sonin.mn

Зөвлөлтийн үеийн тэрслүүд үзэлтэн, өнөө цагийн тэр бүхэнтэй нэгддэггүй Оросын нэрт зохиолч, нийтлэлч, одоо хуулиар хориглосон ОХУ дахь Большевик намын дарга асан Эдуард Симоновийн өгүүллийг нийтлэж байна. Оросын шинэ үеийн олигархуудтай дахин тэрсэлдсэний учир хатуу цэргийн дэглэмтэй КГБ-ийн шорон гэж алдаршсан Лефторовод хоригдож байхдаа тун ядуухан хүнд нөхцөлд өөрийгөө зоригжуулахын тулд энэхүү аугаа их хоригдлуудын нэрийг давтан номоо бичжээ.

Тэр зөвлөлтийн коммунистуудтай тэрсэлдэж баруунд хөөгдсөн бөгөөд Францад олон жил ажиллаж амьдраад 90-ээд оны эхээр итгэл найдвар тээж Орост ирсэн боловч Оросын олигархи капиталистүүд түүнийг шоронд хорьж хатуу нөхцөлд 10 гаруй ном бичсэн.

Саяхан тэрээр төрийн эсрэг жагсаал зохион байгуулсан гэж дахин баривчлах үед Америкд амьдардаг Владимир Соловьев хэмээх зохиолч түүнийг өмөөрсөн "Хүүхдээрээ өвгөнийг өмөөрөхүй" нэртэй маш том өгүүллийг "Литературная газета" сонинд нийтлүүлж байлаа.


Үгийн сүлжээнд хэвтээ юм уу, босоогоор "орос найрагч?" гэсэн асуулт байх юм бол энэ нь гарцаагүй Пушкин байдаг. Мөнөөх сүлжээнд "XX зууны хувьсгалч?" гэсэн асуулт таарвал хэний ч толгойд Гевара л орж ирнэ.

Саяхан нэг үгийн сүлжээнд "XX зууны хоёрдугаар хагасын хувьсгалч?" гэж бичсэн байна лээ. Одоо ингэх ч хэрэггүй болсон. Цагийн явцад Гевара хувьсгалчийнхаа хувьд бүр Лениныг ч ардаа орхижээ.

Түүнийг нь улам илүү "Пролетарийн хувьсгалын удирдагч, оросын тер улсыг үндэслэгч" хэмээн тооцоцгоох болов, 1967 оны арван сард Боливийн нутагт Че-г алагдсанаас хойш алдар нэр нь дэлхийгээр улам улам дуурссаар л байна. Яагаад тэр вэ? Түүний үеийн латин америкийн илүү азтай хувьсгалчдыг таг мартчихжээ. Латин америкийн олон арван партизаны удирдагчид удаан хугацаагаар амжилттай дайн хийж байсан ч тэр шүү дээ.

1980 онд Даниель Ортэга бүр Никарагуагийн засгийн эрхийг авсан ч тэр бүүдийж харин Че улам гялалзсаар. Улайрсан хувьсгалч, 1969 онд буудалцааны үеэр амь үрэгдсэн, хувьсгалчдын библи болсон" хотын партизаны бяцхан ном"-ыг бичсэн Бразили Маригелла ч Че-гийн алдар хүндэд ойртохгүй.

Италийн маш том хэвлэгч Жан Франко Фелыринэлли, Италид өөрийн партизаны колоноо байгуулж хамаг хөрөнгөө хувьсгалд хаян, нууц байдалд орж байлаа. Тэр 1973 онд коммунист намын их хурлыг цахилгаан гэрлээр хангах ёстой цахилгаан станцыг Сегратэд дэлбэлэхийг оролдох үеэр үхжээ.

Фельтринэллийн хувь заяагаар адал явдалт роман ч бичиж болохоор. Түүнийг тусгай албаныхан дэлбэлсэн гэсэн таамаг бий. Тэглээ ч энэ бүх гайхалтай хүмүүсийг Че Геварын алдар бүдгэрүүлжээ. Намтар нь юуг ч тодорхой хэлж чаддаггүй. Аргентины Розарио хотод баян \3а яахав ядуу биш гэе\ өмгөөлөгчийн гэрт төржээ.

