sonin.mn
Шекспирийн Хамлетийн хэлсэн “Time is out of joint” гэсэн үгийн цаад утга бол Хамлет төрулсынхаа дотоод асуудалд дүгнэлт хийсэн. Энэ бол төрулсын удирдлага алдагдаж хэм хэмжээнээсээ хэтэрч цаг үеийн биш болсоныг халаглажээ. 
 
Хамлет энэ байдалыг өөрчлөх ёстой хүн бол би гэж хэлдэг. Ингээд Хамлет хамгийн түрүүнд хаан аавыгаа хэн алсаныг илчлэхийн тулд өөрөө галзуурсан мэт болж түүнийхээ хажуугаар аавыг хэрхэн алагдаж буй тухай жүжиг тоглуулж нийтэд үзүүлж үнэнийг ил гарган тавьж чаддаг. Үүнийхээ дараа Хамлет тэмцэлээ эхэлдэг. Энэ бол морал бөгөөд орчуулгаар ёс суртахуун шүү дээ.
 
Тиймээ өнөөдөр яг л Хамлетийн хэлсэн тэр үг зөвхөн ганц нэг оронд биш дэлхийд тохиолдоод байна. Дэлхийн өнөөгийн байдал хэм хэмжээнээсээ хэтэрч цаг үеийн биш өөрөөр хэлбэл цаг үедээ тохирохгүй болжээ. 
 
Ийм дэлхийн олон газар зөрчилтэй зөрөлдөөнтэй эвгүй цаг үед Ар Монголыг бүтээсэн Хятад, Орос хоёрын ерөнхийлөгч эрхэмүүд удахгүй Улаанбаатар нийслэлд ирнэ гэсэн албаны болоод цуу ярианууд хэдийний Ар Монголын тэнгэрт дэгджээ. 
 
Зуны тунгалаг тэнгэрт амархан дэгдэх байлгүй. Харин өвөл эхэлчихсэн байсан бол өөрөөр л байх байсан байхдаа.
 
За ямар ч гэсэн урд хойд хөршүүд Ар Монголд ирж өнөөгийн байдалтай танилцаж маргаашийн зорилгоо ярилцахаар ирэх гэж буй мэдээж. Тэд юу гэж л зугаалж улс орныхоо хөрөнгөөр ард түмнийхээ татварын мөнгийг үрэх гэж явах вэдээ. Юм үзэж нүд тайлсан дэлхийн улстөрд жинтэй чанга эрчүүд удахгүй ирэхнээ.
 
Ар Монгол юу хийж бүтээсэн гэж хоёр хөршүүдийн ерөнхийлөгч нартаа үзүүлж харуулах вэ? Ар Монгол ямар мэдлэг боловсролын түвшинд болон оюуны хир чадвартайгаар хөршүүдтэйгээ уулзаж ярилцах вэ? 
 
Нэг үнэн юу вэ гэхээр хоёр хөршүүдээсээ дутахааргүй дэлхийн улс орнуудаар явж мэдлэг боловсролд олон зуугаараа биш гэхэд хэд арван хүн суралцаад юм үзэж нүд тайлаад ирцгээсэн.
 
Өнгөрсөн 100 хүрэхгүй жилийн дотор Ар Монголыг хоёр хөршүүд бүтээн босгосон өөрөөр хэлбэл бие даасан улсыг уран босгосон шүү дээ. Мэдээж ингэж уран арга хэрэглэхэд дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн болон хүйтэн дайны төгсгөлүүд маш их нөлөөлсөн.
 
Тэгвэл Ар Монгол бие даасан улс гэж хүлээн зөвшөөрүүлсэнийгээ хэрхэн тайлбарлаж хэрхэн хоёр хөршүүддээ талархах вэ? Эсвэл ямар ч талархах зүйлгүй түүхийн өнгөрсөн алдаа оноонуудыг эргэн санагалзаж ил далд хоёр хөршүүдийгээ муулдаг хэвээрээ юу? 
 
Ямар ч гэсэн өнөөгийн үеийнхэн өнгөрсөн үеийнхэний хийсэн алдаа оноонуудыг хэн хэнээсээ тулган шаардаж буруутгах эрхгүй.
 
Нэгэн жишээ хэлэхэд Израилын Еврэй оюутан эмэгтэй Германы Берлин хотод суралцаж байхад нэгэн гуравдагч орны оюутан “чи яаж эмээ өвөө нарыгаа 2-р дайнаар далимдуулан алсан хүмүүсийн дунд сурч байнаа” гэж гайхан асуужээ. 
 
Үүнд Еврэй оюутан хариулахдаа: энэ залуучууд тэр дайнтай ямар ч хамаагүй шүү дээ гэж хариулдаг.
 
Өнгөрсөн 100 гаруй жил бол гурван улсын улстөрийн жилүүд байсан. Энэ хугацаанд хоёр хөршүүдтэйгээ нийлж Ар Монгол улстөрөө босгож авсан. Тэгвэл одоо дараагийн 100 жилд хоёр хөрштэйгээ хамтарч Ар Монгол эдийн засгийн хамтын ажиллагааны 100 жил болгох ёстой. 
 
