэж байсан орныг буцаагаад феодализмын орон болгосон. Хамгийн бүдүүлэг, хамгийн хулгайч, хамгийн зэрлэг, хамгийн араатан амьдрал 90 онд явагдсан.
Ар Монголын бүтээн байгуулалтыг устгах үйл хэрэг алт дилер гэсэн Улаанбаатар хотод өссөн онгироо залуучуудаас эхэлсэн. Энэ онгироо залуучуудыг хөдөөнөөс ирсэн хамаатангийндаа амьдардаг залуучууд хөөргөж тэдэнтэй дуу нийлүүлэн 70 жилийн бүтээн босголтыг ердөө л 10 хүрэхгүй жилийн дотор өмч хувьчлал нэрийн дор устгасан.
Орос, Польш гэх мэт олон оронд очиж суралцах ёстой байсан залуус барууны сурталчилгаанд автагдаж ямар ч утгагүй наймаачид болцгоож сурч мэдлэг боловсролтой болох зорилгоо орхисон. Нэгэнт сураад авч чадахгүй бол мөнгө төлөөд авна гэж диплом, докторын цолны наймаа бас явагдсан. Мэдлэг боловсролыг доромжилж мөнгөгүй хүн хамгийн тэнэг хүн болж хувирсан. Мөнгөгүй л бол хэн ч биш гэсэн ийм адгийн зэрлэг амьдрал энэ дэлхийн хаа ч явагдсангүй.
90 онд тэнэглэлийн дээд цэгтээ хүрч хүний гэр бүлийг үймүүлж авгай хүүхэд булааж авч хүн ёс алдаж доод хэмжээнд очсон. Юу юугүй л баячууд төрж баячууд олон бол одоо тэр капитализмыг байгуулна гэж хөгшин залуугүй хөөрч мөнх амьдрах юм шиг мөнгөөр зодсон мөнгөөр худалдсан мөнгөөр хайрласан мөнгөөр бурханд мөргөсөн ариун битгий хэл нүгэлт амьдралыг Ар Монгол өдөөн хөөргөсөн.
эр ч бүү хэл зүгээр нэрээ хүртэл өөрчилж ямар ч утгагүй овгийн нэртэй хүртэл болцгоосон. Нэг мэдэхэд гэр бүлийн хүмүүс бүгдээрээ өөр өөр овгийн хүмүүс болж нэг нэгнийгээ гадуурхаж хүртэл эхэлсэн. Ингэж хүн төрөлхтөний түүхэнд өөрөө өөрсдийгөө нураасан анхны ард түмэн болцгоосон.
Ард түмэн ч гэждээ хэрвээ ард түмэн эрх чөлөөтэй бол түүнийг ард түмэн гэхээс биш эрх чөлөөгүй бол ард түмэн гэж хэлэхгүй харин боол эсвэл бусдын гар хөлүүд гэж нэрлэнэ. Үнэхээр 4 жил болгон сонгууль гэсэн нэрийн дор намаа сонгоно гэсэн тархи угаалтын дор яаж гэр бүл ээж аав ах дүү нар улстөржих нэрийн дор хүний боол болцгоодог билээ.
90 онд Америкууд хөөрхийсдөө гэж уйлагнасан хонхны дуу дуулсан залуучуудын үгэнд үнэмшиж тусламжийн бараа болгож онгоц дүүрэн гурил явуулж цагаан сараар цагаан гурилтай буузаа хийцгээсэн. Харин удалгүй Америкчууд Ар Монгол гурилын үйлдвэртэй, тариачин ангитай, трактор комбайнуудтай гэдгийг мэдээд их ч гайхсандаа.
Ингээд барууны орнууд өөрийн мэдэлгүй анархист залуусын мэхэнд орж баларсан орныг аврахгүй бол болохгүй гэж ардчилал гэсэн шидэт үгээр залуусын тархийг угааж Ар Монгол гэсэн аж үйлдвэр хөдөө аж ахуйн орныг нураах их нураалт эхэлсэн. Их нураалтын дараа их хөөрөл явагдсан. Зурагтаар намын дарга нар хөөрөгөө гайхуулж дээлийн торгоо гялалзуулсан дээлт амьдрал эхэлсэн. Хаа л бол залуу хүн хөөрч хөгшин хүн ичсэн ийм л 20 жил өнгөрлөө.
Ар Монголыг мөнгө л гэсэн ганцхан үнэт зүйл авгай хүүхдээс авахуулаад улстөрийн товчооны өвгөн гишүүн хүртэл бүгдийг эзэмдэж хүнийг хүн гэхийн аргагүй араатанаас доор амьдрал явагдсан. Ардчилалын 20 жилд хичнээн хүн төрийн буруу бодлого ардчилалын дарангуйлалаас болж амиа хорлож, архинд орж, бусдын мэсэнд, орцныхоо үүдэнд үхэцгээсэнийг бүртгэж авбал ардчилалын хэлмэгдүүлэлт гэсэн улстөрийн цоо шинэ ойлголт гарч ирэх жишээтэй.
Хүмүүс сайхан зүйл бичилдээ, өөдрөг байялдаа гэдэг. Тэгвэл яаж? Муу муухайгаа хивснийхээ доогуур шүүрдэх гэж үү? Муу нуухаар сайн илчил. Гэм хийсэн хүмүүс гэмших ёстой. Достоевскийн бичсэн гэм ба гэмшил гэж ном бий.
20 жилийн дотор аав аав биш ээж ээж биш болчихсон шүү дээ. Өвөө ч өвөө биш болчихлоо шүү дээ. Эцэстээ хүүхэд хүүхэд биш болчихсон ийм ёс суртахууны наад захын ойлголтгүй орон болчихлоо. Нийгэмд дүрэм ёс зүй гэж устлаа шүү дээ. Ийм нийгэм биш бөөгнөрөл болсон газар хэн тэгээд ажил хөдөлмөртөө төвлөрч сайн сайхныг бүтээх гэж хичээх вэ дээ.
Бүгд л стресстэй, депрэсстэй байна шүү дээ. Худлаа Ар Монголын тэнгэрт агаарт шингэсэн. Үүнийг нууж ийш тийш зугаалж хэрэгтэй хэрэггүй клуб байгуулж хагас бүтэн сайнд бяслагдаж сар жилээр улс орноосоо зугатаан явцгаадаг биздээ. Гадаадад очоод л нэг хүн ёсны амьдралтай золгодог.
Яагаад Ар Монгол ийм амин сүнсгүй сэтгэлийн амар амгалангүй зөвхөн л мөнгө хөөж лам хүртэл мөнгө ярьдаг бузар булай болчихсон бэ гэхээр чөлөөт зах зээлийн эдийн засаг нэртэй мушиган гуйвуулсан үйлдэл гэж болох. Өөрсдийгөө эдийн засагч гэж нэрлэдэг Англи хэл дээр ганц ном уншаад ойлгохгүй МУИС-ын профессорууд л банк санхүүгээ эдийн засаг гэж эндүүрдэг.
Тэд том эдийн засагч Хайэк гээд л ярих дуртай гэсэн. Юу ч ойлгоогүй хүмүүс их сүржигнэдэг. Гэтэл эдийн засаг гэдэг бол Ар Монголд явагдаж буй нэг нэгэнтэйгээ өрсөлдөөн нэрийн дор дайсагнах биш. Эдийн засаг гэдэг нэг нэгэндээ туслаж дэмжиж хөгжих болохоос дайсагнаж өрсөлдөөд хөгжихгүй. Хувиа бодоод л зөвхөн хувийн ашигийн төлөө явбал нийгмийн буюу нийтийн ашиг гарахгүй тул түүнийг хэзээ ч эдийн засаг гэж нэрлэхгүй. Эдийн засаг өөрөө нийгмийн тусын тулд хийгдсэн. Энэ тухай Адам Смит бичсэн биздээ.
Хятад, Орос хоёр хөршүүдийнхээ байгуулж өгсөн барилга байгууламж, аж үйлдвэр, их дээд сургуулиуд, мэдлэг боловсрол, ёс суртахуун, цэцэрлэг гээд л иргэн хүнийг бэлтгэх байгууллагаас авахуулаад хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх бүхий л бүтэцээ эвдэж нураасан. Хүүхдийн цэцрлэгийг хүртэл өмчилчихсөн өмчтөнгүүд дүүрэн байна шүү дээ.
Өнөөдөр яг л 100 жилийн өмнөх шиг мухар сүсэгт дарлуулж гадны сүм хийдүүдэд боолчлуулж оюуны том асуудалд орсон. Бизнесийн нэртэй банк санхүүгийн жинхэнэ ядуу орнуудыг боолчилж сурсан мянга мянган хүмүүс ирж Ар Монголыг ч ёстой сэглэж хаясандаа. Бонд гэдэг боохой бас гараад ирсэн. Ар Монгол өөрөө мухар сүсэгтэж номын сангаа нурааж сүм хийд барьдаг л улс боллоо. Хамгийн сүүлчийн том лам бизнэс Пүрэвбат гэж нөхөр Улаанбаатар хотоос нэг их холгүй сүм хийд барьж мөнгө хөөдөг лам зангаа дагалаа.
Ингээд мэдлэг боловсролоос хоцорч лам жаргасан Ар Монгол идэж ууж хөзөр тоглож машинтай давхих шив. Ингээд амьдрал өөрөө ямар ч зорилгогүй утгагүй болсон. Утгагүй амьдралуудаа Чингис архиар л угаацгаах шиг.
Социализмын үед ямар амар амгалан амьдралтай байсанаа Ар Монгол 20 жилийн дараа ухаарч үнэт зүйлсээ нураасанаа харж ичихдээ түүх рүүгээ өөрөөр хэлбэл өвөг дээдэс зан заншил уламжлалт ёс гэсэн өнөөдөр ямар ч ач холбогдолгүй үлгэр домог руугаа зугатаасан. Ичсэндээ Орос, Хятад хоёрлуу л буруугаа өгч хэзээ ч ирэхгүй Америк руу горьдсон нүдээр ширтэнэ. Болдог бол Ар Монголыг нүүлгээд Америкийн өмнө Мексик хавьд очоод айл болоод буучих л мөрөөдөлтэй бололтой.
Өнөөдөр Ар Монгол үлгэр домог мухар сүсэг ярьсан агуйд гал тойроод л сууцгааж буй мэт. Агуй дотроо үлгэр домогоо түүх нэртэй болгож ном бичиж түүнийгээ сурах бичиг гэж бас нэрлэнэ. Ар Монгол түүх ярих болохоор зөвхөн Чингисээс хойших дундад зууны түүх ярих болохоос нэн шинэ түүх өөрөөр хэлбэл орчин үеийн түүх ярих маш дургүй. Яагаад гэвэл нууц задарч гадныханыг биш өөрсдийгөө мэхэлж үнэт зүйлээ устгаж үнэт зүйлгүй болсоныг хүлээн зөвшөөрөхөөс ичицгээдэг тул Чингис л гэсэн ганцхан түүхтэй.
Түүхийн ухаан, нийгмийн ухаан, анагаах ухаан гээд ухаан гэсэн ойлголтыг нэг л буруу хэрэглэж иржээ. Эндээс Монгол хүний ухааны асуудал алдагдсан. Хүн ухаан алдаж унахаас авахуулаад ухаан орох гэх мэт хүний тархи доторх үйл явцыг өнөөөдөр хүртэл тайлбарлаж чадалгүй Монгол хүний ухаан алдагдсан.
Энэ алдагдсан ухаанаа цааш ухамсар гэсэн ойлголттой бас хутгаж хоёр чухал ойлголтын ялгааг алдагдуулжээ. Ухаан гэдэг хүний тархи дотор тул хөгжих ёстой үйл явц бөгөөд психологийн ойлголт. Ухааныг хөгжүүлж чадахгүй бол тэр чигээрээ хоцрогдох тул боловсрол болон сурган хүмүүжил гэсэн ойлголтууд хэрэгтэй.
Хүний ухааны дэргэд ухамсар бол философийн ойлголт. Тиймээс Ар Монгол түүхийг психологийн ойлголтоос философийн ойлголт руу ойртуулах хугацаа болсон. Ерөөсөө энд л Ар Монголын гүн төөрөгдөл зоогдсон. Философийн ойлголт болох ухамсар цааш этик буюу ёс зүйтэй хамаатай. Хүний үйлдэл ухамсартай явагдах чухал тул хүн өөрөө ухамсартай болох чухал.
Тиймээс түүхийн ухаан ярих биш түүхийн ухамсар ярих хэрэгтэй. Ингэж чадвал түүхийг ухамсартайгаар бичиж чадна. Тэгвэл Ар Монгол хойд хөрш Орос өмнөд хөрш Хятад хоёртой хэрхэн ухамсартай түүх бүтээх вэ?
Орос, Хятад хоёр хөршүүд Ар Монголын бүхий л номууд болон сурах бичгүүдийг судлаж ерөнхий дүгнэлт гаргахгүй бол Ар Монгол өөрсдийн хийсэн бүхий л хэлмэгдүүлэлт, завхруулга, алдаануудаа хоёр хөршдөө л чихэж өөрсдийгөө юу ч хийгээгүй ямар ч буруугүй гэж түүхийн том хар нүхэнд унасан шүү.
Өөрсдийгөө хөгжүүлж урагшлуулж дэвшүүлж чадалгүй сав л хийвэл Чингис хаан ярьж яаж Хятад, Орос хоёрыг эзэлж сөнөөж алж хядаж явсанаараа л сайрхаж юмны учир мэдэхгүй энэ хорвоог зөвхөн л хуурч мэхэлж залилах ёстой гэсэн ойлголттой Ар Монгол сүүлийн 20 жилийг өнгөрөөсөн. Үүнийг урлагийнхан нэртэй мухар сүсэгтэнгүүд их ч хөөрөгдөж сүүлдээ бүр бөө нэртэй болцгоож физик математикийн ойлголтуудыг хүртэл мушгиж гуйвуулж дэлхийн инээд болцгоосон.
Сүүлийн 20 жилд Орос, Хятад хоёр хөршүүдийг неолибеарлизм нэртэй хамгийн зэрлэг капитализмын араатан банк санхүүгийн мөнгө хүүлэгчид нураах гэсэн боловч чадсангүй. Харин Орос, Хятад хоёр дэлхийн тавцан дээр буцаж байраа олж чадсан. Хоёр хөршүүд зэрлэг капиталтизмын эсрэг тэмцэж ард түмнээ аврах гэж зовж зүдэрч явахад Ар Монгол яг л бүтэхгүй гадаадын мөнгө хүүлэгч нарт өөрсдийгөө бэлэглээд өгсөн дөө.
Барууны мөнгө хүүлэгчид ирж Ар Монголоор тоглож онгироо залуучуудаар тоглож байхад тухайн үедээ төр яагаад Орос, Хятад хоёроос зөвлөлгөө авч барууныханы эсрэг арга хэмжээ авсангүй вэ? Нээлтэй нийгэм гэж Соросын үгэнд хууртаж энэ дэлхийн хамгийн том хулгайч нарт улс орноо шидэж өгцгөөсөн. Түүнийгээ капитализмтай боллоо эсвэл зах зээлийн эдийн засагтай боллоо гэж нэг залуу их л онгирсондоо. Хонг Конг хотод очоод бас хулгайгаа ярьж онгирсон гэсэн.