Анагаахын сургуульд сурч байв. Латин Америкаар их аялсан байна. Өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Тэдний нэг "Мотоциклчний тэмдэглэл нь" саяхан Лондонд хэвлэгджээ. Залуудаа тэрээр Ален Делоны тоглодог дүрүүдтэй нь тун ижил амьдарсан байна. Хар үстэй, царайлаг, чинээлэг айлын хүү.

1952 онд Уругвайд хувьсгалтай холбогджээ. Тэнд ажиллаж байхад нь засгийн эрхэнд зүүний хүчин гарсан бөгөөд мэдээж Нэгдсэн Улс ийм дэглэмийг зөнд нь орхихгүй билээ. Гаднын гар орж ирээд хувьсгалын эсрэг хүчний удирдагч хэрэгтэй болж, эргэлт гарчээ.

Эрнесто, найз Перу бүсгүй Хильда Гэдеа болон \тэр үед Уругвай руу Латин Америкийн зүүнтэн залуус цувж байжээ\ олон нөхөд нь баригдав. Че cap орчим суугаад түүнийг барьцаагаар суллажээ. Тэр энүүхэндээ гэхэд шөнийн яриа хөөрөөнд л оролцсон гэдэггүй юм бол ямар ч буруугүй байлаа.

Дараа нь хувь заяа нь Мексик рүү илгээжээ. Хильда түүнийг Фидель болон Рауль Кастро нартай танилцуулжээ. Оюутны удирдагч Фидель Кастро Эрнестод сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэр Монокадо казармыг дайрснаараа алдаршчихсан байв. Фиделийг шоронгоос эцэг эхийнх нь танил талын холбоо сүлбээгээр гаргаж авсан байдаг.

Хүнийг нөхрөөр нь тань гэдэг үнэн үг. Тэгэхдээ хэнтэй нөхөрлөхийг хүснэ түүнтэйгээ нөхөрлөнө. Хэн чамд таалагдана, түүнтэйгээ гэсэн үг.

Маргаашгүй Че бол Ван Гог шиг маргахын аргагүй алдартан билээ
"Гранма" хөлгөөр Куба руу илгээгдсэн 82 оюутан дотор Кубын эмч Эрнесто Гевара байсан нь эндээс үзэхэд гайхалтай бус. "Гранма" зорьсон газартаа бус, төлөвлөсөн хугацаандаа ч амжилгүй газардсан. Тэр Мангровын намагт хэд хоногийн дараа газардахад тэднийг хүлээж байсан нөхөд нь явчихсан байв.

Чихрийн нишингийн талбайн хажууд хэд хоногийн дараа тэд амарч байгаад дайралтанд өртсөн байна. Үүнээс Фидель болон өөр 19 хүн үлджээ. Цаашхи нь тодорхой. Кубын хувьсгал ялж, 1-р сарын есөнд Фидель, Рауль, Че болон бусад сахалтнууд Гаванад орцгоосон. Үүнээс хойш Че Гевараг Латин Америкт нэрлэдэгчилэн "Gerilliero heroico" болгосон түүх эхэлжээ.

Тэр социалист эдийн засгийн талаар лекц уншиж, Кубын үндэсний банкны захирлаар тохоогдож, олон улсын хурал зөвлөгөөнд оролцон Хрущев, Мао, Бен Беллатай учирч явжээ. Сайд хүний энэ бүх идэвхийлэл нь 1965 онд гэнэт алга болжээ. Түүнийг сүүлчийн удаа Ангол болон Конгод харсан байна. Тэгээд алга болчихов.

Энэ үед Кубын хоёр дахь удирдагч Гевара хэд хэдэн ном биччихсэн байлаа. "Кубын иргэний дайны дууриал", "Партизаны дайны сурах бичиг" гээд. Хэрвээ тэр энэ үедээ Африкт ч юм уу үхчихсэн бол түүнийг одоо зөвхен кубчууд л дурсах байлаа. Че Геварын Алдрын Сүмийн суурь нь түүний үхлээр төгссөн Боливийн эмгэнэл билээ.