Харин эдийн засгийн 100 жил хэн хэнийгээ хожиж хохироох биш харин туслаж дэмжсэн морал дээр тогтох ёстой. Гурван улсын хамтын ажиллагааны болон хамтдаа ирээдүй рүү хөгжих хөгжилийн амин сүнс бол морал шүү.
 
Ар Монгол сүүлийн 20 гаруй жилийн шокноос дөнгөж л гарч байна. Хоёр хөршүүд ноён нуруутай байж чадсандаа. Барууны мөнгө хүүлэгч нарын эсрэг амжилттай тэмцсэн. Харин Ар Монгол барууны мөнгө хүүлэгч нартай хамтарч их л алдаа гаргаж яваа. 
 
Өнөөдөр Ар Монгол Түвдийн ламын шашин биш мухар сүсэг, Америкийн неолиберализм гэсэн буруу ойлголт, Чингисийг ганцаараа эзэмших гэсэн мөрөөдөл гурав дотор төөрөгдөж явна. 
 
Үүний жишээ бол Сүхбаатар нэртэй байж байгаад одоо Чингис нэртэй болсон талбай дээр Чингисийн хөшөө, Сүхбаатарын хөшөө болон Майдар бурханы төсөл танилцуулсан цагаан байшин гурав зэрэгцэн байгаа. Энэ гуравын дунд л эргэлдэж явна. Чингис бол түүх домог, Сүхбаатар бол бүтээн босголт харин Майдар бол итгэл үнэмшилийн баримт.
 
Энд хэлж буй төөрөгдөлөөс гарахад хоёр хөрш туслаж дэмжих бол мэдээжийн хэрэг. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Хүйтэн дайны үед бол дипломат ёс гэж муугаа нуудаг байсан. Өнөөдөр энх тайван цагт хэн хэнээсээ юу нуух вэ? Дипломат хүмүүсийн хэрэг ч өнөөдөр алгадаа. Түүний оронд оюунлаг сэхээлэг моралч хүмүүс л хэрэгтэй болжээ.
 
Ар Монголыг бие даалгуулж БНМАУ улс болгож түүнийхээ дараа НҮБ-ын байгууллагаар зөвшөөрүүлж улс орон болоход хоёр хөршүүд л хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. 
 
Хоёр хөршүүдийгээ 90 онд ардчилал нэрийн дор хөөж тууж доромжилж явсан цаг саяхан. 20 гаруй жилийн дотор бүтээн босголтоо нурааж идэж ууж казинодож хурдан машин хөлөглөж яваа хэний ч нүдэнд ил харагдаж байгаа бизээ.
 
Лам жаргаж мал бэлчсэн ийм л Ар Монгол бүтээсэн хоёр хөршийнхөө ерөнхийлөгч эрхэмүүдэд ямар бэлэг барих вэ?
 
Тиймээ, Шекспирийн Хамлетийн хэлсэнчилэн хэм хэмээ хэтэрсэн энэ үед гурван улс хамтран моралын дүрмүүд зохиож этикийн харьцаан дээр хамтын ирээдүй маань тогтох учиртай. 
 
Хятад, Орос хоёр хоёулаа философийн их түүхтэй. Үүний хажуугаар философийн өлгий нутаг Германы философичидийн этикийн тухай номууд ч 20-р зууны эхээр хоёр оронд орчуулагдсан тухай философич хүн би өөрөө уншиж явлаа. Энэ тухай би хэн гэж философич Хятад болон Орос орнуудын этикт маш их нөлөөлсөн тухай өөрийн номондоо хүртэл бичсэн байгаа.
 
Нөгөөтэйгүүр гурван орны өнгөрсөн хамтын түүхийн тухай түүхийн ухамсар гэсэн шинэ ойлголт гаргаж ирэх хэрэгтэй болов уу. Өмнө авсан жишээн дээр Еврэй оюутаны хэлсэнчилэн одоогийн залуу үе өнгөрсөн түүхийн алдаа оноонд ямар ч хамаагүй шүү гэсэн түүхийн ухамсар гурван улсад хэрэгтэй. 
 
Тиймээс түүхийг мэдэмхийрэх биш харин ухамсартайгаар түүх гэсэн ойлголтыг зөвөөр тайлбарлах. Гэхдээ л түүхийн үнэн гэж байхгүй шүү дээ. Гагцхүү философич Хэгэлийн хэлсэнээр түүхийн алдааг давтах биш харин түүх урагшаа хөгжиж дэвшил авчирах онолтой. 
 
Ерөөсөө гурван улсын хамтын ажиллагаа урагшаа хөгжсөн дэвшил байх олон боломж бий. Өнгөрсөн зуунд бид хамтдаа ямар их төвөгтэй жилүүдийг өнгөрөөж өнөөдөр энх тайванаар зэрэгцэн оршиж байгаа билээ.
 
Гурван улсын цаашдын ирээдүй бол улстөр босгосон өнгөрсөн 100 жилийн дараа эдийн засаг босгох дараагийн 100 жил шүү. Ирээдүй биднийг хүлээж байна. Энэ эдийн засагийн 100 жил хамтын морал буюу этик дээр сүндэрлэн босох учиртай.
 
 
Доктор С. Молор-Эрдэнэ.