Ар Монгол дахиад л Орос, Хятад хоёроор тэжээлгүүлэхээ мэдэхгүй л Америкийн номын дэлгүүрийн хамгийн хэрэггүй номнууд орчуулсандаа л хөөрөх шивдээ. Хөөрүү онгироо огшоо омогшдог залуустай орон ийм л байдаг аж.
Ар Монгол ядахдаа хоёр хөршөөсөө суралцахгүй хаа холын ямар ч үр нөлөөгүй нөхдийг даган дууриаж сүүлдээ Хятадын эдийн засгийн нээлттэй бодлогыг буруугаар сурталчилж аж үйлдвэрээ устгасан. Ингээд зогсохгүй Оросын перестройка буюу өөрчлөн байгуулалтыг бас зориуд мушгиж төрийн бүтэцийг эвдсэн.
Энэ хоёр мушгин гуйвуулгад зөвхөн залуучууд биш социализмын үеийн улстөрийн хуучин кадерууд оролцож маш том нүгэл хийсэндээ. 70 настад даруулга хэрэгтэй гэж хөгшин залуу хоёр нийлэхээрээ яадагийг яруу тодоор харуулсан.
Ар Монгол 90-ээд онд дотроо ингэж хоорондоо зодолдож байх үед гадаадын мөнгө хүүлэгч тархи угаагчид ирцгээж найр наадам болсон. Барууны шинжээчид нэртэй мөлжигчид ирж Ар Монголыг шилжилтийн орон гэж нэрлэсэн.
Хаанаас хаашаа шилжих хэрэг вэ? Хувьчлаж нээлттэй хөгжлийн эдийн засаг үүсгэж Хятад орон шиг болж чадалгүй Ар Монгол бүх аж үйлдвэрээ устгаад машин техникийг Хятад орон луу зөөчихсөн шүү дээ. Ямар шилжилт? Бүтээсэн баялагаа гадагшаа шилжүүлсэнээ хэлж байна уу?
Ар Монгол социализмын үед дөнгөж гадаад орнууд руу оюутан залуусаа мянга мянгаар сургаж жинхэнэ улс шиг улс болох гэж байсан байтлаа гэнэт ямар ч утгагүй Польшийн усан онгоцны боомтын ажилчидын бослогыг жинхэнэ ардчилал гэж ойлгуулаад хэнд ч хэрэггүй ардчилсан хувьсгал нэртэй анархизм Ар Монголыг буцаагаад феодализмын Ар Монгол буцаагаад болгох сүүлийн 20 жилийн төөрөгдөл явагдсан.
Перестройка бол дэлхийн хоёр ч дайныг ялж гарч ирсэн Орос оронд хэрэгтэй байсан. Түүний хажуугаар ЗХУ-ыг устгах гэсэн барууны хүчирхийлэл дэндүү хүчтэй байсан тул ЗХУ нуран унасан. Гэхдээ Орос орон өөрийгөө авч үлдэж харин Орос орны хооллодог байсан орнууд хөсөр хаягдаж өнөөдөр дэлхийн хамгийн ядуу хамгийн их зөрчилдөөнтэй хамгийн их дайн дажин болсон орнууд болжээ.
Ар Монгол ч гэсэн тэр л орнуудын хувь заяа ирж мэдлэг боловсролоос алс хаягдаж идэж ууж наадам хийж цол шагнал тараадаг хөөрхий тоглоомын орон болжээ.
Ар Монгол тэртэй тэргүй социалист ардчилсан орон байсан. Хэрвээ капиталист ардчилсан орон болох гэж 90 онд Сүхбаатарын буюу Чингисийн талбай дээр гарч ирсэн бол одоо тэр капитализмд аваачих ёстой аж үйлдвэр хаана байна?
Аж үйлдвэр байхгүй бол капиталистууд төрөхгүй. Капиталистууд төрөхгүй бол яаж капитализмд орох билээ. Зөвхөн төв банк тойрсон хүү зээлээс авахуулаад өр цаашлаад бонд ярихаас хэтрэхгүй ийм орон яаж эдийн засагтай болж чадах вэ дээ? Эдийн засаг гэдэг бол хөдөлмөр дээр тогтож нэмүү өртөг үйлдвэрлэж тэр нэмүү өртөгийн татварын хэмжээгээр улс орон амьдардаг.
Гэтэл Ар Монгол хилээр контэйнэр оруулж ирдэг контэйнерийн худалдаан дээр тогтдог яг л 100 жилийн өмнөх шиг Хятадтай худалдаа хийдэг худалдааны орон болсон. 100 жилийн өмнө тэмээгээр зөөдөг байсан бол өнөөдөр контэйнэрээр зөөдөг болсонд л ялгаа бий. Тиймээс ганцхан худалдааны татвар байх ёстой атал бас л гадаадын аж үйлдвэртэй орныг дууриаж нэмүү өртөгийн татвар гэж зохиомол хөрөнгө цуглуулдаг.
Олигтой аваад явчих төр сүүлийн 20 жилд бүрэлдэж чадалгүй баян тарган гэр бүлүүд л үүслээ шүү дээ. Капитализм гэдэг бол баян тарган хүмүүсийн ажил биш ёстой л өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг хөдөлмөрч бас эх оронч хүмүүсийн үйл хэрэг. Барууны улс орноо авч явдаг эдийн засагчаас авахуулаад улстөрч хүмүүс эх оронч хүмүүс байдаг. Ар Монголд эх орон гэсэн ойлголт байхгүй.
Тиймээс ч Сүхбаатарын талбай дээр Чингис, Сүхбаатар, Майдар гээд гурван зөрчилтэй хэрүүл үүсгэсэн гурван улстөр зөрчилдөнө. Олонх нэрийн дор хар маасын сонгосон Их Хурал цаашид элит хүмүүс гарч ирж элит Их Хуралтай болоогүй цагт худлаа үргэлжилсэн хэвээр.
100 хүрэхгүй жилийн дараа Ар Монгол буцаад яг анх Орос, Хятад хоёр ямар байдалтай угтаж авсан одоо тийм л байдалтай байгаа шүү гэдгийг Оросын Путин, Хятадын Ши Жинпинг хоёр сайн мэдэж байгаа. 100 хүрэхгүй жилийн дотор Ар Монгол энэ хорвоогийн мэдлэг боловсролыг өөртөө шингээж чадахгүй гэхэд ядаж энэ дэлхийн ёс суртахууныг сурч авсангүй шүү дээ.
Үүний тулд ном унших хэрэггүй зөвхөн л хүн чанар хэрэгтэй байсан. Гэтэл өнөөдөр Ар Монголын төр ямар билээ. Сайд л болох гэсэн хүмүүс. Их хуралд гишүүн болох гэсэн мөрөөдөл. Юу ч болж чадахгүй бол гадаадад элчин сайд болчихвол бас сайд шүү дээ.
Юу ч сурсангүй дээ. Юу ч сураагүйгээ нууж далдалж худлаа явсаар Ар Монгол зөвхөн өөрөө өөрсдийгөө л хуурсаар л байна. Одоо удахгүй намар болно. Түүний дараа өвөл. 90 онд ардчилсан хувьсгал хийчихлээ гэж өөрсдийгөө хуурсан. Хэний төлөө ямар зорилготой түүний дараа яах гэж хувьсгал хийсэн бэ? Хэн ч өнөөдөр хариулж чадахгүй. Үндэстэний ашиг сонирхол байхгүй зөвхөн хувийн ашиг сонирхол хайсан орон яаж л бол яаж төөрөгдөнө. Барууныхан чадлаа…
Доктор С.Молор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Ортой л юм бичсэн байна Эмгэнэл илэрхийлье
... Монгол нэрээр халхавчилсан Гамин хужаануудыг танихад амархан нэг тэмдэг байдаг нь тэд хэзээ ч Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Хятадын нэг хэсэг буюу Ар Монгол гэж нэрлэдэг . ... , Харин эдгээр өвөг дээдсээсээ боол хувь тавилант Гамин хужаануудын үзэл бодлыг дэмжих хүн хөх тамгат Монгол хүн байдаг эсэхийг би л лав мэдэхгүй. Шарын шашинтайгаа таарсан Гамин үзлээсээ салаагүй хорон этгээд хужаа доктор Молор Эрдэнэ нэртэй этгээдийг сайн харж ав. Тэр МАХН ыг сэргээх үйлсэд хүчин зүтгэн цаагуураа Монголчуудыг талцуулах хорон санааг тээгч ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн бузар даалгаврыг сайн биелүүлсэн . Тэгснээрээ ч ардчилсан хужаа , луйварчид , урвагчид ард олны сонголтыг АНУ ын хар машинаар луйвардахдаа МАХН < МАН д өгөх сонгогчдын санал хуваагдсан учраас гэдэг жижүүрийн үг , худал тайлбартай болсон . ...
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааг хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ.
ЯГ БОДОЖ ЯВДАГ ЗҮЙЛИЙГ МИНЬ БИЧСЭН БАЙНА. ҮНЭХЭЭР БОДИТ БАЙДАЛ БОЛ ЭНЭ ШҮҮДЭЭ. МОНГОЛД ТӨРСӨН ГАЗАР НУТАГТАА АМЬДРАХ ХҮСЭЛ БАЙВЧ АРААТАН ШИГ БОЛСОН ЭНЭ НИЙГМЭЭС НЬ ДАЙЖААД ОЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
ORSHOOL,..ORSHOONO ,...ORSHOOLGONO,.. hereg hiisen huniig orshooh hereg bgaa yum uu????????tegvel hereg hiisen huniig shiitgeh hereg yu bgaa yum ve??? uher mongolchuud neeree bolimoor yumaa,..90 -oonoos hoish bolson uil yavdaliig medeh humuus ni zondoo bgaa shuu dee,..orshooliin huuli batlaad l ,..hereg hiisen toriin tusheed ni yal zabshaad l iim uls oron haana ch bhgui ,..mongol oron bol yostoi elgeeree hevtej duusaj bgaa oron ,...molor-erdene mash sain oi sanajtai hun,..ene hun teneg humuust urgelj sanuulj bichseer l bgaa!!!!!!!!
Наад Ар Монгол гэж тархи угаахаа зогсоо Оворлогч чи! Монгол Улс гэж бичээч ээ! Аманд чинь багтахгуй л дээ илжигэн хунхууз Мо Лу Эр Дун чи! 100 жилийн омнох Монгол одоогийн Монголд зарчимын чухал хэдэн ялгаа байдаг юм! 1. Бид Тусгаар тогносон улсаа Нэгдсэн Ундэстэний Байгууллагаар 1961онд хулээн зовшооруулсэн 2. Монгол Улс 2 хоршоосоо шал оор Улс торийн зохион байгуулалттай 3. Монгол Улсын иргэд бид Эрх чолоотэй учраас Монгол Туургатнууд маань бидийг харж бидэнд найдаж суудаг юм. 4. Бидний Гадаад бодлого бол Гурав дахьч Улс торийн хорштэй гэсэн бодлогоор Бидний Аюулгуйн Байдалд баталгаа болж тэнцвэржиж явдаг. Одоо бидэнд хийх юм бол Монголыг хурдан чадвал Дэлхийн эдийн засагт чадахгуй бол Бус Нутгийн эдийн засагт интеграцлан энэ хямралтай байдлаасаа яаралтай гарах л асуудал улдээд байгааг Бух. Том улсууд мэдэж байдаг юм. Уунд Япон Улс анхны томоохон алхам хийж байгааг Чи харж байгаа, удахгуй АНУ туслах болно. Чи харин нэр заагаад идэж ууж байгаа хумуусийг гаргаад ирээч?????
yasan ynen be MOLOR ERDENE jinxene yneniig bichij dee,daanch nuguu zerleg bydyyleg xir baas ynertyylsen xyn xognuud ni yanz byreer doromjlox bx daa.xuurxii
Ардчилал гэдэг жижиг оронд хэрэгжих боломжгүй. Жижиг оронд жижигхэн, одой, долдой хүмүүсийг ашиглаж төрд гаргаж эх орныг нь худалдуулж колони болгодог.Үүнийг Молор-эрдэнэ мэдэхгүй гэж үү.Баабар бол үүний амьд жишээ шүү дээ.
... Уул үзээгүй байж хормой шууж , ус үзээгүй байж гутлаа тайлах нь Монгол эр хүний зан чанар яавч биш . Гэхдээ чи өөрийгөө Хятадын талыг баримтлагч , Монголчуудыг үзэн яддаг гэдгээ ил тод хэлсэн чинь харин ч сайн хэрэг . Хумсаа нуусан муур Баобаар шиг шүлс цэрээ хавчуурган талхан дунд нууж өгч идүүлж байснаас шүдээ ярзайлгасан харх байж хазаж довтолж байх нь , ... уншигч олон түмэнд илүү хэрэгтэй бус уу . !!! … Ядахдаа чам мэтийн Ардчилсан хужаануудын угаадас долоогчидийн жинхээн нүүр царайгнь мэдээд авна. ... Дээр нь бээжин хужаа М Энхсайхан , хужаа хүүхэн Уянга , Батзандан , Магнай , Ганбаатар мэтийнхний далд байдаг Хятадад хайртай үзэл бодол нь чиний бичсэн нийлэлүүдээс дамжин илэрч байгаа болохоор уншигч олон түмэн ойлгож мэдэх зүйлээ хүлээж аваад бусдадаа Молор Эрдэнэ гээч өөрийн хамсаатнуудын хамт Монголыг Хятадын эзэрхийлэлд оруулахыг хүсдэг гэдгийг нь илчлээд ярихад хэрэг болно. Тэгээд ч энэ мэт бохир ялгадас шиг ардчилсан хужаа луйварчид урвагч этгээдүүдэд өгөгдсөн цаг нь дуусч байгаа гэж бодохоор сэтгэл хамаагүй тайвширч байна . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
zorig ta oortoo harin hen ve? bagaa huulaad il tod ene molor-erdene shig bail daa,..tanii ugiig sonsdog hen ch bhgui,..urtiin urt elii balai buhii l huniig dairch doromjilson,..toriin terguunee hurtel ulandaa gishigej bdag ta hen ve?
... Цагаасаа өмнө ургасан цэцэгс хаврын хавсарганд яадаг вэ. ... !!! ... , Зун цагийн түрүүчид зүлэг ногоо ургасан цагаар холын гийчид богц дүүрэн бэлэгтэй ирэхэд хот айлын хэмжээнд тэрүүхэндээ томоохон баяр болдог гэдгийг бодвол чи мэднэ биз дээ . ...
баабар нарыг тонилгох цаг нь ойртож дээ.
Baabar ah yagaad niitlel bichihgui tag bolchihvoo.
Odoo daranguilal butsaad togtvol dahiad l honhnii duugaa duulaad ardchilal hunii erh, huviin umch geed gonginood ehlene shuu dee MolorErdene guai.