Магадгүй Че-гийн хүсэл зоригоос гадуур энэ үйл явдал нь эмгэнэлт зохиолын ягшсан дүрмээр өрнөсөн гэлтэй. Боливийн эмгэнэл маш чухал туслах дүрүүд ч байдаг. Энэ нь юун түрүүнд хувьсгалч эмэгтэй, тагнуул Таня Бункер юм. \Тэр Боливийн ерөнхийлөгчийн ордонд нэвтэрч чадсан байдаг. Гэвч түүнийг кубын хувьсгалын дууны бичлэгээр илрүүлж хөнөөсөн байна\ Бас зүүнтэн сэтгүүлч, зохиолч франц эр Рэжис Дэбрэ байна.

Дэбрэ шиг хүмүүсийн ач холбогдлын талаар би номондоо дурьдаж байсан юм. Гэриллеро Хирока-д гэрч болох хүн тун чухал. Тэр тусмаа өөрийн үзсэнээ уялдаа холбоотой тодорхой дамжуулж чадах хүн хэрэгтэй. Адал явдалд дуртай царайлаг бүсгүй \зүүн Германы коммунистын охин\ бас орчин үеийн ертөнцийн зүрхэнд, Парист үзсэнээ хүргэх ёстой гэрч болсноор тэртэй тэргүй эмгэнэлт түүхийг улам хурц болгоод өгсөн юм.

Че Гевараг Боливийн коммунист нам мурьсан юм. Тэд партизануудыг дэмжихээс татгалзжээ. Москвагийн зөвлөснөөр ингэсэн хэрэг. Боливийн зүүн радикал уурхайчдын амласан цэрэг ч гарж ирсэнгүй. Удирдагч нь уурхайчдаа цуглуулж чадаагүй бөгөөд учир нь энэ үед уурхайн тосгоны хүн амын талаас илүү нь согтуу хэвтэж байж.

Ийм согтуу улсаас партизан болох ёстой уурхайчдаа хайж олох нь бэрх байжээ. Гай бүхний төгсгөлд партизаны удирдагч Че Геварийн хатуу тушаалыг зөрчин засгийн газрын цэргүүдтэй тулалдсан бегөөд тэдний хувьд энэ нь эртэдсэн хэрэг байв. Хүчээ бөөгнүүлж чадаагүй байхдаа эхэлжээ.

Бас нэг тохиолдол: яг 1967 оны зун Вьетнамд партизаны дайны туршлага хуримтлуулсан Америкийн ногоон малгайтнууд, Боливийн дайрагчдын анхныхныг төгсгөсөн байлаа. 800 орчим дайрагчид Гэриллврочууд илэрсэн Боливийн Фигуэро хэмээх газар руу ирцгээжээ.

Яг л энэ газар "франц эр" эчжээ. Режис Дэбрэ түүний араас мөр даран ТТГ- ийн офицерүүд, цэргүүд болон туршуулууд явааг мэдсэнгүй. Хожим зарим эх сурвалжууд франц эр Че Гевара дээр дайсныг хөтөлж очсон хэмээн буруутгасан юм. Энэ нь шударга бус.

Гэлээ ч түүний Боливийн ширэнгийгтуулан ирсэн явдал Че-г мөрдөхөд дэм болж өгсөн билээ. Дээдсийн хүрээлэнгийн сайхан бүсгүй, тагнуулч Таня Бункер ч сүүл дагуулсан юм. Боливийн нийслэлд мөрдөгчид түүний эд зүйлсийг нэгжиж байгаад кубын хувьсгалт дууны бичлэгийг олж авсан байдаг. /далгүй гол гаталж яваад Таня Бункерийг буудчихсан юм.

Түүний дагалдагчдыг ч ч ялгаагүй. Франц эр Дэбрэг гэр рүү нь буцаажээ. Латинамерикийн хувьсалын үйл хэргийг Европт ухууахын тулд гэнэ. Франц эр Че Геварын тэмдэглэлд бичснээр өөрөө ч харихыг хүсч байжээ. Парист амьдарч байхдаа би Дэбрэг хэд хэдэн удаа утга зохиолын арга хэмжээн дээр харсан байна.