Эрхэмсэг ноён доктор та ч адил баруухны оруулсан олон системийг идэвхтэй дэмжин "улс төр гэх бохир бизнес" эрх мэдлийн төлөө одоо ч зүтгэсээр,гүтгэсээр яваа юм биш ?Та "...орос,хятад 2 гайхан харж байлаа..."гэж бичсэн байх юм.Аугаа их хятад гүрэн тэгж зүгээр хараад сууж сураагүй,сүүлийн 3000 жилийн турш ямар их ажил өрнүүлж идэвхтэй ажииладаг байсныгД.Хулуунжав профессорын "Монголын түүхийн философи" гэдэг бүтээлийн 281-р хуудаснаас унш.Та мэргэжил 1-тэн ПРОФЕССОРоосоо суралц.Докторын дэргэд мань мэтийн ХАРЦ АРД боловсоролгүй боловч ард түмэн бид үргэлж суралцаж байдаг юм.ШУ техникийн дэвшлээ дагаад ард түмэн чинь бас өөрчилөгддөг юм.100 жилийнх шигээ байгаа тул амархаан "ТАРХИ УГААНА"гэж битгий сэрүүн зүүдэл.Намайг яаж ч доромжилсон би тоодоггүй юм аа.Ард түмнээ...1 үе МОНГОЛ СУДЛАЛ гээд гүйж явсан САНЖААДОРЖИЙН МОЛОРЭРДЭНЭ ертөнцийн мөнх бусыг үзүүлж,өнөөдөр нэрийг нь барьсан ХЭН 1-Н урвагч энэ мэтийг бичээд байх шиг санагдана.Ухаарч,сэрээч,УЛС МОНГОЛынхоо язгуур эрх ашгийн төлөө НЭГДЭГТҮН.
... Энгийнээр харахад зөв мэт байвч үгэн дотор гай шургуулж, үзэл дотор харийн бурангуй ёсны үнэр үнэртүүлж , ... хагалан бутаргах хорон санаа хээвнэг хэлж байгаа нь хужаа муур багш Баобаарын орыг залгаж олон түмнийг минь өөр өнцгөөс мунхруулах гэж оролдож байгаа өчүүхэн бэртэгчин этгээд байна. … Эцэг эхээ үзэн яд гэж хэлж байгааг нь бодвол харгис Гитлерийн сургаалаас бага сага уншаад үүнийгээ номлол болгох гэж оролдож байгааг нь харахад үл бүтэх явуургүй амьтан гэдэг нь илт байна. Монголчуудын гэрийн хүмүүжлийн дэг ёс хэдийгээр одоо ихэд алдагдсан боловч ор тас үгүй болоогүй байна . 2010 аад онд 15 - 18 насны хүүхдүүдэд явуулсан санал асуулгаар эцэг эхээ, эмээ өвөөгөө хамгаас илүү хайрладаг гэсэн хүүхдүүд дийлэнхи олонхи , ер нь бол бүгдээрээ байсан . Хайр бол аливаа сайн сайхан бүгдийн эхлэл байдаг. Эцэг эхээ хайрлаж байгаа бол эх орноо хайрлана гэсэн үг . Эх орноо хайрлаж байгаа бол элгэн саднаа хайрлах болно. … Хайрлах зүйл байгаа бол хамгаалах сэтгэл байна гэсэн үг . Мөнгөнөөс өөр юуг ч хайрладаггүй хүн амтай улс орон бол их далайд аажмаар живж сөнөж байгаа хөлөг онгоц л гэсэн үг . ... Хөдөө газар олонтаа амьдарч ан хийж явахдаа малчин Монголчуудынхаа сэвтээгүй сайхан сэтгэлийг дотроо хайрлан тэдэнд чадах ядахаараа тус хийж хүнд хэцүү амьдралд нь нэмэр болох сэтгэлийг би өвөрлөж явдаг. ... Хүйтэн сэтгэлтэй хот газрын цэмцгэр соёлтой хэмээх дотроо хог новшоор дүүрсэн бэртэгчингүүдээс хөдөө газрын Монгол малчид минь халуун зүрх сэтгэлтэй , эвдэгдээгүй зөвт амьдралтай эрүүл ертөнц гэдгийг нэлээд олон газар явж юм үзэж , нүд тайлсан эрдэм номын мөр хөөсөн хүмүүс сайн мэддэг юм. ... Өнөөгийн цаг үед Шарын шашны бүдүүлэг соёл дээр нь Хятад маягийн бохир заваан амьдралын урсгалд хөл алдан живэгсэд хөдөө, хотгүй шүлс цэрээ замбараагүй хаяж , хаа сайгүй бие засаж , хогоор бузарлаж , хаа дуртай газраа олноороо бөөгнөрөн архи , хятад спиртээ ууж согтууран хөлчүүрэн байхад нийгмийн амгалан байдлыг хамгаалах үүрэгтэй Ардчилсан хонгио тэврэгч Тэмүүжингийн шинээр бүрдүүлсэн цагдаанууд нүд балай, чих дүлий алхаж , Ардчилсан хужаануудын хууль бус төр нь эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хаацайлан, хар тамхичдыг цаагуураа ивээж , алив бурангуй ёсыг далдуур өөгшүүлэн архидан согтуурах , бузар булайг сурталчилсан ном хэвлэж учир мэдэхгүй хүүхдүүдэд тарааж уншуулж байхад Монголын нийгэм ямар байх ёстой юм бэ ? ... гэж өөрсдийгөө ухаантан хэмээн цоллосон цаасан дээрхи гэрчилгээтэй мэргэд хэмээгчдээс асууж байна. ... Харин ч энэ зэрэгтэй байгаа нь их юм гэж би өөрөө хариулах болно. ... Монголын боловсролын салбарыг зориудаар мухардалд оруулсан ардчилсан хужаа этгээдүүдийн Хятад газар хийлгэсэн чанар муутай , эрүүл ахуйд тэнцэхгүй сурагчийн дүрэмт хувцсыг аваад хүүхэддээ өмсүүлж байхдаа Ардчилсан хужаа ёсны дагуу Хятадуудад боолчлогдсон гэдгээ та нар ойлгох ёстой байсан юм . !!! … Би Монголчууддаа хайрладаг , тэр тусмаа Монгол малчидаа бүр ч илүүтэй хайрладаг . ... Өөрсдөө бузар санаагаараа хорлоод эцэст нь өөрсдөө даапаалаад суух нь ардчилсан хужаа луйварчид урвагчидийн төрөлх хорон мөн чанар гэдгийг сайн ойлгож авах боломж энэ мэт сүүлийн үед олонтаа гарч байгаа гэдгийг мэдэж , зөвөөс бурууг нь ялгах Монгол ухаан та бүхэнд байгаа гэдэгт би итгэж байна. байна. !!! … Шарилжнаас шарилжны үр л ургана , ... Моносноос мойл л ургана . ... Муугаас муу л зүйл гарна , ... Сайн сэтгэлтэнгээс сайн үйлс цэцэглэнэ . ... Ардчилсан хужаануудын төр нуран унаж, … Хөх тамгат Монголчуудын Ардын Төр тогтсон цаг үед Монголчуудын бурангуй зан суртахуун бүхий хүмүүжил эрс өөрчлөгдөж , зөвт шударга амьдралын үндэс нь эргэн батжин тогтох болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Энэ Зориг гэгч негее охиныхоо найз залууг алдаг солир Энхбат гэдэг хужаатай терел жанар яаасан адил бичээд байнаа.Хун болгоныг хужаа гээд байдаг улсууд харин жинхэнэ хужаа байгаад байгаам даа.. Яс юман дээр тэр хужаа гээд байгаа улсууд буруутай биш тэдэнд еврее нээдэг хууль цаазаа доромжилдог улсаа худалддаг ухэр монголчууд емхий дерведууд тэр хужаагаасаа аюултай. Нямдоржтонгууд монголыг маань дуусгалаа.
… Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс минь түүхийн аль ч хүнд цаг үед өндийн босож Скиф буюу Эсгийт улс , Хүн гүрэн хийгээд Хамаг Монголын Эзэнт гүрнийг байгуулан хүчирхэгжин хөгжин цэцэглэж байсан . Тэр үед Монгол хүн Мөнх Тэнгэрээ дээдлэн шударга зөвийг барин зоригтой тэмүүлэлтэйгээр хортон муутангуудтай тулалдан ялан дийлж байсан . Энэ бол асар хүнд тэмцлийн зам байсан бөгөөд түүнээс биш тэнгэрээс бүгдийг хийж өгнө гээд бидний өвөг дээдэс алгаа тосон зүгээр сууж улс гүрнийг байгуулаагүй . Харин ажилгүй, тэмцэлгүй хоосон гараа тэнийлгэн хувиа хичээж , довоо шарлуулж буй хэнийг ч болов Мөнх Тэнгэр Эцэг минь босгож буй Өөрийн цаг үеэс арчин хаядаг байсан . Мөнх Тэнгэр …Надад итгэ тэгээд амьдар . Амьдрахдаа хэнээс ч илүүгээр тэвчээртэйгээр тэмцэж, тулалдаж, шударга үнэн зөв дотор амьдар гэж сургадаг . Тэгээд амжилт гаргасан бол зөвхөн өөрийн хүчээр бүгдийг хийсэн мэт бүү онгирч сагсуур даруу төлөв дотор өөрийгөө авч явж сур гэж заадаг мөн Мөнх Тэнгэр Эцэг минь хэлэхдээ { Би бардам нэгнийг доош дарж, даруу нэгнийг өргөмжлөх болно} гэж сургадаг . Үүнийг хэн ч ойлгодоггүй. Өнөөгийн шарын шашны номлол логикоор ойлгож бөөсөө ч түүж чадахгүй арчаагүй амьтад болон хувирч байсан түүх бидэнд бий. . Улс гүрэн, үндэстнийг босгож , эсвэл мөхөөх эрх мэдэл нь Мөнх Тэнгэр Эцэгт минь дүүрнээр оршдог . Иймээс Өөрт нь итгэгчдийг Тэр хэзээ ч хөсөр хаядаггүй. Мөнх Тэнгэр Эцэгийн минь ивээл ерөөлд зөвт нэгэн ямар ч ядуу буурай улс үндэстэн өндийн босож хүчирхэгждэг, Харин Түүний хилэнд нь хэн ч байсан ямар ч хүчирхэг улс гүрэн, үндэстэн байсан ялгаагүй мөхдөг . . . Хан Тэнгэрээс биднийг хатуужуулж ухааруулахын тулд өгсөн хүнд цаг үе төгсөх шатандаа орж Тэнгэрээс бидний Монголчуудад тогтоогдсон ивээл ерөөлийн үе эхлэх гэж буй энэ цаг үед хөх тамгат Монгол эрчүүд бид өөр хоорондоо нэгэн тугын дор эвлэлдэн нэгдэж нийлэн хөдөлж зөв шударга хууль цаазат Монгол төрт улсаа тохинуулах нь юу юунаас илүү чухал болоод байна. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Капитлизм, социализмаас ,коммунист Мао байна уу , гамин Чан Кайши байна уу , Хан улс байна уу , Мин улс байна уу гэдгээс үл хамаарч Хар Хятад ямар ч үед Монголыг хорлож устгах санаархалаа хадгалж үлдэн , түрэмгийлэх үйл ажиллагаа нь ил далд хэлбэрээр үргэлж оршсоор байх болно гэдгийг хөх тамгат Монголчууддаа сануулж байна. Мэдээж халаасандаа олон тэгтэй юань атгасан улс төрч юм уу эсвэл олон изм , ... ээсээ, элдэв философийн нэр томьёонуудаасаа болоод тархи нь эргэж хамар доорхиосоо цаадхийг харж чадахаа байсан , гарт нь имрэгдэх $ , юаниасаа болоод тулга тойрсон бодол сурталчилж байдаг өнөөгийн ардчилсан хужаагийн мөн чанарыг бүрэн шингээсэн өөрийгөө нийтлэлч хэмээн нэрлэсэн этгээдүүд , эсвэл ихэд ухаантай улс төрч хэмээн дүрдээ итгэсэн тархи угаагчид эрт орой хэзээ боловч там руу хаягдахаас өөр тавилангүй үлдсэн гэдгээ ухаарах бөгөөд тэр цагт бүх зүйл өнгөрөн одсон байх болно. ... Хайрсан Могой шиг хар Хятадуудын исгэрээнд хууртаж ,хоронд нь мансуурсан хүмүүс түүний өдөр болон оройн зоогийн ширээн дээр тавигдана гэдгээ ойлгохгүй байна эсвэл ойлгож ухаарахыг ч хүсэхгүйгээр сэтгэлээрээ бууж өгөгсөд болсон байна., Тиймээс бусдыгаа уруу татан Мах комбинат руу оруулаад өөрөө амьд үлддэг ямаа шиг эрхэмүүдийн элдэв ганган нэр томьёноос зайлсхийж энгийн үнэн болох Хорт Могой өөрийн зайндаа оруулаад довтлон хазаж хороо шахдаг шиг Хятадууд гэмгүй царайлж байгаад сэмхэн ойртон хорлон устгах болно гэдгийг ойлгон aливаад няхуур болгоомжтой хандагтун . !!! … Өвөр Монголчууд цагтаа өнөөдрийн Монголынх шиг ардчилсан хужаа луйварчид урвагчидийнхаа эсрэг эрс шийдэмгий тэмцээгүй учраас Тэнгэр тэднийг харж үзээгүй юм. Тэд өнөөдөр Хятад ч биш, Монгол ч биш устан мөхөх хувь тавилантай хужаа болсныг бүгд харж байгаа , мэдэрч байгаа . ... Хөх тамгат Монголчуудаа асар их сонор сэрэмжтэй байгтун . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Тиймээ үнэн , … ардчилсан хужаа Ц Элбэгдорж лицензийн арилжааг зогсоосон . Гэхдээ Монголчуудын тусын тулд биш харин Ардчилсан Хужаагийн засаглалаа бүрэн тогтоож Монголын газрын баялaгыг Хятадуудад , өрсөлдөгчгүйгээр авч өгөхийн тулд Өрнөдийн хөрөнгө оруулалтыг зогсоох шаардлагатай байсны дагуу , ... Лицензүүдийг Үүцлэн хадгалж байсан гэвэл үнэнд илүү дөхөх болно. !!! ... Ашигт малтмалын тухай шинэ хуулинд энэ бодлогыг нь бүрэн хангасан заалтууд орсон бөгөөд одоо Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох гэж үхэн хатан оролдоцгоож байгаа нь олон түмэнд нууц биш болсон . !!! ... Хятадууд 30 тэрбүм $ ын хөрөнгө оруулна гэдэг бол Монголын Эдийн засгийн бүх салбарыг Хятадчилах бодлоготой нь буюу Монголыг бүрэн эзлэн авахад шаардлагатай , шууд хамаарагдсан зардал гэж ойлгох хэрэгтэй . ... Гэхдээ Хятадууд , ардчилсан хужаанууд хичнээн хүссэн ч Монгол хэзээ ч Хятадтай аль ч талаар нэгдэхгүй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ардчилсан хужаа луйварчид , урвагчдын завсарласан түүхээр олон түмний тархи толгойг угаах ажил 1990 ээд оноос эхлэн ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гаргаж ирсэн хуурамч төрийн шагналтангууд, шинэ үеийн гамингууд болох хужаа муур багш Бао баабар тэрүүтэй хуурамч түүхчид , зохиолчид худал хуурмаг бүхнээ үнэн түүх хэмээн Монголын шинэ үеийн залуусын тархийг бохирдсон хогын сав шиг болгох ажлыг эрчимтэй явуулж байна. . Монгол улсад 1921 онд Монголын хайртай хүү Их удирдагч Д Сүхбаатарын удирдлагаар Зөвлөлтийн тусламжтайгаар Монгол дахь гамин хужаа , цагааны дээрэмчид , луйварчид урвагчдыг устган сөнөөж Ардын хувьсгал ялж , Ардын төр байгуулагдсан . Үүний үр дүнд Монголын эгэл жирийн хөвгүүд , охид эх орныхоо жинхэнэ Эзэд нь болж Монгол улсыг дорой буурай, мухар сүсэгтээ идэгдэж лам нарын эрхшээлд бүрэн орсон, өвчин зовлон хир буртагтаа баригдсан, хоцрогдсон орноос Бичиг үсэгт бүрэн тайлагдсан , эрүүл чийрэг хүн ардтай хөнгөн болон хүнсний үйлдвэрийн асуудлыг бүрэн шийдсэн , хүнд үйлдвэрийн суурь тавигдах шатандаа орсон зөвт хүмүүжилтэй, өндөр боловсролтой 20 р зууны бусад хоцрогдсон орнуудад үлгэр жишээ болохуйц гэрэл гэгээтэй улс орныг байгуулсан . Зөвлөлт Холбоот Улсын харамгүй хоёр санаагүй тусламжийн үр дүнд ийм богино хугацаанд бидний өвөө , эмээ , аав ээжүүд шинэ Монгол улсыг байгуулж чадсан . Харин 1996 оноос 20 хүрэхгүй жилийн дотор өөрсдөө хийж бүтээгээгүй зүйлийг хууран мэхлэх замаар хувьдаа авж баяжсанаа сэтгэл үл ханан Монгол улсын тусгаар тогтнолыг устгахаар далдуур санаархан бидний өвөг дээдсийн ариун түүхээр оролдон өнөө үеийн Монголчуудыг манкурт боол болгох хорон бодлогоор аливаад хандаж байгаа ардчилсан хужаа луйварчид урвагчдыг устган сөнөөх цаг болсон. Бидний үед тохиосон Монгол дахь түүхийн харанхуй цаг үе удахгүй төгсөж ирээдүйд 20 р зууны сүүлийн 10 жил ба 21 р зууны эхний 14 жилийн Монгол дахь харанхуй үе , бузар бусармаг цаг үе, харийн ардчилалын эрхшээлд орсон зовлонт үе гэж тодорхойлох болно. Ардчилсан хужаа, луйварчид урвагчид заль мэх, бузар шуналдаа идэгдэн хэрхэн түмний хөрөнгийг луйвардаж, хулгайлж, дээрэмдэж хувьдаа завшицгаасан тухай , төрийн эрхийг хэрхэн хууран мэхлэх арга замаар авсан тухай , хэрхэн тэд С Зоригийг алсан , хэрхэн тэд Монголдоо хайртай бүхнийг далдуур хөнөөж байсан , хэрхэн эдгээр Aрдчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхсөн тухай бодит үнэнийг Монголын гэрэлт ирээдүй үеийнхэн түүхийн хичээл дээр баримтат киноны хэлбэрээр үзэн дотроо жигшин зэвүүцэж тамаасаа дахин хэзээ ч битгий гарч ирээрэй гэж хэлэх болно. Эрх мэдэл , албан тушаал эд хөрөнгөний төлөө үхэн хатан зүтгэн эх орноосоо урвагчид луйварчидийн болон Монголчуудыг үзэн ядагч Монголчуудыг үргэлж хорлож алж устгахыг эрмэлзэгч Хятад хужаа хүмүүсийн ирээдүй үеийн хувь нь үхэл мөхөл сөнөлт байх болно. ... Харин Монголчууд үргэлж дээшээ, үргэлж гэрэл гэгээтэй Тэнгэрлэг хувь тавилантай байх болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Монголчууд сайн дураараа түүхээсээ татгалзаад бусад Азийн ард түмний түүх буюу тэр тусмаа Нанхиад улсын хамтын түүх гээд хэлчихвэл, … Молор Эрдэнэ гээчийн сэтгэл нь амрах юм байна л даа , … магадгүй Хятадуудаасаа авах мөнгөний тоо хэмжээ нь ч нэмэгдэж болох юм ., ...тийм үү ??? , ... Тэгэхээр гал голомтоо залгамжилсан Эр хүн л өрх гэрээ өөрийн нэрээр овоглож авч явдаг энгийн түүхийг , … өөрийгөө доктор хэмээн цоллосон хорон мануухай мэт Молор Эрдэнэ гэгч этгээд бодвол мэдэх биз. !!! ... Нэг талаас Монголчуудын Эртний Төрт Улсын гайхамшигт түүхийг булаалцалдах улс орон , үндэстнүүд олширсон , нөгөө талаар Хятад , Өрнөд , АНУ тэргүүтэй харгис түрэмгий улс орнууд Монголыг Хилгүй , Хэлгүй , Малгүй , Бэлчээргүй , хөх тамгат Монголчуудгүй болгох , одоо бүр Түүхгүй болгох хорон санаархлаа ардчилсан хужаа луйварчид , урвагчидын гараар бусармаг, боольхой арга залиар хэрэгжүүлж байгааг Монголчууд бид харж байна , ойлгож байна , сэхээрч байна . зэвүүцэж байна. эсэргүүцэж байна. !!! ... Хамгийн инээдтэй нь Бээжин хужаа М Эхнсайхан гээч нь Түүхч нэрээр нетэнд , Хятадууд өөрсдийнхээ өнгөрсөн цаг үеийн боол улсын түүхээс татгалзахад бэлэн байгаа өгөөмөр сэтгэлийн х нь тухай саявтархан бичсэн ийг нь хүмүүс санаж байгаа байх , ... энэ нь цаагуураа Монголын түүхийг өөртөө нааж авах бодлого нь Хятадуудын хувьд маш том зорилт болсон гэдгийг нь батлаад байгааг сайн анзаарцгаах хэрэгтэй . !!! … Гэхдээ Бахын санаа далайд гэдэг шиг , … Хувь тавилангийн эрхээр илжиг болж төрөөд үүндээ сэтгэл үл ханан хичнээн жороолсон ч морь болохгүй , … илжиг хэвээрээ л үлдэнэ. ... Хар Хятад хичнээн баяжиж , өөрийгөө өндөрт өргөн бардамнан сагсуурсан ч боол улс хэвээрээ л үлдэнэ . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... ... ...Тэнгэрлэг заяагаар Хүлэг морь болон төрөөд хичнээн сульдаж , эцсэн ч илжиг бопохгүй , … Хүлэг морь хэвээрээ л үлдэнэ . ... Хөх Монгол хичнээн уруудан , доройтсон ч Эзэн улсаараа үлдэнэ. ... , Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Эрхэмсэг ноён доктор та ч адил барууныхны оруулсан олон намын системийг идэвхтэй дэмжин "улс төр гэх бохир бизнес",эрх мэдлийн төлөө одоо ч зүтгэсээр,гүтгэсээр яваа юм биш үү?Та "...орос,хятад 2 гайхан харж байлаа..."гэж бичсэн байх юм.Аугаа их хятад гүрэн тэгж зүгээр хараад сууж сураагүй,сүүлийн 3000 жилийн турш ямар их ажил өрнүүлж идэвхтэй ажилладаг байсныг Д.Чулуунжав профессорын "Монголын түүхийн философи" гэдэг бүтээлийн 281-р хуудаснаас унш!Та мэргэжил 1-т ПРОФЕССОРоосоо суралц.Докторын дэргэд мань мэтийн ХАРЦ АРД боловсоролгүй боловч ард түмэн бид үргэлж суралцаж байдаг юм.ШУ техникийн дэвшлээ дагаад ард түмэн чинь бас өөрчилөгддөг юм!100 жилийнх шигээ байгаа тул амархаан "ТАРХИ УГААНА"гэж битгий сэрүүн зүүдэл!Намайг яаж ч доромжилсон би тоодоггүй юм аа.Ард түмнээ...Нэг үе МОНГОЛ СУДЛАЛ гээд гүйж явсан САНЖААДОРЖИЙН МОЛОРЭРДЭНЭ ертөнцийн мөнх бусыг үзүүлж,өнөөдөр нэрийг нь барьсан ХЭН нэгэн урвагч энэ мэтийг бичээд байх шиг санагдана.Ухаарч,сэрээч!УЛС МОНГОЛынхоо язгуур эрх ашгийн төлөө НЭГДЭГТҮН!!!
Ар Монгол гэж ярьж байгаа хүн яавч Монгол биш. Зөвхөн хужаанууд л тэгж ярьдаг юм...
... Хүний сайныг ханилан байж мэднэ , Хүлгийн сайныг унан байж мэднэ . ... Монголын ард түмэн 20 р зуунд хүн төрөлхтөний туулан өнгөрүүлсэн нийгмийн цаг хугацааг богиносгож өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгохын тулд томоохон үсрэлт хийх хэрэгтэй болсон . Зул бөхөхийнхээ өмнө түр зуур бадамладаг шиг 17 р зуунаас Манжтай Холбоотон улсын хэмжээнд оршсон Монголын хуучин нийгэм 1911 онд түр зуурын сэргэлт аван Холбооны гэрээнээс салж туурга тусгаарлан амьдрахыг оролдсон боловч Манж зуршил, сул дорой өтөл настай болсон хуучин Монгол улс шинэ цагийн хэмнэлийг даалгүй хадан гэртээ хальж , … Ертөнцийн жамаар oроо бусгаа цагийн хүнд хэцүүг туулан Хятад Гамин , Цагаан Бароны элдэв түрэмгийлийг үзэн туулж, зовлонд хурцлагдсан Монголчууд 1921 онд ухаан саруул, харц ард Их удирдагч Д Сүхбаатараар өлгийдүүлэн Шинэ Монгол улсыг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг бүх дэлхий даяaр зарлан тунхагласан . Нярай цагийн хүндрэлийг үзэн, элдэв халдварт өвчин мэт нийгмийн хүнд хэцүү цагуудыг туулан өнгөрүүлж Зөвлөлт Оросын хоёргүй сэтгэлийн тусламж , хүчирхэг хамгаалалт дор хэдэн зууны хоцрогдлоо гэтлэн хоосон шашны хуурамч ухаанаас холдон шинэ цагийн мэдлэг оюуныг дээдлэн хүлээн авч 70 орчим жил замнасны эцэст өвчин зовлонд баригдсан Монголчууд эрүүл саруул болж , харанхуй цээжтэнгүүд зонхилсон ардууд бүхлээрээ бичиг үсэгтэн болон гэгээрч , Их дээд сургууль төгсөгсөд шинэ нийгмийг удирдан жолоодож идэх хоол, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй байж чадах тодорхой хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн дараагийн үе машинт үйлдвэрлэл рүү шилжих цагийн нугачаанд идэр насны гэнэн томоогүй нас , аливаа шинийг эрэн хайх хүсэл дээр нь бие даан хатуу ширүүн хорвоотой нүүр тулж амьдрах зайлшгүй хувь тавилангийн эрхээр өнөөдрийн Ардчилал хэмээх тодотголтой нийгмийн уулзвар дээр гаран зогссон ! . Бидний Монголчууд үүнд бэлэн байсан уу.! Үгүй ээ бид бэлэн биш байсан !. Дэлхий дээр сүүлийн 200 гаран жил ноёрхсон хөрөнгөтний боолчлол, наанаа сайхан ярьж цаанаа устган мөхөөж боолчилдог капитлизмтай нүүр тулгарах нь , ... хааяадаа суран бүсээр ороолгуулан шийтгүүлдэг ч номхон томоотой суун, алив заасан бүгдийг сайн сурдаг сурагчдаа ханддаг ширүүн мөртлөө сайхан сэтгэлтэй багштай адил Зөвлөлт Холбоот Улс , социализмтай огтхон ч төсгүй гэдгийг гудамжны дээрэмчин , махчин араатан шиг ханаж цадахыг мэдэхгүй Өрнөд , Америк , Хятадтай хамтдаа амьдарсан сүүлийн 20 иод жилд л хүүхэд насны гэнэн хонгор сэтгэлээ орхиж байгаа Монголчууд ойлгож мэддэг болсон. ... Өдгөө Хятадад нийлсэн Өвөр монгол хүчээр Хятадчилагдаж харийн мэт сэтгэлтэй хүмүүс болсныг бид харж байна, мэдэрч байна. Хятадын зохиолчийн Чоно романы туурвигдах нөхцөл , … Маогийн тушаалаар Өвөр Монгол эрчүүдийг хүйс тэмтрээд гэрт нь эзэн суусан эзэрхийлэгч Хятад хүний бичсэнээр ... Өвөр Монгол эмэгтэй хэрхэн өөрийн хүнд хэцүү хувь тавилантай тэмцэж бас аргагүйн эрхэнд эвлэрч байгаа түүхийг уншиж Монгол хүний сэтгэлээр ойлгон ухаарсан . Өвөр Монголчуудын туулсан зовлон, асгарсан гашуун нулимснаас ундаалж байгаагаа мэдэхгүй олон Монгол хүмүүс Хятадын зохиолчийг Хятад Төрийн бодлогын дагуу түүний хамгаалалт доoр Монгол хүүхэн хүчиндэгч этгээдийг бүх л мэдээллийн хэрэгслээр магтан дуулж байсан саяхны хэрэг мөн . ... Ийм харанхуй хүнд хэцүү мөхөх хувь тавилантай эвлэрэн өөрийгөө сайн дураар Хятадын боол болгохыг хүсэгч хэн боловч эх орноосоо урвасан хулгай мөн. Энэ цаг үед Хятад Гамин Ардчилсан хужаанууд Монголчуудыг тал бүрээр доромжлон бидний Монголчуудын Тусгаар Тогтнолын үнэн түүхийг хутган үймүүлж элдэв худал зохиомол санаа дэвшүүлэн олон түмнийг төөрөгдүүлэн Монголыг монголоор нь устгах , Их Эзэн Чингис Хаанаар Их Идирдагч Д Сүхбаатaрыг балбаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй хорон муу хэрэг бөгөөд хонины арьс нөмөрсөн чононцоруудын далдлагдсан бузар төрх нь ил гарч байгаа гэдгийг олон Монголчууд ойлгох хэрэгтэй . … Өнөөдөр Монгол oрон харийн түрэмгийлэл дунд оршин амьдарч Төрийн эрхэнд хууран мэхлэх замаар ард олны сонголтыг өөрчлөн хууль бусаар Ардчилсан хужаа луйварчид урвагчид гарч ирэн Монгол төрийг , хуулийг самууруулан , Монголын Ард түмний ирээдүйг элдэв гуншинтай Ардчилсан ИХ Өр хэмээх урхинд оруулан хаврын эцэнхий бурантагтай тэмээ шиг болгон харийнхны гарт лавхан атгуулж , Дэлхийн зах зээлд 125$ ийн үнэтэй байдаг коксжих нүүрсийг 40 $ хүрэхгүй үнээр заран бүр тэрбум тонноор нь Хятадуудад найр тавин өгөх хэлэлцээр байгуулсан нь ил цагаан дээрэм гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 2013 онд 243 ,5 км засмал зам тавьсан дүн мэдээгээ өөрчлөн 2007 оноос хойш тавьсан 1700 км ийг өөрсдийн нэр дээр бичих нь галзуу солиотой ичих нүүргүй луйварчид гэхээс өөр таарах гуншин олдохгүй байна . Тамсагийн нефтийг хоолойгоор зөөх санаа Хятадынх бөгөөд Ардчилсан хужаанууд үүнийг алгаа ташин хүлээн авах нь мэдээж . Монголын ард түмний саналыг АНУ ын санал тоолох хар машинаар өөрчилж Монголын төрийг хууль бусаар эзэгнэж болж байхад хэдэн сая тонн газрын тосны дүн хэмжээг будлиантуулж хулгайлах нь Ардчилсан хужаа луйварчид урвагчдад гарын алга урвуулсантай адил санагдах бөгөөд Дорнодын Дашбалбарын ураныг Өнгөт металл нэрийн дор хууль бусаар олборлон , хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа бузар үйлдлийг Монголын Хууль хяналтын байгууллагa таслан зогсоож, илрүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгогч Дорлигжав , гүтгэгч урвагч Тэмүүжингийн гараар Цагдаагийн байгууллагын шударга ажилтан мөрдөн байцаагчдын амыг нь барьсны дараа бүр ч амархан хийх болно гэдгээ төслийг гар өргөн дэмжигч луйварчид урвагчид хужаанууд сайн мэдэж байгаа . . … Монголын төрийн хуулийг шинэтгэл нэрийн дор Монголыг мөхөөх зэвсэг болгон өөрчилж 4 сарын 1нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулиар Монголын өмнө зүгийн хил хамгаалалтгүй болж Хилийн цэрэг татан буугдах тогтолцоо үүссэн энэ нөхцөлд Газрын тухай шинэ хуулиар харийн иргэдэд газрыг 100 жилээр өмчлүүлэх тухай заалт орж, Монголын газар Хятадуудын гарт орох эрхийг нь баталгаажуулах бодит төлөвлөгөө хэрэгжих тун дөхсөн байдалтай байна. Өвөлжөө хаваржаа бэлчээрийг хувьчилж, худалдан борлуулах эрхийг өгснөөр Монголын малчдыг мөнгө зээлийн эргэлтэнд уран үгээр урхидан оруулж, эцэст нь бүх талаар хяхан хавчиж үүний үр дүнд Хятадууд Хужаанууд хэдхэн жилийн дараа Монголчуудын газрыг гартаа оруулан Эзэн сууж Нүүдэлчин ахуйг устгах далд санаагаа хэрэгжүүлэх гэж атгаг санаандаа ихэд яарцгаж байна. Шинэчлэлийн нэртэй Монголчуудыг туйлдуулах зорилготой хууль бус Засгийн газрын зохион байгуулалттай хулгайлах , нураах ажиллагааны үр дүнд Монголын санхүү , эдийн засаг, нийгмийн төлөв байдал хүндэрч, төгрөгийн ханш суларч Монголын баялаг бүтээгчид сульдсан үед Хөрөнгө Оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж Хятадын луйварчдыг хуулийн хамгаалалт дор Монголчуудын хөрөнгийг хүч түрэмгийлэн дээрэмдэх, шулан мөлжих бололцоог нь гаргаж өгсөн . Хууль бус УИХ ын гишүүн Ганбат гэгч этгээд Алтны татварыг 10 % аас буулган 2,5 % болгосон нь Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө хэмээн нүүр нь улайхгүй Монголчуудыг доромжилж байгааг сонслоо. Цалингаа аваад түрийвчтэй мөнгөө хулгайчид алдсан хүн их баяртай байхгүй нь мэдээж . Түүний гэр бүл цаашид яаж амьдрах нь мөнгийг нь хулгайлсан хулгайчид огт падгүй хэрэг . Харин мөнгөө алдсан гэрийн эзэн гэр бүл, үр хүүхдээ яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай тулгарна гэсэн үг. Үүнтэй адил Монголын баялгаа 75 % ийн татвар авах боломжоо алдсан бүр нарийвчилвал 100 сая $ ын татвар авдаг байгаад 75 сая $- aa алдаж , … / 25 сая $ болсонд / Монголчууд баярлах уу эсвэл Монголчуудыг хүч түрэн хулгайлсан луйварчид илүү их баярлах уу. Мэдээж энэ Ганбат шиг хууль бус УИХ ын гишүүн нэртэй хүний үнэргүй урвагчид луйварчид хужаанууд Монголчуудыг яаж ч доромжилж , яаж ч хуурч болно гэж бодож байгааг бүр Мөнхбаяр нарт 21 жилийн хорих ял өгөөд Урт нэртэй хуулийг зогсооход хэн бидэнд саад хийх вэ гэж бүр том дуугаар Монголчуудыг заналхийлж байгааг бид харж байна. Харсаар , сонссоор байж бидний үеийнхэн өвөг дээдсийнхээ хувиршгүй үнэнч сэтгэл ,эрсэдсэн халуун амь , асгарсан халуун цусны үнэ цэнээр олдсон Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг Америк Хятад Өрнөдийн тавьж өгсөн өгөөш мэт архидалт завхайрал , авилгал хууран мэхлэлт , түмний хөрөнгийг зэм хүлээхгүй хулгай хийх эрх бүхий хоосон эрх чөлөөт мөн чанартай ардчилал хэмээх бурангуй, эх захгүй нийгэм, Харийнхны эзэрхийллийг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэй Монголчуудаас өсөө авахыг хүсэгч Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл бологчид луйварчид урвагчид хужаа нарт найр тавьж өгөөд Өвөр Монголчуудын хадагдсан мухар харанхуйн хэлхээсэнд орж , амьдралын гашуун зовлон дунд алхаж мөхөх үү. . .. Үгүй гэж хөх тамгат Монгол хүн та хашгирч байгааг би сонсож байна. Таны зүрхний хилэн бадарч байгааг би мэдэрч байна. Тэгвэл урагшаа ... !!! Монгол эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэх зангилгийн цагт Монгол ахан дүүс бид хамтдаа харийн түрэмгийлэл , дотоодын урвагчдын эсрэг тэмцэх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ар Монгол гэж ярьж байгаа хүн яавч Монгол биш. Зөвхөн хужаанууд л тэгж ярьдаг юм. энэ нөхөр Го.Бадарч сэтгүүлч шиг би хужаа гээд хэлчих зориг зүрхгүй тэнэг юм.
Mongol bish bha arhinaas gargana bas turaana gipnozoor 1say
Эрхэмсэг ноён доктор та ч адил барууныхны оруулсан олон намын системийг идэвхтэй дэмжин "улс төр гэх бохир бизнес",эрх мэдлийн төлөө одоо ч зүтгэсээр,гүтгэсээр яваа юм биш үү?Та "...орос,хятад 2 гайхан харж байлаа..."гэж бичсэн байх юм.Аугаа их хятад гүрэн тэгж зүгээр хараад сууж сураагүй,сүүлийн 3000 жилийн турш ямар их ажил өрнүүлж идэвхтэй ажилладаг байсныг Д.Чулуунжав профессорын "Монголын түүхийн философи" гэдэг бүтээлийн 281-р хуудаснаас унш!Та мэргэжил 1-т ПРОФЕССОРоосоо суралц.Докторын дэргэд мань мэтийн ХАРЦ АРД боловсоролгүй боловч ард түмэн бид үргэлж суралцаж байдаг юм.ШУ техникийн дэвшлээ дагаад ард түмэн чинь бас өөрчилөгддөг юм!100 жилийнөмнөх шигээ байгаа тул амархаан "ТАРХИ УГААНА"гэж битгий сэрүүн зүүдэл!Намайг яаж ч доромжилсон би тоодоггүй юм аа.Ард түмнээ...Нэг үе МОНГОЛ СУДЛАЛ гээд гүйж явсан САНЖААДОРЖИЙН МОЛОРЭРДЭНЭ ертөнцийн мөнх бусыг үзүүлж,өнөөдөр нэрийг нь барьсан ХЭН нэгэн урвагч энэ мэтийг бичээд байх шиг санагдана.Ухаарч,сэрээч!УЛС МОНГОЛынхоо язгуур эрх ашгийн төлөө НЭГДЭГТҮН!!!
nom surahgui bol nomhoniig ni sur gej manai 10 jiliin hogshin bagsh heldeg bj bilee, ene yamar unen bgaa ve, bolovsroliin logiciig oorchlohgui bol ene niigemd yamar ch ireehui algaa
zov bichij. 90 onii huvisgal gej baigaaguy
hi bi baruund surj baisan amidardag. uuriin chin yarsantai zarim talaar sanal neg baina, ialanguiya tarhi ugaalt, neoliberalizm, imperializm, democracy geed. gevch baruun ter chineegeeree muuhau muuhai boltson ium bish shuu. Oros ch bai, hiatad ch bai, baruun ch uursiindiinhuu tolgoig aldahguigeer tedentei haritsaj chadahaas l buh shaltgaan baigaa gedgiig oilgooroi. Baruunii niigmees ch suraltsakh ium bii. gehdee baruunass suraltsahdaa medlegiig shuultuurch avch heregtei geseniig n avch hereggui gesniig n ooriin uhaanaaraa ialgaj hayaj chadval hojino gedgiig oilgooroi.
Манай монголд эх орон, эх оронч үзэл гэдэг юм нь байдаггүй нь үнэн билээ. социализмын үед ЗХУ бол миний 2 дахь эх орон гэж ярьсан "үлгэр жишээ" хүмүүс олон л баясан. одоо бол эх гэж юу вэ гэсэн асуулт моод болсон. хариулт бас л солиотой. эх орон бол нэг л байна. мөн юу вэ гэж асуух угаасаа шаардлагагүй. бас хэн юу ч чадахгүй, мэдэхгүй байна түүгээрээ гайхуулдаг гэх мэтийн зүйлүүдийг хэн зөв болгож хэн үлгэр дуурайлал болох вэ. үүнд жинхэнэ үндэсний элитүүд. энэ нэрийг өөртөө наасан 2 үйлдлийн дараахийг сэтгэхээс залхуурдаг одоогийн тэнэгүүд биш ээ.
Баабар монголд их хор хөнөөл учруулжээ.
Социализм нь эдийн засгийн хувьд туйлын алдагдалтай, үрэлгэн, амиа аваад явах чадваргүй, хаалттай тогтолцоо шүү дээ. Орост ч тэр, Монголд ч тэр 60-аад он хүртэл хувийн хэвшил хүчтэй, нөлөөтэй хэвээр байлаа. Харин жараад оноос хоёр оронд хувийн хэвшлийг шахах бодлого бараг зэрэг шахуу хэрэгжснээр бараа, бүтээгдэхүүний хомсдол, очёр, дараалал гээч зүйл бий болсон билээ. Урьд нь хувийн хэвшлийнхэн зах зээл дээр өрсөлдөж байсан тул бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх, техник, технологио шинэчлэх асуудалд идэвхи санаачлагатай ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн урамшууллын тогтолцоог капиталист орнууд хүртэл өндрөөр үнэлж туршлага судалж байсан байдаг. Харин өрсөлдөөнийг үгүй хийснээр энэ бүхэн түүх болж үлдсэн. Тухайн үеийн урамшууллын тогтолцоо нь нийгэм дэхь баян хоосны ялгааг нэмэгдүүлж байсан учраас энэ тогтолцоооноос татгалзсан нь эргээд техник, технологийн хоцрогдолд хүргэх аюул дагуулсан юм. Үүнийг нэлээд хожуу наяад онд оросууд ойлгосон боловч нэгэнт хожимджээ. Уул нь жараад онд зөвлөлтийн эдийн засаг дампуурах ёстой байсан боловч сибирийн газрын тос, байгалийн хийн томоохон нөөц, ордууд нээгдснээр нэг удаа үхлээс аварчээ. ЗХУ-ыг техник, технологи нь биш харин байгалийн баялаг нь аварчээ. Сансрын технологи, цэргийн технологи гэх мэт хүнд харуулах ганц нэг гайгүй салбар байсан боловч тэр нь эдийн засагт ямар ч хүртээлгүй, ердөө л чимэглэл, гангараа маягийн үйлдвэрлэл байв. Наяад онд газрын тос, байгалийн хийн үнэ навс унаснаар ЗХУ хөрөнгө, санхүүгийн гүнзгий хямралд орсон билээ. Мөн зэр зэвсгийн үйлдвэрлэл нь зөвлөлтийн хүнд үйлдвэрийн гол зах зээл нь байлаа. Цэргийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор хүнд үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй болж мөн дампуурсан юм. Бас нэг хавтгайрсан үзэгдэл бол бүртгэл тооцооны замбараагүй байдал. Төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэн гэж худлаа тайлагнах явдал хэвийн үзэгдэл болсон байв. Цаасан дээр үйлдвэрлэл хөгжөөд, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдээд, амьдрал сайжраад байдаг, харин амьдрал дээр бүх зүйл яг эсрэгээрээ. Үүнийг зогсоох гэж яаж ч оролдоод дийлсэнгүй. Худал хуурмаг явдал нь хүмүүсийн амьдрах гол арга болон хувирчээ. Наагуураа дандаа сайхан юм ярина, уриална, цаагуураа дандаа булхай, луйвар хийнэ. Энэ мэт шалтгаанаас болж социализм нуран унажээ. Энэ бол жам ёсны, зайлшгүй тохиолдох ёстой үзэгдэл байсан юм. Үүнийг урьдчилан харж сануулж байсан хүмүүс бий. Жишээ нь Бухарин, Тройцкий гэх мэт. Социализм буруугаар эргэлээ гэдгийг Ленин ч эцэст нь ойлгосон юм. Чека буюу КГБ байгууллагыг үндэслэсэн Держинский уг байгууллагыг толгойлж байхдаа амиа хорлож үхсэн юм. Төрийн бүх шатанд авилгал, булхай луйвар хэрээс хэтэрч ялангуяа үүнд шат шатны намын дээд удирдлага оройлон оролцож байгааг дурдаад хүнийг яаж ч гэсгээн шийтгэж, яаж ч алж хороогоод энэ үзэгдэл тасрахгүй, хүнийг нь солилоо ч шинэ хүн нь эргээд л авилгачин, луйварчин болж хувирна, тиймээс энэ бол тогтолцооны гажуудал, манай тогтолцоо буруу байна, эрт орой хэзээ нэгэн цагт энэ тогтолцоо нуран унана, өөрөөр хэлбэл бид ялагджээ гэсэн зурвасыг Сталинд хаяглан үлдээж Держинский амиа хорложээ. Юмыг ойлгодог, ухаардаг хүмүүс социализм нь амьдралгүй, ирээдүйгүй, худал хуурмаг тогтолцоо гэдгийг бүр анхнаас нь мэдэж, мэдэрч байжээ. Бодоод үз л дээ. ЗХУ-ын жирийн нэг хамтрал трактор, комбайны сэлбэг олдохгүй болохоор шинэ трактор, комбайн захиалдаг. Захиалсан техник нь ирмэгц дор нь задлаад сэлбэг болгон ашигладаг байсан гэж байгаа. Сэлбэг үйлдвэрлэх нь хэнд ч ашиггүй, хэрэггүй байсан байна. Ийм утгагүй, үрэлгэн тогтолцоо удаан наслахгүй ээ гэж тухайн үеийн хүмүүс хоорондоо ярилцдаг байсан гэнэ. Товчхондоо Горбачев гэдэг ганц хүн гарч ирээд, эсвэл америкийн хэдэн зөвлөх ирээд ЗХУ гэсэн том эзэнт гүрнийг нураана гэж байхгүй. Нефтийн үнэ унахад л бүх зүйл дуусч байна. Хэргийн учир нефтийн үнэдээ байгаа юм биш. Гол нь ЗХУ-д дэлхийн зах зээлд өрсөлдөх, орчин үеийн үйлдвэрлэл байхгүй, үйлдвэрлэл нь бүхэлдээ элэгдэж хуучирсанд байна. Ийм үйлдвэр үй түмээрээ байна. Үүнийг Горбачев бий болгоогүй, үүнийг америкийн зөвлөхүүд бий болгоогүй, үүнийг социалист тогтолцоо хэдэн арван жилийн турш бий болгосон юм. Ийм хог болсон үйлдвэрүүдийг нурааж төмрийн үйлдвэрт тушаахаас өөр ямар ч ид шид байхгүй. Зарлага өндөр, бүтээмж бага, маш алдагдалтай үйлдвэрүүд. Хүний оролцоо, гар ажиллагаа маш их шаардана. Бүх ажиллагаа бүрэн автоматжсан, компьютержсан хорьдугаар зуунд ийм үйлдвэртэйгээр урагш хол явахгүй. Далан жил хураасан хөрөнгийг хэдхэн хүн хулгайлаад авчихлаа гэдэгтэй би санал нийлдэггүй. Хэнд ч хэрэггүй ийм хогоор юугаа хийх билээ? Байгаагаас олборлох хэдэн үйлдвэр. Түүнийг нь улс хурааж авлаа гээд дээрдсэн юм алга. Яахав нефтийн үнэ сүүлийн 10 жилд өссөнөөр Орос орон жаахан мөнгөтэй болсон. Олсон жаахан мөнгөө нийгмийн халамж, цалин тэтгэвэр, спортын наадам, цэнгээнд зараад үндсэндээ барж байх шив. Нийгмийн зарлагаа нефтийн орлого нь дийлэхгүй, оросын эдийн засаг үндсэндээ дампуурах тал руугаа явж байх шиг байна. Нефтийн орлого дуусаа л бол оросын эдийн засаг дуусаа. Эдийн засагтаа дорвитой өөрчлөлт хийсэнгүй, техник, технологио ч олигтой шинэчилж чадсангүй. Сайхан үгээр хүмүүсийг хуурдаг, хүмүүс нь ч үүндээ дуртай, яг л социализмын үеийн хулхи тогтолцоо руу эргэн орлоо гэж хүмүүс Путинизмыг шүүмжилдэг. Энэ бол оргүй үг биш. Байгалийн баялгаар халхавчилсан ийм хуурамч тогтолцоо нэг их урт наслахгүй болов уу. Монгол орон бол зөвлөлтийн өрөөсөн дугуй. Сэтгэлгээ нь ч төстэй. Нэг л их зүгээр сууж байгаад сайхан амьдрах мөрөөдөлтэй улс. Нэг л их баян чинээлэг амьдрал, өндөр цалин хөлс зүүдэлнэ. Тэр зүйлийг бид өөрсдөө бүтээж, өөрсдөө үйлдвэрлэж бий болгохгүй бол хар аяндаа бий болно гэж байхгүй. Жаахан хөдлөөд, юм хийгээд, бүтээгээд, босгоод байгаа хүмүүстээ урам хайрлахын оронд хулгайч, луйварчин, дээрэмчингээр нь дуудна. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих билээ? Одоо социализм гэж өвчигнөхөө болих хэрэгтэй. Зүүд зэрэглээ дууссан. Хүссэн нь ч, эс хүссэн ч өрсөлдөж амьдарч сурах л хэрэгтэй. Баян хоосны ялгаанд дасах л хэрэгтэй. Ингэж байж энэ орны ирээдүй баталгаатай, найдвартай, үндэстэй, суурьтай болно. Чингисийн сургааль одоо ч хүчинтэй хэвээрээ. Хүнийг үзэл бодол, хөрөнгө чинээ, нас, хүйсээр нь ялгаварлаж болохгүй. Ялгаа байж байж хөгжил бий болно. Чингисийн гол санаа энэ. Одоо ч хуучраагүй. Янз бүрийн хөрөнгө чинээтэй, янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн угсаа гаралтай хүмүүс, улсуудыг нэгэн дээвэр дор зангидсан шүү дээ. Ингэхдээ хэнийг нь ч хэнийх нь ч дээр юмуу доор тавиагүй. Энэ нь илүү, тэр нь дутуу гэж ялгаврлаагүй. Энэ нь зөв, тэр нь буруу гэж өөрийн бодлоо тулгаагүй. Монголчууд ч бас тиймэрхүү зантай. Хүн бүр өөрийнхөөрөө зүтгэнэ. Өөрийн бодол өөртөө л зөв. Зарим хүмүүст энэ нь дуулгаваргүй, зөрүүд, дураараа мэт санагдаж магадгүй. Магадгүй ийм эрх дураараа хүмүүсийг нэгтгэх, ойртуулах зүйл нь дуу хөгжим, яруу найраг байж мэднэ.
түүх ээ, одоо бид яах тухай бичээчээ. гарц шийдэл ярих нь чухал байна шүү дээ. батүүл эсвэл з.энхболдыг ерөнхий сайдаар тавиад сайдуудыг нь өөрөөр нь сонгуулбал бидэнд дээр биш үү. танхай эмээд шоглуулж байхдаа таарсан одоогийн алиалагч ес -ийг хэдий болтол тэсэх вэ.
Социализмыг зөв хөгжүүлж чадаагүйгээс баларсан жишээ гэвэл Орос, Монголоос эхлээд өчнөөн орон байна. Гэхдээ социализмыг хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх үзэлтэй нэгтгээд зөв сайн хөгжиж байгаа жишээ бас өчнөөн байна. Скандинавын 3 өндөр хөгжилтэй орон, өмнөд хөрш Хятад улс гэх мэт. Тиймээс зөв хөгжүүлж чадвал социализм бол хамгийн зөв хөгжлийн зам юм. Хятад улсын хөгжилийг барууны орнууд социализмын далд нөөц бололцоог нээж өгч байгаа гайхамшигт жишээ гэж үзээд эхэлсэн. Хувийн өмчийг зөвшөөрөх үзлийг л зөв уялдуулаад өгчихвөл хамгийн сайн нийгэм бол социализм.
Өнөөдөр нийгмийн хамгаалалдаа мөнгө зардаггүй улс орон гэж энэ дэлхий дээр байхгүй биз. Ингэж үзвэл дэлхийн бүх улс орнууд социалист орнууд болно. Ялгаа нь хувь, процентондоо байна. Үнэхээр хүчтэй эдийн засагтай улс бол төрийн олон үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж чадна. Жишээ нь Алтан Ордны Улс байна. Сүүлийн үеийн археологийн олдвороор нийтийн номын сан, нийтийн халуун усны газар гэх мэт зүйлсийн эд мөрийн баримтууд ихээр олдож байна. Тухайн үеийн жуулчид, түүхчид Алтан ордны улсад сургууль, эмнэлэг, халуун усны газар гэхчилэн төрийн олон үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг, мөн ядууст зориулсан асрамж, тэтгэлэгийн сан байдаг талаар бичиж үлдээсэн нь өдгөө археологийн олдвороор батлагдаж байна. Торгоны замын уулзварт байрласан эдийн засгийн хувьд хүчирхэг улс байжээ. Тэгвэл Алтан Ордны Улсыг социалист улс байсан гэж хэлж бас болох нь байна шүү дээ. Тэгэхээр хүчтэй нийгмийн хамгаалалтай улс болохын тулд хүчтэй эдийн засагтай улс болох хэрэгтэй. Монголын гэсэн бренд бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй.
Монгол Улсыг яагаад Ар монгол гэж бичээд байгаа юм бэ!!!!!
tiim shuu. Xaanaxiin zaxialgaar Mongol ulsiig mini Ar Mongol gej bicheed bna daa. Gexdee ardchilal gedeg maani kapitalizmiin goyo ner ni yum bna gedgiig bugd uxaaraa bailgui. Xargis niigem shuu ardchilal maani.
Chinii communist uzel taalagdaggui shuu.
Сибирийн нефть, байгалийн хийн үйлдвэрлэл нь жараад онд шинээр бий болсон зүйл. Энэ нь Зөвлөлтийн эдийн засгийг өдөр хоногоо аргацаахад нь л тус дэм болж байлаа. Хар тамхи маягтай. Хүн хар тамхинд мансуурахаараа биеэ хянах чадваргүй болдог. Эргэн тойрон үлгэрийн мэт. Наадах чинь сайхан үлгэр бишээ хамаг бие чинь болохоо байлаа гэж хэлбэл үүнд боож үхтлээ уурлана. Нефтийн эдийн засаг үүнтэй төстэй. Бүх л юм болж бүтээд сайн сайхан байгаа мэт. Үнэн хэрэгтээ хамаг эдийн засаг нь дампуураад үйлдвэр, технологи нь хуучраад яг л үхлээ хүлээсэн өвчтөн мэт жингүйдлийн байдалд орсон байна. Дал, наяад оны заагаас оросууд гэнэт өөрсдийнхөө арчаагүй, өлсгөлөнгийн байдалд орсноо ухаарчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрэн дампуурчээ. Ингээд нефтиэс олсон хамаг мөнгөө гаднаас гурил, будаа худалдан авахад зараад дуусчээ. Эцэстээ нефтийн үнэ унаснаар гурал худалдан авах ч мөнгөгүй болов. Зөвлөлтийн эдийн засгийг шинэчлэх, зах зээлийн харилцаанд шилжих зайлшгүй үндэслэлийн нэг нь өлсгөлөнгийн аюул байлаа хэмээн Егор Гайдар онцлон тэмдэглэж байлаа. Хэрвээ тухайн үед өрнөдийн орнууд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй бол томоохон хэмжээний иргэний дайн дэгдэхэд ойрхон байлаа хэмээн Егор Гайдар дурссан байдаг. Гэхдээ өрнөдийнхөн амалсан хэмжээний мөнгөөр туслаагүй гэж бас тэрбээр гомдоллосон байдаг. Хожим өөрийнхөө хамаг болохгүй, бүтэхгүй зүйлийнхээ буруутнаар Америкийг, өрнөдийнхнийг буруутгах үзэл орос оронд хүчтэй дэгдсэн. Монголд ч бас үүнтэй төстэй үзэл дэлгэрэх шинжтэй. Шилжилтийн хүнд үед өрнөдийнхөн санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй бол манай цахилгаан станц зогсож, нийслэл хот бүрэн хөлдөхөд бэлэн байсан шүү дээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж нэг үг бий. Үнэхээр өрөндийнхөн маш хүнд цаг үед бидэнд тусалсан. Одоо ч тусалсаар байна. Өрнөдийнхөн ирээд социализмыг нураасан гэдэг ёстой худал үг. Харин биднийг зүүд зэрэглээнээсээ сэрээд бодит амьдралд хөл тавихад тусалсан гэвэл зүйд илүү нийцнэ. Соросын сан гэхэд л шилжилтийн хүнд бэрх цаг үед монголын соёлын үнэт өвийг устахаас сэргийлж, соёлын өвийг хамгаалах, хадгалах, авч үлдэх талаар дорвитой туслалцаа үзүүлсэн. Нээлттэй нийгмийн талаар ч нэлээд сургалт явуулсан. Арилжаа наймаа бол эдийн засгийн үндэс. Эдийн засаг үүсэхээс ч өмнө байсан зүйл. Өнөөдөр ч бас эдийн засаг өндийх үү, унах уу гэдэг нь арилжаа наймаанаас их хамаарна. Америкт ч тэр, Европт ч тэр, Монголд ч тэр. Ганзагын наймаа бол хүн ад шоо үзээд, харааж зүхээд, доромжлоод байх гаж үзэгдэл биш. Бараг л жам ёсны үзэгдэл. Дэлхийн баячууд, хөрөнгөтнүүд, аж үйлдвэрлэл гэнэтхэн нэг өдөр бий болоогүй. Эхлээд ганзгын наймаагаар эхэлсэн. Тив алгассан наймаа. Энэ нь бараг арван найм, арван есдүгээр зуун хүртэл үргэлжилсэн. Манай ганзагчид ч бас тив алгасч наймаанд орсон. Хуримтлалын жаахан мөнгөтэй болмогцоо үйлдвэрлэл рүү орцгоосон. Ерөнхийдөө хөнгөн, хүнсний үйлдвэрлэл. Дараа нь барилгын үйлдвэрлэл. Дотоодынхоо хэрэгцээнээс эхэлж байна. Яваандаа бусад үйлдвэрлэл рүү орох биз. Ердөө хорин жилийн дотор гэхэд энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Би бол үндэсний хөрөнгөтнүүдээ магтмаар байна. Юу ч үгүй, ор хоосноос эхэлсэн гэхэд одоо шал өөр түвшинд хүрчихсэн байна. Эдийн засгийн онол, номлолыг судлах завтай хүн нэг ч байсангүй. Ерөнхийдөө амьдрал дээр, алдаа оноон дээрээсээ суралцаад явж байна. Магадгүй ном уншснаас энэ нь дээр биз. Угаасаа барууны номон дээр байдаг олон юм монголд байхгүй, тиймээс өөрийнхөө нөхцөлд тааруулаад зөнгөөрөө, хар пракиткаар ажлаа амжуулж байна. Мэдээж, сайнтай муутай, хэрүүлтэй уруултай ч гэсэн алхам алхамаар урагшилж л байна. Гадныхан ч тэр, гадаадад байгаа монголчууд ч тэр, ирэх тоолондоо монгол орон өөрчлөгдснийг гайхдаг. Дотор нь байгаа болохоор бид өөрсдөө анзаардаггүй биз. Очих бүр өмнөхөөсөө дордсон айлууд ч ховор байх. Өнөөгийн хүмүүсийн хэрэглээ социализмын үеийнхээс шал өөр болсон. Социализмын үед хүмүүс нийтээрээ ядуу, хэрэглээ багатай, авсан мөнгөө хоолондоо өгөөд л үндсэндээ таардаг байлаа. Тийм болохоор цалин мөнгөндөө тэгтлээ их гомдоллодоггүй байсан биз. Харин өнөөгийн хүмүүсийн хэрэглээ маш өндөр болсон. Машин тэрэг, гар утас, интернет, кабелийн телевиз гэхчилэн төлөх зүйл нь олон болсон. Үүнээс болоод цалин мөнгөө голох, чамлах асуудал гарч байж мэднэ. Уг нь хэрэглэгээ тооцвол бид социализмын үеийнхээсээ хамаагүй өндөр цалин хөлс, орлоготой болсон байж таарна. Харсаар байтал монгол орон нүдэн дээр хөгжиж байна. Төрийн үйлчилгээ ч иргэддээ улам ойртсоор байна. Гэрээсээ арав алхаад л хорооны байранд очоод төрийн үйлчилгээ авч болж байна, тав алхаад л өрхийн эмнэлэгт очоод эрүүл мэндийн үйлчилгээ авч болж байна, гэх мэт. Эсвэл ТҮЦ машинаар үйлчлүүлэх ч юмуу. Банк юмуу аль нэг үйлчилгээний байгуулагад ороод дугаарлаж зогсох хэрэг алга. Шууд ТҮЦ машинаас дугаараа авчихаж байна. Энэ бүхэн хөгжил шүү дээ. Ядуу буурай, хөгжиж буй орнуудад иймэрхүү үйлчилгээ бараг байхгүй. Гэтэл бид хөгжилтэй орны жишигт ойртсон үйлчилгээ авч байна. Энэ бол чамлах зүйл биш. Мөнгөтэй баян байж байж иймэрхүү үйлчилгээ нэвтрүүлнэ. Хамгийн холын алслагдсан нутаг руу гэхэд л өнөөдөр машинаар ганц хоног давхиад л хүрч байна. Энэ хөгжил биш гэж үү? Монгол орны хөгжил нийт иргэддээ наалдаж байгаагийн зарим нэг жишээ энэ. Өнөөдөр бараг бүх аймгийн төвүүд орчин үеийн эмнэлгийн шинжилгээний төвтэй болсон байна. Нарийн шинжилгээ хийлгэх гээд хот руу зүглэх шаардлага алга. Гээд яривал их юм байна. Гэтэл хэдхэн хүн монгол орныг цөлмөөд, бусад нь турж үхэж байгаа мэт юм ярих юм. Ингэж худлаа ярих ямар шаардлага байна?
Ар Монголыг буцаагаад феодализмын Ар Монгол буцаагаад болгох сүүлийн 20 жилийн төөрөгдөл явагдсан. Ар Монгол ч гэсэн тэр л орнуудын хувь заяа ирж мэдлэг боловсролоос алс хаягдаж идэж ууж наадам хийж цол шагнал тараадаг хөөрхий тоглоомын орон болжээ. Ар Монгол тэртэй тэргүй социалист ардчилсан орон байсан. Хэрвээ капиталист ардчилсан орон болох гэж 90 онд Сүхбаатарын буюу Чингисийн талбай дээр гарч ирсэн бол одоо тэр капитализмд аваачих ёстой аж үйлдвэр хаана байна?
Монгол мэдлэг боловсролоос алс хаягдаж идэж ууж наадам хийж цол шагнал тараадаг хөөрхий тоглоомын орон болжээ.
Унэхээр туухээ гутааж бусдын дулдуйдаж Оросыг муулвал Америкт таалагдан гэж агуу мангартаж бутээн босгосон бух зуйлээ устгасан нь аргагуй унэн билээ.
Unen yum yarihaar yamar ih durgui ve ? Unuuh l munh tenger unuuh l hosgui deed zayagaa bichseer humuus mine uhaarache.Niigem bur tartagtaa tullaa shu de Ta buhen amzaarsan bol mgld bayan gesen ulsuud ogt nudend urtuhuu baisan yagaad gevel bugd zugtahaa bodoj ali hedii ali neg taivan orond suuh nuhee oltson ta nar Sain bodoo ..
1911-1919онуудын хооронд сайн ноён хан Т.Намнансүрэн,чин ван Ханддорж,да лам Цэрэнчимэд зэрэг эх орончид хойт хөршийн тусламжаар АВТОНОМИТ МОНГОЛ улсыг байгуулсан ч 2 хөршийн хожоо харсан ховдог занг мэдсэн тул АНУ,Япон зэрэг 3 дахь хөрштэй харилцах гэсэн боловч тэд бас л наанаа инээж,байгаад эзэрхийлэх бодолтойг мэдэрч,удалгүй богдод хорлогдсон,харин 1990 оноос Дэлхийн банк болон,эдийн засгийн алуурчдын зөвлөмж,маш олон шаардлага тавьсан зээлийг авснаар МОНГОЛ УЛСЫГ өнөөдрийн мөхлийн замд аваачсан.Эдийн засгийн алуурчдын НЭГ нь болох Rio Tinto-Тив бүрт Zn,Fe,U,Cu,Au,NaCl,нүүрс,титан,алмазын уурхайтай,33% нь Австаралид,43%нь АНУ,Канадад төвлөрдөг,боловч комтаний ТӨВ нь Лондонд байрлаж,Австаралийн Мельбурнд менежментийн салбар нь орших олон үндэстний луйврыг ШУ-ны орчин үеийн техник-технологийн нарийн түвшинд явуулах онол-практикийн өндөр чадавхитай олон үндэстний 67930 ажилтантай,бөгөөд ХЯТАДЫН төрийн өмчит "Chainalko"-тай хамтран "Chainalko RioTinto Exploration" гэх компани байгуулсан гээд бодоход аймшигтай хүчтэй тэдэн рүү Д.Зоригт тэргүүтэй хүүхдүүдийг УЛС ОРНЫ АМИН ЧУХАЛ гэрээ БАЙГУУЛ гээд явуулсан гэхээр тодорхой юм биш үү???
Наяад онд дэлхийн зах зээлд нефтийн ханш унахад ганцхан орон дампуурсан. Тэр дампуурсан орон нь ЗХУ. Уул нь ЗХУ бол дотоодынхоо хэрэгцээг өөрөө хангадаг, Хойд Солонгос маягийн хаалттай эдийн засагтай улс шүү дээ. Юм юмаа өөртөө үйлдвэрлэдэг, өөртөө хэрэглэдэг. Тэр утгаараа дэлхийн зах зээл, нефтийн үйлдвэрлэлээс хамаарахгүй баймаар. Гэтэл тийм байж чадсангүй. Ганц бүтээгдэхүүний үнэ унахад л бүх эдийн засаг нь доргиж, өвдөг сөхөрч байна. Гадаад валют олдог бараг л ганц салбар нь дампуурахад дотоодын үйлдвэрлэл нь дагаад дампуурч байна. Оросын эдийн засаг ийм хэврэг, хуурамч юм гэдгийг тухайн үед хэн ч таамаглаж төсөөлж байсангүй. Оросууд ч тэр, америкчууд ч тэр. Ер нь бол оросын далд эдийн засгийн талаар америкчуудад тооцоо судалгаа бол байсан. Далд эдийн засгийн хэмжээ далайцын талаар гаргасан баримжаа тооцоо нь гайгүй боломжийн, үндэслэл сайтай. Гэхдээ далд эдийн засаг нь зөвлөлтийн эдийн засгийг багалзуурдан хөдөлгөх тэнхээгүй болгон мэдээ алдуулах шидтэй гэдгийг огт төсөөлж байгаагүй юм. Наяад онд зөвлөлтийн валютын нөөц дуусах шатандаа орлоо, бараа бүтээгдэхүүн ховордох нь гэх үнэр авмагцаа л дэлгүүрийн лангуунууд гэнэтхэн зохион байгуулалтай гэмээр алга болсон. Яг л дээрээс тушаал авсан мэт нэгэн зэрэг хөдөлсөн. Ингээд бараг бүх бараа хар зах руу шилжсэн. Дэлгүүрийн лангуу хоосормогц зөвлөлтийн эдийн засаг бүхэлдээ зогссон. Үйлдвэрүүд хаалгаа барьж эхлэв. Ажилчид хэдэн сараар цалингаа авч чадахгүй, зарим нь бослого дэгдээж эхлэв. Хожим оросын томоохон хотуудын агуулах, скаладуудад хийсэн шалгалтаар барааны нийлүүлэлт багасаагүй, харин дэлгүүрүүдэд түгээлт хийгээгүй болох нь тогтоогдсон. Энд янз бүрийн тайлбар байдаг. Жишээ нь энэ нь оросын мафийнхны зохион байгуулсан ажил. Нөгөө тайлбар нь хүмүүсийн ухамсрын асуудал. Барааны зохиомол хомсдол үүсгэн дамын наймаагаар ашиг хонжоо олох гэсэн хүсэл сонирхол. Ер нь дамын наймаа бол зөвлөлтийн нийгэмд хавтгайрсан үзэгдэл. Нийгмийг хамарсан өөрчлөлт гарах сургаар дамын наймаагаар хөлжих гэсэн бодолтой хүмүүс зэрэг сэтгэснээс болж энэ нь зохион байгуулалттай үзэгдэл мэт илэрсэн байж болох талтай. Товчхондоо энэ бол далд эдийн засгийн хүч нөлөө. Энэ учир битүүлэг явдлыг өөрөөр тайлбарлах аргагүй. Зарим хүмүүс үүнийг од эрхсийн байрлалтай холбох нь бий. Магадгүй од эрхсийн нөлөөгөөр хүмүүс нэгэн зэрэг ижилхэн сэтгэсэн байж мэднэ. Ямартаа ч дэлгүүрийн лангуу гэнэт хоосорсон нь өнөө хэр тайлагдаагүй оньсого. Би хувьдаа үүнийг хүмүүсийн ухамсрын асуудал гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, далд эдийн засаг. Монголчуудын хувьд гэвэл юмыг хурдан тусгаж авч, хурдан эзэмших чадвартай байж мэднэ. Хорин нэгдүгээр зууны боловсрол гэгдэх энэ чанар нь монгол хүний төрөлх чанар ч юмуу. Бизнес хийж байгаа хүн нь ч тэр, улс төр хийж байгаа хүн нь ч тэр, орчин үеийн машин техник эзэмшиж буй хүн нь ч тэр шинэ зүйл нэвтрүүлэхдээ яаж ийгээд учрыг нь олоод дөнгөдөг. Голдуу урьд өмнө таарч тулгарч яваагүй цоо шинэ зүйлс шүү дээ. Мэдээж алдаа оноо гарна, гэхдээ голыг нь олоод байдаг. Ямар ч сургууль, соёл, номыг нь үзээгүй хэрнээ шүү дээ. Бүгдээрээ л цоо шинэ ертөнц рүү нүдээ аниад чигээрээ зүтгэчихсэн. Өмнө нь ямар саад бэрхшээл байна, түүнийг хэрхэн даван туулахав гэсэн ямар ч ойлголтгүй. Хэнд ч ямар ч төсөөлөл байсангүй. Өнөөгийн машин техник гэдэг хэр баргийн хүн шууд хараад ойлгохооргүй, бөөн компьютержсэн, автоматжсан эд. Гэтэл монголчууд ийм техникийг яаж ийгээд л учрыг нь олоод ажиллуулаад байна. Бизнес ч тэр, улс төр ч тэр ялгаагүй. Занг нь мэдэхгүй, үзэж харж яваагүй цоо шинэ ертөнц дээр мордоод авлаа. Өнөөдөр бид шинэ ертөнцийнхээ занг гадарладаг болсон. Яавал дээр вэ, яавал онцгүй вэ гээд чиг баримжаатай болсон. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд бид чиг баримжаагаа алдаагүй. Хэрвээ алдсан бол хамаг хүмүүс нь өлсгөлөнд нэрвэгдсэн ч юмуу улс орон нь талццчихсан хоорондоо байлдаад сууж байх ч байсан юм билүү. Хүнээр бол монголын улс төр, эдийн засаг нь өлгийнөөсөө гараад одоо мөлхөх шатандаа ороод явж байна. Дандаа хүний гар хардгаа болиод өөрсдөө хийдэг, бүтээдэг, үйлдвэрлэдэг болж байна. Юм дөнгөж л эхэлж байна шүү дээ. Бусад орнуудын 200, 300 жилийн туулсан замыг 20, 30 жилийн дотор туулж байна. Гэтэл хүмүүс үүнийг чамлаад илүү ихийг хүсээд, шаардаад байна. Бараг л өнөө маргаашийн дотор Америк шиг, Япон шиг, Сингапур шиг болохыг шаардаад байна. Мөлхөж байгаа хүүхдээс явахыг, алхахыг шаардаад байна. Энэ бол боломжгүй зүйл. Цагийн юм цагтаа. Өнөөдөр юм хийж бүтээж байгаа хүмүүсээ боловсролгүй тэнэг, хулгайч, луйварчнаар нь дуудахын оронд урмын үг хайрлах хэрэгтэй байна. Тэд л энэ орныг урагш нь чирж явна шүү дээ. Жинхэнэ бор зүрхээрээ. Дахиад арван жил, хорин жил өнгөрөхөд монгол орон хөгжин цэцэглэсэн бусдын хараа булаасан сайхан орон болсон байна гэдэгт би огт эргэлздэггүй. Дандаа л бусдыг хардсан, сэрдсэн элдэв гутрангуй үзэл бодлоосоо салах хэрэгтэй. Жишээ нь ОюуТолгой орд байна. Урьд нь хэн ч мэддэггүй байсан орд шүү дээ. Нэг хайгуулчин нөхөр хайгуул хийж яваад гэнэт олсон орд. Хэрвээ тэр нөхөр үүнийг олоогүй бол өнөөдөр Оюутолгой ордыг хэн ч мэдэхгүй байх байлаа. Хайгуулын нэг өрөмдлөг гэхэд л дор хаяж нэг сая долларын өртөгтэй. Ийм зардал зараад хайгуул хийх чадалтай монгол бий билүү? Энэ бол жирийн л нэг аз сорьсон бизнес. Аз таарч ч болно, таарахгүй ч байж болно. Ийм үнэтэй тоглоомоор хэр баргийн хүн тоглохгүй. Хүн луйвардаад, луйвардуулаад байх асуудал огт байхгүй. Миний ойлгож байгаагаар олон улсын жишгээр бол олборлогч компани ашгийн тавин хувийг авна, төр татвараар үлдсэн тавин хувийг нь авна. Энэ жишгээрээ л тохиролцоод явчих асуудал. Энэ жишгээ л тууштай бариад тогтвортой мөрдөөд явах хэрэгтэй. Нэг улс төрч гарч ирээд олон нийтэд таалагдах гэж нэг юм яриад, нөгөө улс төрч гарч ирж бас нэг өөр юм яриад байвал ажил урагшлахгүй. ОюуТолгойг болж өгвөл мартах хэрэгтэй. Миний харж байгаагаар хоёр тал ашгаа таллан хуваах талаар тохиролцсон гэж ойлгож байна. Монголын төр ямар ч эрсдэл гаргалгүй, зүв зүгээр сууж байгаад ашгийн тавин хувийг жил бүр хүртэх нь байна. Байгаль хамгааллын асуудлаа сайн шийдчихвэл өөр эрсдэлсээд байх юм алга. Миний бодлоор ОюуТолгой бол аманд орсон шар тос. Үүнийг элдвээр хэлж муучлаад байх нь ёстой утгагүй алхам. Биднийг шуллаа, мөлжлөө ч гэх шиг. Энэ яриагаа одоо болимоор юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл монголын төсөв гучин хувиар өснө гэж байгаа. Энэ бол чамлахаар тоо биш. Чамлахаар чанга атга гэж үг бий. Олсон мөнгөө хэрхэн яаж зөв зүйлд зарцуулахаа л бодсон нь дээр. Бид шулуулсан ч бай, шулуулаагүй ч бай төсвийн гучин хувьтай тэнцэх татвар гэдэг бага мөнгө биш. Энэ мөнгийг 10, 20 жил хураахад Эрдэнэт шиг хэд хэдэн хот босгох мөнгө. Чамлах хэрэггүй. Товчхондоо, элдэв хардлага, сэрдлэгээ одоо зогсооцгооё.
Дахиад тайлбарла даа. Яагаад Оюутолгой ашигтай гэдгийг. Хаанаас ийм мэдээлэл авчихваа. Манай өр бол хүү хэд болж байгааг тэгээд энэ төсөл дууссаны дараа Монгол улс өртэй болж үлдэж байхад яагаад ийм юм бичээд байна. Тэгээд ч бас тэр далд уурхайн ТЭЗҮ яагаад 2-3 дахин өсөв гэдгийг зүгээр орхи гээд байгаа юмуу. Үүнийг дагаад манай өр нэмэгдээд байгааг ойлгохгүй байгаа юм уу. Тэр өр чухал биш юмуу? Танай гэрт байгаа үхрийн махаар хүн хүрж ирж бууз хийж зарья тэгээд ашгийг нь хуваана харин бүх гарах зардлын 30 хувийг чи надаас зээлсэн гэж үзээд би бүх зардлыг гарая гэчихээд зардлаа чамд хэлэхгүйгээр нэмсээр байгаад чамайг өрөнд оруулах гээд байхад чи зүгээр л тэр хооронд би хоолтой юм чинь гээд зүгээр суух юмуу. Тэгээд ямарч хяналт тавихгүй үхрийн махаа өгчих юмуу...
Би хувьдаа монголын төр бизнестэй хутгалдан хувь эзэмшихийг зөв зүйтэй алхам гэж үздэггүй. Хувь эзэмшинэ гэдэг нь эрсдлээ хуваалцана гэсэн үг. Төсөл дампуурвал Монгол улс ч өрөнд орно, Рио Тинто ч өрөнд орно. Зардал өсч байгаа асуудлыг судалж үзэх л хэрэгтэй. Магадгүй үндэслэлтэй байж мэднэ. Таван жилийн өмнө, арван жилийн өмнө байрны үнэ, машины үнэ ямар байсан гээд бодоод үз. Үнэ өсчихсөн л байгаа. Энэ нь зөвхөн монголд болж буй зүйл биш. Хятад ч тэр, Орост ч тэр, Америкт ч тэр хаа сайгүй юмны үнэ өсөж байна. Удахгүй Хятадын хямд бараа гэсэн ойлголт байхгүй болох биз. Дэлхий нийтээр юмны үнэ өсөж байгаад ОюуТолгой ч юмуу РиоТинто компани буруутай гэж бодохгүй байна. Анх гэрээ байгуулж байсан 10 жилийн өмнөх үнэ ханш өнөөгийн үнэ ханш хоёр ялгаатай л байж таараа. Тийм болохоор өнөөдөр үйлдвэр барих үнэ ханш 10 жилийн өмнө тооцоолж байснаас 2-3 дахин өссөн байхад би лав хувьдаа гайхахгүй. Удах тусам, хугацаа сунжрах тусам юмны үнэ улам өснө. Тийм болохоор ажлаа аль болох хурдлахыг л хичээх хэрэгтэй бизээ. Зардал өсөхийн хэрээр манай олох ашиг багасна. Бразилчууд хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн нутагтаа явуулах гэж бараг 1 тэрбум долларын зардал гаргалаа. Сталин анхдугаар таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ америкийн нэг компаниас 500 орчим ч билүү үйлдвэр худалдаж авсан байдаг. Нэг үйлдвэрийнх нь дундаж ханш өнөөгийн ханшид шилжүүлснээр бараг 10 тэрбум доллар. Ингээд үзэхэд ОюуТолгойд зарцуулах хөрөнгө оруулалт нь дэлхийн жишиг хавьцаа л байна. Гэтэл Оюунтолгойн үндсэн нөөц нь газрын гүнд их хол байрласан байгаа шүү дээ. Жирийн уурхай байгуулахаас хэд дахин өндөр зардалтай. Зөвхөн саяхан ашиглалтанд оруулсан туузан дамжуулгын нийт урт нь Улаанбаатараас Дархан орох дайны гэж байсан. Улаанбаатар, Дарханы хооронд өдөр шөнөгүй шороо зөөвөл хэр их зардал гарахав? Бензин тос гээд зардал явж өгнө. Энэ уртаар төсөөлөхөд л гүний уурхай хэр их зардалтай байхав гэдэг багцаа гарч ирнэ. Ийм өндөр зардлыг монголчууд төлж дийлэхгүй шүү дээ. Тиймээс гадны компаниар олборлолтыг нь явуулаад өөрсдөө татвараа аваад сууж байсан нь хамаагүй амар, эрсдэл багатай. Эрсдлээс айж байна гэвэл өөрийнхөө хувийг зарчихаж бас болох л байх.
... Бээжин Хужаа Монголыг хорлох бодол санаагаа илэн далангүй хэллээ. ... Алим алимнийхаа модноос хол унадаггүй гэдэг үг байдаг . Мөн , ... Устан мөхөх тавилантангууд үргэлж хорон муу санаалан хар нүх ухаж түүндээ өөрсдөө унаж мөхөж дууссдаг гэдэг дээ. !!! , ... Амьдралын тэмцлээс айсан хүмүүс амиа хорлодог шиг , эрсдэлээс айсан хүн өөрийн хувиа зарна тийм үү. ??? ... Наад тэнэг мулгуу үлгэрээ тэр Бээжиндээ очиж угсаа нэгт Хятадуудаа ярь, ... Гэхдээ атаархал , шуналдаа идэгдсэн тэд чинь хорон зөвлөлгөө өгөгч бузар амьтан гээд чамайг хэдэн хэсэг тасар татан хаях вий , ... Болгоомжлоорой , ... !!! ...
Яг үнэн юм хэлсэн байна до
Zarim nugduud yaagaad "Sotsialist" gedeg ugnees uhetlee aidag yum boloo, "huviin umchiig zuvshuursun sotsialist togtoltsoo" yaagaad baij bolohgui gej?!
Dan "Kapitalizm " gegch ugtaa "Shunal, bertegchin zan, muljlug, edeer daranguilah daranguilalyig..." l huurugddug gedgiig nudtei ni harj, chihtei ni sonsoj l baimaar yum?!
Аж үйлдвэр байхгүй бол капиталистууд төрөхгүй. Капиталистууд төрөхгүй бол яаж капитализмд орох билээ. феодолууд бий болжээ
МОНГОЛ УЛСЫГ "АР МОНГОЛ" ГЭЖ ДАХИН ДАХИН НЭРЛЭЭД БАЙХ ЮМ БОЛ МОЛОР-ЭРДЭНЭ ЧАМАЙГ АЛНА ШҮҮ. НЭРТЭЙ БОЛ НЭРТЭЙ ТӨРТЭЙ БОЛ ТӨРТЭЙ УЛС ШҮҮ. ЧАМШИГ ХУЖАА НАР МОНГОЛ УЛСЫГ МИНЬ ДОРОМЖИЛЖ АР ГЭСЭН ТОДОТГОЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ МУУ АМЬСГАА МИНЬ. ҮГЭЭ БОДОЖ НИЙТЛЭЭРЭЙ.
Sanal neg bna Hujaa nar deereesee bid naryg tegj nerleseer irsen
Ар монгол гэж нэрлэх нь зөв. Ингэснээр өвөр монгол, буриад халимаг гэж дэлхий дээр олон монгол бас байдаг юм шүү гэдгийг харуулж байгаам
Монгол улсыг ар монгол гэж нэрлэх нь буруу. Ингэснээр ар монгол чинь тусгаар улс биш гэсэн санааг агуулж байна. маш буруу... Удахгүй хятадын ар монго гэж нэрлэх гээд байна.
Molor -Erdene-iin sanaa buruu bish ee! Molor-Erdene busdyin "ZUV" shuumjleliig anzaarch baih heregtei shuu!!!
Ер нь парламентийн засаглал гэдэг хэн ч хариуцлага хүлээдэггүй олон парламентийн гишүүд нь өрсөлдөж хулгай,луйвар хийж эх ороноо гадаадынханд худалддаг төрийн тогтолцоо буруу гэдэг нь 24 жилийн түүх маань хэруулж бн.Ер нь ажиглаад бхад Өмнөд Солонгос,Сингапур,Америк,Франц гэх мэт оронууд хурдан хөгжисөн нь 1 ерөнхийлөгч бүх хариуцлагаа хүлээгээд ажилаа эрч хүчтэй хийсэний үр дүн.Монголтой хамгийн ойрхоны жишээ бол Казахстан 23 жилийн өмнө яг адилхан 2-уулаа далайн гарцгүй,газар нутагтай нь харицуулахад хүн амын нягтшил харицангуй цөөн,социалист системд 2-уулаа бсан,2-уулаа нүүдэлчин малчин үндэстэн,2-уулынгынх нь уур амьсгал,бороо хур,хөрс шороо,ургамал,өвс ногоо,амьтан нь хүртэл адилхан эхэлсэн шүүдээ.Гэтэл 23 жил Назарбаев хариуцлагыг ганцаараа үүрэж,эрх мэдэлийг ганцаар атгаж,хяналт шалгалтыг чанга блгасаны үр дүнд гадаадынханд баялагаа хямд өгсөнгүй,ханасан үнээр нь худалдаж,гадаадын компаниудаас авах татвар,хувь хэмжээг дээд хэмжээгээр аваж хуримтлагдсан мөнгөөөр нь аж үйлдвэр,техник,технологоо сайжируулсаны үр дүнд одоо Оростой нийлэж нисдэг тэрэг,дунд зайны иргэний нисэх онгоц хамтарж хийх гэрээнд гарын үсэг зураж бн.Уржинан Солонгос,Германы технологыг нийлүүлж өөрийн жийп машин угсарж эхэлсэн.Мэдээж түүнээс доошхи технологийн ололтууд болох металл хайлуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх,химйин үйлдвэрээрээ резин,пластик,шатахуун,химийн бордоо,тос,тослох бүтээгдэхүүд аль эртнээс хийж бгаа.Атомын цахилгаан станцуудтай ч болсон.Гэтэл бид бандаашаа ч хийж чадахгүй л бн
kazakhstan neeree erchimtei hugjij baigaa yum baina lee. bid neg l ih hudlaa baruun amerik l geed uliglaad baidag. getel ene hajuuhand mongolchuudtai turul ugsaa oir hasaguud amidral n urgelj deesheegee l yavaad baina. Mongol hariutslagiin togtoltsoo gej unendee alga. zuv zuitei uhaantai humuusee demjihiin orond tataj unagaadag tamiin togooniihon bol bid.
Ene Molor Erdene gegch khooson tolgoitoi godil baina. 1) Mongoliin unuugiin baidald baruunii ornuud buruugui, kharin ch ulsgulunguus avarsan. 2) Oros Khyatad khoer Mongoliig avrakhgui, uursudduu l ashig khaina. 3) shine tsag ued Mongoliig avch yavakh itgel unemshil, zuv sanaa kheregtei. Ene sanaa lav l Molor Godild alga.
xooson godiloo chi xarin syyder ch bxgyi syg bolson amitan bna xir baasaa ugaa umxii ynertyylchixeed l xiirxeed yabaxaa bolij yz..malaa
Сайн байцгаана уу? Монголчууд Бид тэгээд л "усан тэнэгтээ л" "эрдэм ном ч үгүй", "толгой тархи уураг сэтгэхүй нь өсөж өндийж томорч боловсорч" "ухаан судаг ч үгүй" "байсаар өдийг хүрээд" өөрөө гэгч би гээч этгээд бий болж гарч ирээд Маниус болох Монголчууд "мангар тэнэгээ" мэдэж эхэлцгээж буй болж байна уу, Молор-Эрдэнэ гээч этгээдээ. Монгол ч, Монголчууд ч амьд мэнд байсан байсаар тулдаа аливаан наадах цаадахыг нь ялгаж салгах гээд хэлж буй зүйлийнхээ үг хэлийг ойлгож ухаарч сэхээрдэггүйчүүлийн хэлдгээр "тамын тогооны хэрүүлээ хийгээд" явцгааж байна даа. Ярьж чалчихыг хэнбэ гуай ч чадна, хааш нь ч хаагуур нь ч яаж л бол яаж эргүүлээд ярьчихаж чадна. Харин бүтээж туурвихын санаа оноо шинж бүхийг өгүүлж хэлж ярих амар биш ч, үүнийг хэрхэн яаж хэлж өгүүлэхээ бодь бие юмтай нь хэлэх гээд, нүдээр нь харуулж чихээр нь сонсгох гээд, хичээж зүтгэж санаж сарвайж яваа Монголчууд хавьгүй нижгээд. Тэд амаа нээх цаг нар ойртоод явж байна. Маний хувьд өөрийн чинь хэлж ярьж хэрэглэж ашигладаг нэр үгэнд, "Ар Монгол" гэж ярихад чинь ёстой нэг шал дургүй хүрдэг ч, арга ч үгүй юмдаа өөрийнхөө хэн гэдгийг, хэн болохоо үл мэдэгч, өөрөө өөрийгөө үгүйсгэгч юм чинь ингэж ч хэлж ярихаас яахав хэмээн төрдөг. Дахиад хэлэхэд, өөрийын чинь хэлээд буй мангартаад, эрдэм номд боловсроогүй мангуу монгол маниас өөр чүгүй байхаа Монголд минь.
суудаг ч, өөрийн, өөр ч
Mongol Ulsyg yamar sanaatai ar mongol gej bicheed bdg yum bol?tsaanaasaa daalgavartai yum bish uu?ene zaluu chini...
Эрхэмсэг ноён доктор та ч адил барууныхны олон намын системийг идэвхтэй дэмжин "улс төр гэх бохир бизнес",эрх мэдлийн төлөө одоо ч зүтгэсээр,гүтгэсээр яваа юм биш үү?Та "...орос,хятад 2 гайхан харж байлаа..."гэж бичсэн байх юм.Аугаа их хятад гүрэн тэгж зүгээр хараад сууж сураагүй,сүүлийн 3000 жилийн турш ямар их ажил өрнүүлж идэвхтэй ажилладаг байсныг Д.Чулуунжав профессорын "Монголын түүхийн философи" гэдэг бүтээлийн 281-р хуудаснаас унш!Та мэргэжил 1-т ПРОФЕССОРоос суралц.Докторын дэргэд мань мэтийн ХАРЦ АРД боловсоролгүй боловч ард түмэн бид үргэлж суралцаж байдаг юм.ШУ техникийн дэвшлээ дагаад ард түмэн чинь бас өөрчилөгддөг юм!100 жилийн өмнөх шигээ байгаа тул амархаан "ТАРХИ УГААНА"гэж битгий сэрүүн зүүдэл!Намайг яаж ч доромжилсон би тоодоггүй юм аа.Ард түмнээ бол...Нэг үе МОНГОЛ СУДЛАЛ гээд гүйж явсан САНЖААДОРЖИЙН МОЛОРЭРДЭНЭ ертөнцийн мөнх бусыг үзүүлж,өнөөдөр нэрийг нь барьсан ХЭН нэгэн урвагч энэ мэтийг бичээд байх шиг санагдана.Ухаарч,сэрээч!УЛС МОНГОЛынхоо язгуур эрх ашгийн төлөө НЭГДЭГТҮН!!!
Монголын түүхийн үнэн мөнөөр нь бичжээ. Монгол улс гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн удирдлагын дор амьдарч, оюуны хомсдлын хувьд үнэхээр 1911 онтой зэрэгцэв.