Нойрмог юм шиг, ногтон сахалтай, саарал хүрэм өмссөн, саарал эр намайг ердийн байдаг төрхөөрөө мэл гайхуулж байлаа. Би Че Гевара шиг хүмүүс гадаад төрхөөреө ам ангайлгам хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлсэн байх ёстой гэж бодсон бололтой.

Энэ бол 80-д оны сүүлч байж, Боливийн үйл явдлаас хорин жилийн дараа тэр Миттераны зөвлөх болсон байлаа. Харин тэр үед Дэбрэ английн сэтгүүлчийн хамт \ТТГ-ын тагнуул\ бүслэлтээс гарсан. Тэгээд дороо баривчлагдсан. Режис Дэбрэг нийслэл Боготуд авчирч шоронд хорьсон байдаг.

Францаас өмгөөлөгчид ирж, хэвлэгч Маспэро морилж, сонин хэвлэлүүд дуу авалцан шуугилдацгаажээ. Тэр үед Че 27 хүнтэй хамт ухарч сүүлчийн гавьяаных нь тайз болсон гүвээн дээр гарчээ. Арван сарын найманд тэр шархдан баригдаж, есөнд хөдөөгийн сургуульд буудуулжээ.

Хажyyгийн ангид түүний хоёр (нөхрийг бууджээ. Дайрагчдын офицерүүд Че-г буудахдаа согтуу байсан гэдэг. Дараа нь тэд Че-гийн хөрөнгийг хувааж авсан байна. Хутга, мөнгө, цаг болон бусад жижиг сажиг зүйлсийг нь \хожим энэ хүмүүс шийтгэгдсэн бөгеөд, тэднийг кубын тагнуул устгажээ\

Че-гийн гарыг тайрч, Аргентинаас ирэх цагдаагийханд баримт болгон авчээ. Биеийг нь хөдөөгийн онгоцны буудлын цардмал замаар чирч доромжилжээ. Энэ явдлын талаар дэлхий даяараа сайн мэддэг. Че-гийн тэмдэглэл үлдэж, мөн зургаан хүн уул давж Перу хүрээд хожим нь мэдүүлэг өгсөн бий. Бүтэн хагас жилийн дараа францчуудын чармайлтаар суллагдсан Рэжис Дэбрэ их бичиж их ч ярьсан.

Ярих ярихдаа бүр хамгийн ярих ёстой газар Парист ярьсан. Эд бүхэн Че-гийн домгийг бүтээсэн.

Харин Че-гийн хожмын алдар хүндийн гол хоёр шалтгаан бий: энэ нь нэгдүгээрт тэр кубын хувьсгалын алдартай удирдагч байсан, хоёрт үр шимийг нь үзээгүй санаанд, оромгүй байдлаар гайхалтай эмгэнэлийн үзэгдэл тавьсан юм. Партизаны дайны удирдагчийн азгүйтэл нь түүнийг романтик баатар болгон хувиргасан. Энэ нь улам дэвэрсээр байгаа.

Урьд өмнө нь түүний хөргийг Сэний эргээр Ван Гогийн хуулбартай зэрэгцүүлэн зардаг байсан бол, одоо бүр цамцан дээр б_уулгаад тэр бүү хэл "Хувьсгалч?" гэсэн асуултанд ирээдүй үеийнхэн нэгэн дуугаар "Че Гевара!" хэмээн хариулах хэмжээнд хүрчээ.

Че юу хүсч байсан бэ, тэр Боливоос юу хайгаа вэ? Хэрэг дээрээ тэр латин америк тивд коммунист хувьсгал хийхийг санаархжээ. Боливт партизаны дайн өдөөгөөд түүнийгээ хил давуулан Перу хийгээд төрөлх Аргентиндаа аваачихыг мөрөедсөн байна. Бүтсэнгүй, гэвч хувь заяа нь бүтсэн. Зуун хувийн цэвэр хувьсгалч байсан.

Үүнийг няцаах аргагүй. Евро-америкийн иргэншил гол гол хүмүүсийг түүхэн үйл явдлуудтай нь нэг мөр уяж өгөх шаардлагатай байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин